Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяыг давах төлөвтэй байна
Хятадын автомашины гадаад борлуулалт 2026 онд 12 саяас давж, өмнөх оноос 44 хувиар өсөх төлөвтэй байна. Оны эхний найман сард гадаад борлуулалт 51 хувиар өсөж, 7.

Хятадын Суудлын автомашины холбооны таамагласнаар, тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн гадаад зах зээл дэх борлуулалт хүлээлтээс хурдтай өсч, 2026 онд 12 саяас давах төлөвтэй байна. Мөн гадаад борлуулалт өнгөрсөн оны 8.3 саяас 44 хувиар нэмэгдэхээр байгаа юм.
Мөн оны эхний найман сард эх газрын Хятадаас гаднах зах зээлд нийлүүлсэн автомашины тоо өмнөх оны мөн үеэс 51 хувиар өсч, 7.45 саяд хүрчээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Цүй Дуншүгийн хэлснээр Европын Холбоо болон Африк дахь борлуулалт хүлээлтээс өндөр өсөлт үзүүлсэн байна.
Цахилгаан автомашины эрэлт Хятадын экспортын өсөлтийг голлон дэмжиж байгаа юм. Тодруулбал, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины экспорт эхний найман сард 70 хувиар нэмэгдэж, 3.46 саяд хүрчээ. “BYD”-ийн гадаад борлуулалт 85.7 хувиар өсөж 1.16 саяас давсан бол “Chery Automobile” 68.2 хувийн өсөлтөөр 1.34 сая автомашин борлуулсан байна.
Гадаад зах зээлийн өсөлт нь дотоодын эрэлт суларч буй үед үйлдвэрлэгчдэд илүү чухал болсон бөгөөд Хятадын дотоодын автомашины борлуулалт эхний найман сард 20 хувиар буурч, 11.7 саяд хүрсэн.
Үүний зэрэгцээ АНУ-ын санхүүгийн “JPMorgan” группийн тооцоогоор Хятадын үйлдвэрлэгчид гадаадад борлуулсан нэг автомашинаас дунджаар 20,000 юанийн цэвэр ашиг олох боломжтой байгаа нь дотоодын зах зээлийн түвшнээс дөрөв дахин өндөр байна.
Холбоотой мэдээ


КАРЕК-ийн Бизнес форум: Монголын стартап компаниуд, хиймэл оюун, худалдааны коридор ба хөрөнгө оруулалтыг онцоллоо
Тус форумын хоёр дахь өдөр Монголын гарааны компаниуд, жижиг, дунд бизнесийн санхүүжилт, хиймэл оюуны бэлэн байдал болон эдийн засгийг төрөлжүүлэх боломжийг хэлэлцлээ.


2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг 10 дугаар сарын 2 хүртэл сунгав
2026–2027 оны дулааны эрчим хүчний гэрээ байгуулах хугацааг сунгаснаар хэрэглэгчид яаралтай амжих боломжтой боллоо.

Амжилтаа бардамнал мэт сонсогдуулахгүйгээр зөв ойлгуулах дөрвөн арга
Албан тушаал ахих тусам хийсэн ажлынхаа үнэ цэнийг удирдлагад ойлгуулахын зэрэгцээ багийн хувь нэмрийг зөв үнэлэх шаардлага нэмэгддэг.

Юнивишнийн Flash Deals урамшуулал хоёр дахь жилдээ үргэлжилж, дараагийн ялагчдыг тодруулах гэж байна
Юнивишнийн 'Flash Deals' урамшуулал хоёр дахь жилдээ үргэлжилж, хэрэглэгчдэд бэлэг авах боломж нээлээ Урамшуулал нийт дөрвөн үе шаттай бөгөөд гуравдугаар үеийн бэлгийн эзэд аравдугаар сарын 5-ны…