ЗГ: Монгол Улс хиймэл оюун, крипто дата төвөөр дамжуулан эрчим хүч “экспортолно"
Ногоон өгөгдлийн төв байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар болжээ. Монгол Улс эрчим хүчний нөөцөө ашиглан хиймэл оюун болон крипто өгөгдлийн төвүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа төрөлжүүлэхээр зорьж буй. Засгийн газрын үзэж буйгаар, хиймэл оюунд суурилсан өгөгдлийн төвүүдийг цэвэр эрчим хүчээр хангах бол крипто өгөгдлийн төвүүдэд нүүрсэнд суурилсан эрчим хүч ашиглах боломжтой аж.

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ногоон өгөгдлийн төв байгуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар шийдвэр гаргалаа. Монгол Улс эрчим хүчний нөөцөө ашиглан хиймэл оюун болон крипто өгөгдлийн төвүүдэд хөрөнгө оруулалт татаж, эдийн засгаа төрөлжүүлэхээр зорьж буй.
Төлөвлөгөөний хүрээнд хиймэл оюунд суурилсан болон крипто чиглэлийн хоёр төрлийн өгөгдлийн төв хөгжүүлэхээр тооцож байна. Засгийн газрын үзэж буйгаар, хиймэл оюунд суурилсан өгөгдлийн төвүүдийг цэвэр эрчим хүчээр хангах бол крипто өгөгдлийн төвүүдэд нүүрсэнд суурилсан эрчим хүч ашиглах боломжтой аж.
Энэ алхам нь Монгол Улсын эрчим хүчний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ гарц болж болохыг мөн онцолсон байна. Тухайлбал, нүүрсний нөөц бүхий бүсэд цахилгаан станц болон өгөгдлийн төвийг зэрэгцүүлэн байгуулснаар үйлдвэрлэсэн эрчим хүчээ газар дээр нь ашиглаж, боловсруулсан өгөгдөл болон тооцооллын хүчин чадлыг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна.
Монгол Улс эрчим хүчний харьцангуй бага өртөг, нөөц боломжоо ашиглан олон улсын өгөгдлийн төвийн хөрөнгө оруулалтыг татах боломжтой гэж Засгийн газар тооцжээ. Ингэснээр түүхий эдийн экспортоос өндөр хамааралтай эдийн засгийг технологи, эрчим хүчний шинэ салбаруудаар төрөлжүүлэх боломж бүрдэнэ.
Гэхдээ томоохон өгөгдлийн төвүүд нь эрчим хүчний өндөр хэрэглээтэй тул шинэ хөрөнгө оруулалт татахын зэрэгцээ цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтэц болон тогтвортой нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага үүсэхээр байна.
Засгийн газар мөн ногоон, ухаалаг сургуулийн төсөл болон эрчим хүчний стратегийн асуудлыг хэлэлцжээ. Монгол Улс 2028-2030 онд эрчим хүчний хувьд бүрэн бие даах зорилт тавин ажиллаж байгааг албаныхан мэдээлсэн ба энэ чиглэлд ирэх долоо хоногт шинэ мэдээлэл танилцуулахаар төлөвлөж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.