"Amazon" жижиглэн худалдааны нэгжээсээ мянга хүрэхгүй ажилтан цомхотгожээ
Цахим худалдааны “Amazon” компани үндсэн худалдааны платформоо хариуцдаг “Stores” нэгжийнхээ цөөн тооны ажлын байрыг цомхотгосноо лхагва гарагт мэдэгдлээ.

АНУ-ын цахим худалдаа, технологийн “Amazon” компани үндсэн цахим худалдааны вэбсайтаа хариуцдаг “Stores” нэгжийнхээ зарим ажлын байрыг цомхотгосноо лхагва гарагт мэдэгдлээ.
Цомхотголд 1,000 хүрэхгүй оффисын ажилтан хамрагдсан хэмээн ойрын эх сурвалж “Reuters” агентлагт мэдээлжээ. “Amazon”-ийн төлөөлөгч энэ талаар "Бид тэргүүлэх зорилтуудаа илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэн ‘Stores’ бизнесийнхээ зарим хэсгийн бүтцийг өөрчилсөн” гэдгийг онцолсон байна.
Компанийн дотоод “Slack” сувгуудад нийтлэгдсэн мэдээллээс үзэхэд хэрэглэгчийн үйлчилгээ, борлуулагч түншүүдэд үйлчилгээ үзүүлдэг баг зэрэг “Stores”-ийн хэд хэдэн нэгжийг цомхотгосон байна. Мөн АНУ, Энэтхэг, Их Британийн салбар нэгжүүдэд ажилладаг зарим ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ.
Томоохон цомхотголын дараах бүтцийн өөрчлөлт
Энэхүү шийдвэр нь “Amazon”-ийн өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн 30,000 ажлын байрны цомхотголын дараа хийж буй хэд хэдэн жижиг бүтцийн өөрчлөлтийн нэг боллоо. Тухайн томоохон цомхотгол энэ оны нэгдүгээр сар хүртэл үргэлжилсэн байна.
“Amazon”-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Жефф Безос лхагва гарагт цацагдсан “Fox News”-ийн ярилцлагын үеэр цар тахлын жилүүдэд компани ажиллах хүчээ хэт хурдтай нэмэгдүүлсэн нь сүүлийн үеийн цомхотгол хийх нэг шалтгаан болсон гэж тайлбарлав.
Цар тахлын үед хүмүүс гэрээсээ худалдан авалт хийх нь эрс нэмэгдэж, “Amazon”-ийн үйл ажиллагаа богино хугацаанд тэлсэн ажээ. Безос энэ талаар “Бид ажиллах хүчнийхээ тоог үнэхээр их нэмэгдүүлсэн” гэж хэлсэн байна.
Цомхотгол “Amazon”-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон худалдааны арга хэмжээний нэг болох “Prime Big Deal Days”-тай давхцаж байна. Хямдралын арга хэмжээ мягмар гарагт эхэлж, лхагва гараг хүртэл үргэлжилжээ.
Холбоотой мэдээ

Ажлын таатай орчныг цалин, оффисоор бус соёл ба өсөлтийн боломжоор хэмжихийг Бичил Глобус онцлов
Ажлын таатай орчныг зөвхөн цалин, оффисоор хэмжих ойлголтыг Бичил Глобус шинэчилж байна. 115 ажилтантай Бичил Глобус ББСБ 2017 оноос хойш 70 гаруй ажилтанд орон сууцны урьдчилгаа олгожээ.

Илон Маск Starlink-ийг Энэтхэгт эхлүүлэхийг ашиг сонирхлын бүлэг саатуулж байна гэж буруутгав
SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маск Starlink-ийг Энэтхэгт саатуулагчдын талаар шүүмжилж, өрсөлдөөний маргаан хурцдав.

Samsung Electronics хиймэл оюуны дэд бүтцийн санах ойн эрэлт тэлснээр түүхэндээ анх удаа ашиг нь шинэ босго давлаа
Samsung Electronics хиймэл оюуны дэд бүтцийн санах ойн эрэлт огцом өсснөөр түүхэн амжилт тогтоолоо. Гуравдугаар улирлын урьдчилсан үйл ажиллагааны ашиг 107.

Lululemon дээд түвшний удирдлагуудаа шинэчилж, Athleta-гийн гүйцэтгэх захирал Мэгги Гожерийг шинэ албан тушаалд томиллоо
Lululemon өрсөлдөөн ширүүссэн athleisure зах зээлд удирдлагын багцаа дахин бүрдүүлж, анхаарал татлаа Мэгги Гожер энэ сарын сүүлээс ерөнхийлөгч бөгөөд бүтээгдэхүүний захирлаар ажиллаж, Жозеф Годси үйл…

Ерөнхийлөгч Дональд Трампын захирамж ачааны жолооч нарт бодит хөнгөлөлт багатай, татварын дарамт хэвээр үлдэнэ
Ерөнхийлөгч Дональд Трампын захирамж улаан будгатай дизелийг зам дээр зөвшөөрсөн ч үр дүн нь хязгаарлагдлаа Замын дизелийн холбооны онцгой албан татвар галлон тутамд 24.