"Pornhub" платформ Австралийн зөвхөн Apple-ийн төхөөрөмжтэй хэрэглэгчдэд контент түгээхээр эргэн иржээ
Pornhub Австралид нас баталгаажуулалтын шинэ шаардлагын дараа дахин нээгдэж, хандалтын хүрээ шууд хязгаарлагдлаа Aylo Лхагва гарагт Apple-ийн Австрали дахь нас баталгаажуулалтаар 18 хүрснээ нотолсон…

Насанд хүрэгчдийн контент түгээгч “Pornhub” платформ Австралийн зах зээлд эргэн иржээ. Гэхдээ одоогоор зөвхөн "Apple" компанийн нас баталгаажуулах системээр 18 нас хүрснээ нотолсон хэрэглэгчид Apple-ийн албан ёсны төхөөрөмжөөс шууд хандах боломжтой гэж платформын эзэмшигч “Aylo” лхагва гарагт мэдэгдлээ.
“Pornhub” гуравдугаар сард Австрали дахь үйлчилгээгээ зогсоохдоо тус улсын нас баталгаажуулах шинэ шаардлага хүүхдийг хамгаалах үр дүнтэй арга биш бөгөөд хэрэглэгчийн хувийн мэдээлэлд эрсдэл үүсгэж болзошгүй гэж тайлбарлаж байв.
Австрали мөн сард порно контент, R зэрэглэлийн видео тоглоом, бэлгийн агуулгатай хиймэл оюуны чатбот зэрэг насанд хүрэгчдэд зориулсан онлайн үйлчилгээнд нэвтрэхдээ 18 нас хүрснээ нотлох шаардлагыг чангатгасан юм.
“Aylo” нас баталгаажуулалтын хариуцлагыг контентын платформ бүрд тусад нь ногдуулахын оронд хэрэглэгчийн төхөөрөмжийн түвшинд шийдэхээр төлөвлөж байна. Компанийн тайлбарласнаар Apple төхөөрөмж хүүхдийн аюулгүй байдлын тохиргоотой байх бөгөөд хэрэглэгч насанд хүрснээ баталгаажуулсны дараа хязгаарлагдсан контентод нэвтрэх боломжтой болно. “Aylo” ийм загварыг хэрэглэгчийн нууцлалыг хамгаалахын зэрэгцээ хүүхдийн хандалтыг хязгаарлах боломжтой хувилбар гэж үзжээ.
Apple-ийн хэрэглэгчид кредит карт, паспорт, жолооны үнэмлэх эсвэл төрөөс олгосон бусад үнэмлэх ашиглан 18 нас хүрснээ баталгаажуулах боломжтой. “Aylo” компанийн төлөөлөгч Алекс Кекеси төхөөрөмжид суурилсан нас баталгаажуулалтыг компани олон жилийн турш “хамгийн үр дүнтэй, хувийн мэдээллийн нууцад ээлтэй арга” гэж үзэж ирснийг мэдэгдэв.
Нас баталгаажуулалтын арга маргаантай хэвээр байна Австралийн цахим аюулгүй байдлын зохицуулагч шинэ шаардлагууд хүүхдийг насанд хүрэгчдийн контентоос хамгаалах зорилготой бөгөөд шаардлага биелүүлээгүй платформуудад торгууль ногдуулах боломжтой гэж мэдээлсэн. Гэвч нас баталгаажуулах технологийн үр нөлөө болон хэрэглэгчийн мэдээллийн нууцлал салбарын маргаантай асуудал хэвээр байгаа юм. Тухайлбал хүүхдүүд нүүр таних технологи, цахим үнэмлэх, кредит картаар баталгаажуулах зэрэг шийдлийг тойрон гарах боломжтойгоос гадна хэрэглэгчид VPN ашиглан өөр улсын байршлаас нэвтэрч болохыг шүүмжлэгчид анхааруулжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ




