Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA болон Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомжийг сайжруулах Дэд ажлын хэсгийн хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага JICA болон Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран хэрэгжүүлж буй “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомжийг сайжруулах Дэд ажлын хэсгийн хурлыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү Дэд ажлын хэсэг нь мэдээллийн технологийн салбарын хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлж, тулгарч буй асуудлуудад шийдэл боловсруулах, бусад улсын туршлагыг судлан, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг тодорхойлох замаар мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилготой. Өнөөдрийн хурлаар салбарт тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, хуулийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцохоос гадна төслийн үр дүнг амжилттай болгох үүднээс оролцогч талуудын үүргийг тодорхойлон, цаашид 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дэд ажлын хэсгийн арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ. The post Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийн дэд ажлын хэсэг хуралдлаа first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

“Meta Platforms”-ийн опционы арилжаа даваа гарагт 30 хоногийн дунджаас 4.5 дахин өсчээ
Колл опцион пут опционоос ойролцоогоор хоёр дахин их эрэлттэй байсан бол компанийн хувьцааны ханш тухайн өдрийн арилжаагаар 12 хувиар нэмэгджээ. Хиймэл оюунд суурилсан “Muse” туслах болон “Petal” усан доорх кабелийн төсөл өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлэв. Гэвч томоохон опционы хөрөнгө оруулагчид савлагааны эрсдэлийг давхар тооцож байна.

Хиймэл оюуныг “унтраах товч”-ийг дарвал аюултай юу, эсвэл амар тайван байх уу?
Хиймэл оюуны хурдтай хөгжлийг хязгаарлах шаардлагатай гэсэн байр суурь хүчтэй болж, АНУ-д өндөр чадвартай загваруудыг онцгой нөхцөлд албадан унтраах механизмыг хэлэлцэж эхэллээ. Гэвч дэлхий даяар тархсан өгөгдлийн төв, нөөц сервер болон олон давхар дэд бүтэцтэй хиймэл оюуны системийг нэг дор бүрэн зогсоох нь техникийн хувьд тун хүндрэлтэй гэж судлаачид анхааруулж байна. Хиймэл оюуныг хүчээр унтраах механизм буруу хэрэгжвэл цахилгаан сүлжээ, санхүүгийн систем зэрэг хиймэл оюунаас хамааралтай болсон чухал дэд бүтцийн хэвийн ажиллагаанд эрсдэл үүсгэж болзошгүй.

Вашингтонд хиймэл оюуны зохицуулалтын маргаан ширүүсэх үед Дональд Трамп Nvidia-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуандтай утсаар ярив
Вашингтонд хиймэл оюуны зохицуулалтын маргаан ширүүсэх үед Трамп Nvidia-ийн Жэнсэн Хуандтай шууд холбогдов Nvidia өнгөрсөн санхүүгийн жилд орлогоо 215 тэрбум ам.долларт хүргэж, 2021 оны 17 тэрбум ам.доллароос огцом өссөн Хятадын зах зээл ба экспортын хяналтын маргаан төр, салбарын хэлэлцээг цаашид хурцатгах төлөвтэй байна

NASA SpaceX-тэй гэрээгээ өргөтгөж, Олон улсын сансрын станц руу нэмэлт хүнтэй нислэгүүд захиалав
NASA SpaceX-ийн Dragon хөлгөөр Олон улсын сансрын станцад очих нэмэлт хүнтэй нислэгүүдийг баталгаажууллаа. Commercial Crew Transportation Capability гэрээний хүрээнд 2030 он хүртэл гурван нислэг нэмэгдэж, нийт 17 ажиллагаат нислэг болно. Энэ шийдвэр нь станц руу тасралтгүй нэвтрэх боломжийг хадгалж, арилжааны хоёр түншийн хуваарийг тогтвортой болгоно.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом хиймэл оюуны эрсдэлийг бууруулах захирамж гаргав
Калифорни муж хиймэл оюуны аюултай эрсдэлийг хязгаарлахуйц шинэ захирамж гарган, зохицуулалтаа түргэтгэв Захирамжаар экспертүүд хоёр сарын дотор аюулгүй байдал, хамгаалалтын хуулийг чангатгах зөвлөмж гаргана Бие даасан аудит, яаралтай унтраах механизм зэрэг шаардлага нэмэгдвэл компаниудын нийцэл, зардал өснө

Хиймэл оюуны 100 гаруй шинжээч гуравдагч талын аюулгүй байдлын шалгалтад хамгаалалт, нөөц дутагдаж буйг анхааруулав
Хиймэл оюуны 100 гаруй шинжээч, үнэлэгчид аюулгүй байдлын шалгалт хийхэд нөөц, хамгаалалт дутмаг гэж сэрдүүлэв. Баасан гарагт нийтэлсэн захидалд Жэффри Хинтон, Жонс Хопкинсийн их сургууль, Стэнфордын их сургууль, METR-ийн төлөөлөл гарын үсэг зуржээ. Гуравдагч талын хяналт бодитой хэрэгжихгүй бол хил хязгаарын загваруудын эрсдэлийн үнэлгээ, олон нийтийн итгэл алдагдаж болзошгүй.