Nexmind: Кибер аюулгүй байдлын цогц үйлчилгээ нэвтрүүллээ
Юнител группийн охин компани Nexmind байгууллагын кибер аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, болзошгүй халдлагаас хамгаалах цогц үйлчилгээ нэвтрүүллээ.

Цахим шилжилт эрчимжихийн хэрээр байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээ, өгөгдөлд чиглэсэн кибер халдлага, эмзэг байдлын эрсдэл өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Байгууллагын мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг тасралтгүй хянаж, эрсдэлийг урьдчилан илрүүлэн, болзошгүй халдлагад шуурхай хариу арга хэмжээ авах нь бизнесийн тасралтгүй ажиллагааны чухал нөхцөл юм.
Юнител группийн охин компани Нексмайнд ХХК байгууллагуудад зориулсан Managed Security Services (MSS) буюу байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлийг үнэлэх, эмзэг байдлыг илрүүлэхээс эхлээд мэдээллийн систем, сүлжээний аюулгүй байдлыг олон түвшинд хамгаалах олон давхаргат шийдэл нэвтрүүлэх, кибер аюул заналыг тасралтгүй хянах, шаардлагатай үед хариу арга хэмжээ авах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээг санал болгож байна. Cybersecurity_Group web_үндсэн мэдээ.docx
Нексмайнд ХХК-ийн MSS үйлчилгээ Кибер аюулгүй байдлын үнэлгээ, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ Байгууллага бүрийн үйл ажиллагаа, мэдээллийн систем, технологийн орчин, эрсдэлийн түвшин харилцан адилгүй тул одоогийн хамгаалалтын түвшнээ үнэлүүлж, хаана эмзэг цэг байгаа болон юуг сайжруулах шаардлагатайг мэргэжлийн багаар, салбартаа тохирсон үнэлгээгээр үнэлгээ хийлгэж, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ авах боломжтой.
- Risk Assessment – Байгууллагын сүлжээ, систем, дэд бүтцийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, сайжруулах зөвлөмж.
- Penetration test – Байгууллагын систем, вэб сайт, сүлжээг зөвшөөрөгдсөн туршилтаар хакердаж илрүүлэх, хаанаас халдлагад өртөж болохыг урьдчилан илрүүлэх шалгалт.
- Cybersecurity maturity assessment – Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын бодлого, процесс, технологи, хүний нөөцийн чадавхыг үнэлж, кибер аюулгүй байдлын хөгжлийн түвшинг тодорхойлох.
- Vulnerability assessment – Байгууллагын систем, сервер, сүлжээний халдлагад өртөгдөж болзошгүй сул талыг илрүүлэн эрсдэлийг нь үнэлэн дүгнэх.
- Network assessment – Байгууллагын сүлжээний бүтэц, тохиргоо, хамгаалалтыг шалгаж, халдлагад өртөх сул талыг илрүүлнэ.
- Phishing attack simulation – Ажилтнууд хуурамч имэйлд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг туршиж, бодит халдлагад өртөх эрсдэлийг хэмжих сургалтын тест үйлчилгээ.
- Consulting & advisory – Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг үнэлж, хамгаалалтыг сайжруулах бодлого, стратеги, шийдлийн талаар зөвлөмж өгөх үйлчилгээ. Cybersecurity_Group web_үндсэн мэдээ.docx Олон түвшний кибер хамгаалалтын шийдлүүд Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг зөвхөн гадны халдлагаас хамгаалах асуудал биш. Учир нь эрсдэл байгууллагын сүлжээний гаднаас ч, дотоод орчноос ч үүсэх боломжтой. Иймээс байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг нэг цэгт төвлөрүүлэх бус, харилцан уялдаатай олон түвшинд хамгаалах шийдлүүдээр хамгаалах хэрэгтэй.
Кибер хамгаалалтын шийдлийг тухайн байгууллагын бодит хэрэгцээ, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан нэвтрүүлэх нь хамгийн оновчтой. Perimeter Security – Сүлжээний периметрийн хамгаалалт Байгууллагын дотоод сүлжээ, мэдээллийн системийг гадны халдлага, зөвшөөрөлгүй хандалт болон кибер аюулаас хамгаална.
Үндсэн шийдлүүд:
- Next-Generation Firewall (NGFW)
- Anti-DDoS Protection
- Email Security
- Zero Trust Network Access (ZTNA) хандалтын удирдлага
- Threat Intelligence
- Security Information and Event Management (SIEM)
- Internal Network Security Endpoint Security – Төхөөрөмжийн хамгаалалт Байгууллагын компьютер, сервер болон бусад төгсгөлийн төхөөрөмжийг хортой программ хангамж, зөвшөөрөлгүй үйлдэл, кибер халдлагаас хамгаалж, төхөөрөмжийн аюулгүй байдлыг хянана.
Үндсэн шийдлүүд:
- Endpoint Protection
- EDR / XDR / MDR
- Device Control
- Endpoint DLP
- Threat Hunting
- Physical Security
- Security Policy & Awareness Application Security – Программ хангамжийн хамгаалалт Байгууллагын веб систем, программ хангамж, API болон хөгжүүлэлтийн орчны аюулгүй байдлыг хангаж, программын түвшинд үүсэх эмзэг байдал, халдлагын эрсдэлийг бууруулна.
Үндсэн шийдлүүд:
- Web Application Firewall (WAF)
- Secure Code Scanning
- API Security
- DevSecOps Testing
- IAM / PAM Data Security – Өгөгдлийн хамгаалалт Байгууллагын мэдээлэл, өгөгдөлд зөвшөөрөлгүй хандах, алдах, устгах болон бусад эрсдэлээс хамгаалж, мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдлыг хангана.
Үндсэн шийдлүүд:
- Data Loss Prevention (DLP)
- Data Backup & Recovery
- Data Encryption
- IAM
- PAM Cybersecurity_Group web_үндсэн мэдээ.docx Managed SOC (Security Operations Center) – Кибер аюулгүй байдлын хяналт, удирдлагын төв Та олон давхар хамгаалалтын шийдлүүдийн үйлчилгээг авсан ч эдгээр хамгаалалтаа удирдах, кибер халдлагын шинж тэмдгийг эрт илрүүлж, болзошгүй хохирлыг бууруулах, мэдээллийн системийн аюулгүй байдлаа тогтмол сайжруулах баг, мэргэжилтэнгүй бол Нексмайнд компанийн мэргэжлийн багт даатгаарай.
Бид байгууллагын мэдээллийн систем, сүлжээний үйл ажиллагааг тасралтгүй хянаж, сэжигтэй үйлдэл болон аюул заналыг илрүүлэх, шинжлэх, эрсдэлийн түвшнийг тодорхойлох, шаардлагатай хариу арга авах зэрэг цогц үйлчилгээг нэвтрүүлээд байна.
Кибер аюулгүй байдал бол нэг удаагийн шийдэл биш, тасралтгүй сайжруулах, хянах, удирдах үйл ажиллагаа юм.
Кибер аюулгүй байдлын цогц үйлчилгээ
Үнэлнэ. Хамгаална. Удирдана.
Nexmind
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





