Z үеийнхэн нүүр тулсан харилцаанд миллениал үеийнхнээс илүү итгэлтэй ханддагийг судалгаагаар тогтоожээ
CNBC болон “SurveyMonkey”-ийн 1928–1945 онд төрсөн Чимээгүй үеийнхнээс 1997–2012 онд төрсөн Z үеийнхэн хүртэлх нийт 5 үеийнхнийг хамруулсан “Social Skills” судалгаанд 1,174 хүн оролцжээ. Судалгаагаар Z үеийнхний 47 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулсан бол 44 хувь нь "тодорхой хэмжээнд итгэлтэй" хэмээжээ. Харин 1981–1996 онд төрсөн миллениал үеийнхний 44 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулжээ. Gen Z-ийн 91 хувь нь коллежууд хэлэлцүүлэг, клуб, дадлага зэрэг нүүр тулсан харилцааг дэмжих боломжийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ.

ТикТок зэрэг цахим платформд өнгөрсөн жил Z үеийнхний нийгэмших чадварыг шүүмжилсэн “Gen Z stare” буюу "Z үеийн ширтэлт" хэмээх нэршил тренд болсон. Уг трендээр залуусын нийгэмшихдээ тааруу байдлыг дооголж, тэд бусдын асуултад хариулахдаа зүгээр л "хоосон гөлөрч" буйг онцолсон хүмүүс хоорондоо үүнийг шоглоом болгон цахим хуудаснаа олноор нийтэлж байв.
Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаагаар Z үеийнхэн нүүр тулсан харилцаанд бусад үеийнхэнтэй ойролцоо түвшинд итгэлтэй ханддаг болохыг тогтоожээ.
CNBC болон “SurveyMonkey”-ийн 1928–1945 онд төрсөн Чимээгүй үеийнхнээс 1997–2012 онд төрсөн Z үеийнхэн хүртэлх нийт 5 үеийнхнийг хамруулсан “Social Skills” судалгаанд 1,174 хүн оролцжээ.
Судалгаагаар Z үеийнхний 47 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулсан бол 44 хувь нь "тодорхой хэмжээнд итгэлтэй" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, залуусын 91 хувь нь өөрсдийгөө ямарваа нүүр тулсан харилцаанд итгэлтэй байдаг хэмээн үнэлсэн байна.
Харин 1981–1996 онд төрсөн миллениал үеийнхний 44 хувь нь нүүр тулсан харилцаанд "маш итгэлтэй" ханддаг хэмээн хариулжээ.
Залуусын анхааралтай сонсох чадвар сул байна
Хэдийгээр залуусын өөртөө итгэх итгэл өндөр байгаа ч харилцааны тодорхой ур чадварын тухайд өөр дүр зураг ажиглагдлаа. Тодруулбал, нийт оролцогчдын 62 хувь нь залуусын аливаа яриаг анхааралтай сонсох чадвар сул байгаа нь тэдний хамгийн их дутагдаж буй чадвар хэмээжээ. Мөн Z үеийнхний 59 хувь нь үүнтэй санал нэгджээ.
Үүнээс харахад, нүүр тулсан харилцаанд өөрийгөө итгэлтэй гэж үнэлэх нь хүний яриаг анхааралтай сонсох, харилцан яриа үүсгэх зэрэг тодорхой ур чадварын үнэлгээтэй заавал ижил байх албагүйг судалгааны үр дүн харуулж байна.
Түүнчлэн Z үеийнхний оролцогчид боловсролын байгууллагын оролцоог нэлээд чухалчилжээ. Тодруулбал, тэдний 91 хувь нь коллеж, их сургууль зэрэг сургалтын байгууллага нүүр тулсан харилцааны ур чадварыг хөгжүүлэхэд оюутнуудад туслах ёстой гэж үзсэн байна. Энэ хүрээнд залуус хэлэлцүүлэгт суурилсан жижиг анги, клуб болон дадлага зэрэг нь ийм харилцааг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.
Хиймэл оюун нийгмийн харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
Судалгаанд оролцсон үе үеийн төлөөлөл хиймэл оюуны хэрэгслүүд хүмүүсийн нийгэмших чадварт сөргөөр нөлөөлж байгаа гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Тухайлбал, судалгаанд оролцогчдын дийлэнх нь хиймэл оюун өргөн хүрээнд нэвтэрснээр нийгмийн харилцааг “ялимгүй дордуулсан” хэмээн үзжээ.
Сэтгэл зүйч Сабрина Романоффын тайлбарласнаар технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүмүүсийн нийгэмших тухай ойлголт ч өөрчлөгдөж байгаа юм.
Түүний үзэж буйгаар хүмүүс технологид хэт найдах үед нүүр тулсан харилцааны дадлаа бие даан хөгжүүлэх боломж багасах эрсдэлтэй аж. Романофф үүнийг булчин хөгжүүлэхтэй зүйрлэж, хэт их туслалцаа авах нь тухайн чадварыг өөрөө хөгжүүлэх боломжийг хязгаарлаж болзошгүйг онцолжээ.
Нийгэмших нь зардалтай болсон нийгэм
Нүүр тулсан харилцааны боломж зөвхөн технологийн хэрэглээнээс хамаарахгүй. Санхүүгийн үйлчилгээний “Ally”-ийн 2025 оны өөр нэг судалгаагаар Z болон миллениал үеийнхний 60 орчим хувь нь найз нөхөдтэйгөө гадуур гарах, аялал хийх зэрэг нийгмийн үйл ажиллагааны зардал санхүүгийн төлөвлөгөөнд нь хүндрэл учруулсан хэмээн хариулжээ.
Уулзалт, аялал болон бусад хамтын үйл ажиллагаа тодорхой зардал шаарддаг тул залуу үеийнхний нүүр тулсан харилцаанд оролцох боломжид санхүүгийн нөхцөл мөн хамааралтай байж болохыг уг судалгаа харуулж байна.
Холбоотой мэдээ

JPMorgan Chase-ийн тэргүүн Жэйми Даймон хиймэл оюун ухаанд чиглэсэн хөрөнгө оруулалтын давалгаа саарахгүй гэв
JPMorgan Chase-ийн Гүйцэтгэх захирал Жэйми Даймон гиперскейлерүүдийн хиймэл оюун ухааны зардал ойрын үед хүчтэй хэвээр байх төлөвтэйг онцоллоо. Тэрээр гиперскейлер экосистемийн нийт хөрөнгө оруулалт ирэх жил 1 их наяд ам.долларт хүрч болзошгүй, мөн энэ жил ойролцоогоор 700 тэрбум ам.доллар гэж хэлэв. Ийм эрчим нь өсөлтийг дэмжих ч инфляцын дарамт нэмэгдүүлж мэдэх тул зах зээл савлах эрсдэл үлдэнэ.

АНУ Ираны бүх агаарын тээвэрлэгчийг зогсооно гэж мэдэгдсэн нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлэв
АНУ Ираны бүх агаарын тээвэрлэгчийг хаахаар шахалт үзүүлж, хоригийн нөлөөг огцом тэлэхээр болов АНУ-ын Сангийн яамны сайд Скотт Бессент есдүгээр сарын 23-наас нислэгийг хаана гэж CNBC-д хэлэв Энэ алхам түлш, буудлын үйлчилгээний эрсдэлийг өсгөж, тээвэр болон эрчим хүчний сүлжээний тодорхойгүйг нэмнэ

"Versace" загварын ордноос тэтгэвэрт гарсан Д.Версаче залуусын загварын ертөнцөд эргэн ирэхээр боллоо
АНУ-ын залуу хэрэглэгчдэд төвлөрсөн цахим загварын худалдааны “Revolve” компани Италийн алдарт дизайнер Донателла Версачетай хамтран гоо сайхан, загварын шинэ бизнес эхлүүлэхээр боллоо. Версаче шинэ төслийн бүтээлч удирдлагыг хариуцах бөгөөд нэр, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл болон нээлтийн товыг ойрын саруудад зарлахаар төлөвлөж буй бололтой. “Revolve” цахим худалдааны технологи, дэд бүтцээ биечлэн зохион байгуулах арга хэмжээ, энтертайнмент болон контенттой хослуулах замаар залуу худалдан авагчдын хүрээгээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

5 жилийн дараа анх удаа кофены зах зээлд 3 сая шуудайны илүүдэл гарах төлөвтэй байна
Арабика болон робуста кофены ханш даваа гарагийн арилжаагаар буурч, сүүлийн гурван сарын доод түвшинд хүрлээ. Дэлхийн кофены үйлдвэрлэл 2025/26 улиралд түүхэн дээд хэмжээнд хүрч, зах зээл таван жилийн дараа анх удаа 3 сая шуудайны илүүдэлтэй болох төлөвтэй байна. Бразил, Вьетнамын ургацын таатай нөхцөл нийлүүлэлтийг нэмэгдүүлэх төлөвтэй байгаа ч цаг агаарын эрсдэл болон арабикагийн нөөц бага хэвээр байгаа нь ханшийн бууралтыг хязгаарлаж болзошгүй байна.

Өглөөний зах зээл: Нүүрсний үнэ өсч, зэс рекордод ойртож, нефть $100 орчимд буув
“Энержи Ресурс”-ийн коксжих нүүрсний биржийн үнэ 12.6 хувиар өссөн бол зэс $14,650 давж, түүхэн дээд түвшинд дахин ойртлоо. Brent $100 орчимд буурснаар импортын инфляцын дарамт бага зэрэг саарах боломжтой ч Ойрх Дорнодын эрсдэл хэвээр байна. Дотоодын зах зээлд ₮100 тэрбумын, 18 хувийн хүүтэй “Шунхлай-4” бондын захиалга өнөөдөр эхэлж байна.

Трамп, Ши нар Вашингтонд худалдааны эвлэрлээ бэхжүүлэхээр уулзах ч хиймэл оюун, тариф, Ираны хориг саад болох эрсдэлтэй
Трамп, Ши нар Вашингтонд уулзаж эмзэг худалдааны эвлэрлээ хадгалах арга гарц хайж байна АНУ-ын Хятадын импортын үр дүнтэй тариф долдугаар сард 22.8 хувь байсан гэж Penn Wharton Budget Model тооцов Хиймэл оюун болон Ирантай холбоотой хоригийн хэлэлцүүлэг урагшлалыг сааруулж, зах зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй