АНУ хувийн зах зээлийг жижиг хөрөнгө оруулагчдад нээлттэй болгохоор төлөвлөж байна
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо пүрэв гарагт хувь хөрөнгө оруулагчдад хувийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт санал болголоо.

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо пүрэв гарагт хувь хөрөнгө оруулагчдад хувийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлт санал болголоо. Хувийн зах зээл гэдэг нь хөрөнгийн биржид бүртгэлгүй компани, хувийн зээл болон бусад альтернатив хөрөнгө оруулалтыг хамардаг. Өөрөөр хэлбэл, иргэд биржээр дамжуулан хувьцаа худалдаж авахаас өөр хэлбэрээр компани, сан болон зээлийн бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг. Одоогоор ийм төрлийн хөрөнгө оруулалтын ихэнхэд жирийн иргэд шууд оролцох боломж хязгаарлагдмал байдаг ажээ. Зохицуулагчдын хувьд хөрөнгө оруулалтын зөвлөхүүдийн гүйцэтгэлд суурилсан шимтгэлийн журам, зарим төрлийн сангийн зохицуулалт болон “итгэмжлэгдсэн хөрөнгө оруулагч”-ийн шалгуурыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна. Хорооны дарга Пол Аткинсийн хэлснээр хувийн зах зээлд хөрөнгө оруулах сонирхол сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд ийм боломжийг зөвхөн өндөр хөрөнгөтэй эсвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчдад хязгаарлах шаардлагагүй гэж үзэж байна. Харин зах зээлийг илүү олон хүнд нээхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг залилан болон хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах шаардлагатайг онцолжээ.
Хэн хувийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой болох вэ? АНУ-д биржид бүртгэлгүй үнэт цаасны олон төрлийн хөрөнгө оруулалтад оролцохын тулд “итгэмжлэгдсэн хөрөнгө оруулагч” гэсэн тодорхой шалгуур хангах шаардлагатай байдаг. Одоогийн шалгуурт хөрөнгө, орлогын хэмжээ чухал байр суурь эзэлдэг ба Хорооны зүгээс хэлэлцэж буй шинэ зохицуулалтаар санхүүгийн мэдлэг, мэргэжлийн туршлагыг илүү өргөнөөр тооцох санал гаргажээ. Тухайлбал, санхүүгийн салбарын тодорхой шалгалтад тэнцсэн, мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч, салбарын сертификаттай болон хөрөнгө оруулалтын тодорхой лиценз эзэмшдэг хүмүүсийг хамруулах боломжийг авч үзэж байна. Мөн зөвлөхүүдэд хөрөнгө оруулалтын үр дүнгээс хамаарсан шимтгэл авах боломжийг өргөжүүлэх санал гаргажээ. Ингэснээр өнөөдөр голчлон чинээлэг болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үйлчилдэг зөвлөхүүд жирийн иргэдэд зориулсан бүтээгдэхүүн олноор санал болгох нөхцөл бүрдэх юм.
Мөнгөө хүссэн үедээ авч чадахгүй байх эрсдэлтэй Гэвч хэрэглээний зээл болон бусад хувийн хөрөнгө оруулалтыг биржид бүртгэлтэй хувьцаа шиг хүссэн үедээ худалдаалж эсвэл зарж болдоггүй. Тодруулбал, хувийн зах зээлд хөрөнгө оруулсан бол хүссэн үедээ мөнгөө татаад авчих боломж хязгаарлагдмал байдаг гэсэн үг. Зарим сан хөрөнгө оруулагчдад тодорхой хугацаанд мөнгөө буцаан татах боломж олгодог ч олон хүн нэгэн зэрэг хөрөнгөө эргүүлэн татах хүсэлт гаргавал сангууд татан авалтыг хязгаарлаж болно. Тухайлбал, хөрөнгийн менежментийн “Blue Owl Capital” компани энэ оны хоёрдугаар сард жижиг хөрөнгө оруулагчдад чиглэсэн “Blue Owl Capital Corporation II” сангаас бэлэн мөнгө татах боломжийг түр хязгаарласан. Тус компани хөрөнгө оруулагчдын мөнгөө буцаан авах хүсэлт нэмэгдсэний дараа ийм шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ “Blackstone”, “Apollo” зэрэг бусад хувийн зээлийн менежерүүд ч мөн хөрөнгө татах хүсэлтэд хязгаар тогтоосон талаар CNBC урьд өмнө мэдээлж байв. Иймээс зохицуулагч хорооны санал нь жирийн иргэдэд өмнө нь хүрэхэд хүндрэлтэй байсан хөрөнгө оруулалтын шинэ боломж нээх боловч мөнгөө хүссэн үедээ буцаан авах боломж, эрсдэлийн талаарх мэдээлэл болон хөрөнгө оруулагчийн хамгаалалтыг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуудлыг дагуулж байна.
Холбоотой мэдээ

АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо хувийн зах зээлд иргэдийн оролцоог өргөтгөх томоохон саналыг дэмжив
АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо хувийн зах зээлд жижиг хөрөнгө оруулагчдыг татах хүрээг тэлэхээр болов.

Ойрхи Дорнодын экспорт сэргэснээр АНУ-Ираны хэлэлцээ гацсан эрсдэлийг сааруулж, нефтийн үнэ буурлаа
Ойрхи Дорнодын нефтийн экспорт сэргэснээр эрсдэлийн айдас намжиж, пүрэв гарагт үнэ буурлаа ICE дээрх Brent-ийн арванхоёрдугаар сарын фьючерс 1.09 хувь унаж 96.96 ам.доллар, WTI 89.24 ам.

АНУ-д автомашины өр шинээр машин худалдан авах үнийг давах тохиолдол нэмэгдэж байна
АНУ-д автомашины үнэ өсч, зээлийн хугацаа уртассанаар машинаа солих үед өмнөх зээлийн үлдэгдлээ шинэ зээл рүү шилжүүлэх худалдан авагчдын санхүүгийн ачаалал нэмэгдэж байна.

БНСУ АНУ-д хийх $200 тэрбумын хөрөнгө оруулалтын зарим төслөө эцэслээгүй байна
Сөүл АНУ-д хийхээр амалсан $200 тэрбумын хөрөнгө оруулалтын багцын зарим томоохон төсөл арилжааны нөхцөлөөс хамаарч эцэслэн шийдэгдээгүй байгааг тодотголоо. АНУ лхагва гарагт хоёр улс 50 тэрбум ам.

АНУ, БНСУ Сөүлийн 'түүхэн' хөрөнгө оруулалтыг зарлаж, Аляскийн LNG төслийн байр суурь тодорхойгүй хэвээр үлдэв
АНУ ба БНСУ Сөүлийн АНУ дахь 'түүхэн' хөрөнгө оруулалтыг зарлаж, эрчим хүчний төслүүдийн чиг баримжааг тодруулав Нийт 200 тэрбум ам.долларын багцад Техаст 22.3 тэрбум ам.

АНУ-ын инфляц таамгаас доогуур гарснаар энэ сард бодлогын хүү өсөх хүлээлт буурлаа
АНУ-ын инфляц наймдугаар сард эдийн засагчдын төсөөлж байснаас доогуур өсөлттэй гарч, өмнөх сарын үзүүлэлтүүд ч буурч шинэчлэгдсэнээр Холбооны нөөцийн банк аравдугаар сард бодлогын хүүгээ дахин…