УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын…

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням Элчин сайд Эдвин Самуэлыг “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд оролцсонд талархал илэрхийлж, ИБУИНХУ-ын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, Монгол улсын эрдэс баялгийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд идэвхитэй ажиллаж байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн Монгол Улс геологийн суурь судалгааг эрчимжүүлж, судлагдаагүй талбайг олон улсын хөрөнгө оруулалт, хайгуулын үйл ажиллагаанд нээх бодлого хэрэгжүүлж байгааг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням танилцуулж, Монгол Улс гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирснийг цохон тэмдэглэсэн юм. Мөн уул уурхайн салбарын эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. ИБУИНХУ-ын Элчин Сайд ноён Эдвин Самуэл геологи, чухал ашигт малтмалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, UK Export Finance (UKEF)-ийн дэмжлэгийг уул уурхай, эрчим хүч, тээврийн төслүүдэд чиглүүлэх боломжийг судлахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Мөн Оюу толгой төслийн туршлага болон цаашдын хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцож, альваа асуудлыг бизнесийн зарчмаар, ажил хэрэгч, яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэж байгааг талууд онцолж, цаашид геологи хайгуул, ашиглалтаас боловсруулалт хүртэлх бүхий л шатанд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд нээлттэй гэдгийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцоллоо. Уулзалтын төгсгөлд Элчин сайд ноён Эдвин Самуэл АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямыг ИБУИНХУ-д айлчлахыг урьж, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа болон хөрөнгө оруулалтын боломжийн талаар үргэлжлүүлэн ярилцах саналыг дэвшүүллээ.
Холбоотой мэдээ

АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026.09.24 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Лалита Капурыг хүлээн авч уулзав.

АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

We Recycle Solar Texas-д ашиглалтаас гарсан нарны хавтангийн чухал материал бүрэн сэргээх үйлдвэр байгуулна
We Recycle Solar Texas мужид ашиглалтаас гарсан нарны хавтангаас чухал материал бүрэн сэргээх анхны үйлдвэрээ зарлалаа Dallas-ын гаднах 10 акр талбайд 2027 оны гуравдугаар улиралд нээгдэх үйлдвэр нь…

Goldman Sachs-ийн ТУЗ гүйцэтгэх захирлын залгамжлалын хувилбарыг хэлэлцэж, удирдлагын эргэлт анхаарал татав
Goldman Sachs-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зах зээл оргил үедээ байгаа ч гүйцэтгэх захирлын залгамжлалыг хэлэлцжээ The Wall Street Journal-ийн мэдээлснээр Дэвид Соломоныг ирэх оноос Жон Уолдрон сольж,…

Роберт Фрийдланд хүдэр нунтаглах тээрмийг цахилгааны богино импульсээр орлуулах I-Pulse технологио танилцуулав
Иванhoe Mines-ийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд уламжлалт нунтаглах тээрмийг цахилгааны импульсээр орлуулах гарцыг дэвшүүллээ.