АНУ-ын дөрвөн томоохон хедж сан “Dick’s Sporting Goods”-ийн хувьцаанаас хөрөнгө оруулалтаа татжээ
АНУ-ын спортын барааны хамгийн том жижиглэн худалдаалагч “Dick’s Sporting Goods”-ийн хувьцааг дөрвөн том хедж сан гуравдугаар улиралд багцаасаа хасчээ. Компани “Foot Locker”-ийг $2.

АНУ-ын спортын барааны хамгийн том жижиглэн худалдаалагч “Dick’s Sporting Goods”-ийн хувьцаанаас дөрвөн том хедж сан гуравдугаар улиралд хөрөнгө оруулалтаа эргүүлэн татжээ. Уг мэдэгдлийг “Reuters” агентлаг компанийн санхүүгийн гуравдугаар уоирлын тайлангаас эш татан мэдээлэв. Тодруулбал, “Sachem Head Capital Management”, “Ananym Capital Management”, “Senator Investment Group”, “Glenview Capital Management” сангууд компанийн хувьцааг хөрөнгө оруулалтын багцаасаа хассан байна. Эдгээр нь компаниудын удирдлага, стратеги, хөрөнгийн хуваарилалтад өөрчлөлт хийхийг шаардаж, ашигт ажиллагааг сайжруулахыг зорьдог идэвхтэй хөрөнгө оруулагчид юм. Ийнхүү “Dick’s Sporting Goods” гуравдугаар улиралд хэрэглээний салбарын компаниудаас идэвхтэй хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их алдсан компаниудын нэг болжээ.
“Foot Locker”-ийн худалдан авалт ашгийн төсөөлөлд нөлөөлжээ “Dick’s Sporting Goods” санхүүгийн хүндрэлүүдийнхээ дийлэнхийг 2025 онд спорт гутлын худалдааны “Foot Locker” компанийг 2.4 тэрбум ам.доллароор худалдан авсантай холбон тайлбарласан байна. Уг хэлцлийг хийх үед хэрэглэгчид дунд гуталны эрэлт буурч байсан нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлснөөс гадна геополитикийн тодорхойгүй байдал хэрэглэгчдийн итгэл буурах шалтгаан болсныг компанийн зүгээс онцлоод буй. Үүний улмаас “Dick’s Sporting Goods” энэ оны нэгж хувьцаанд ногдох ашгийн төлөвөө өмнөх 14.27 ам.доллароос 16 хувиар бууруулан 12 ам.доллар орчимд хүргэжээ. Ашгийн төлөв муудсантай зэрэгцэн компанийн хувьцааны ханш гуравдугаар улиралд нийт 40 хувиар буурч, 132 ам.долларт хүрсэн байна. Гэсэн хэдий ч даваа гарагийн арилжаагаар хувьцааны ханш 147.01 ам.долларт хаагдаж, компанийн зах зээлийн үнэлгээ 13 тэрбум ам.доллар болжээ.
Нэг хөрөнгө оруулагч эзэмшлээ хоёр дахин нэмэгдүүлжээ Хэдийгээр дөрвөн том хедж сан хөрөнгө оруулалтаа татсан ч “Browning West” сан эсрэг шийдвэр гаргасан байна. Тус сан “Dick’s Sporting Goods”-ийн хувьцааг сүүлийн нэг жил гаруйн хугацаанд эзэмшиж буй ба гуравдугаар улиралд эзэмшлийнхээ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 1.2 сая ширхэг хувьцаанд хүргэжээ. Ингэснээр компанийн нийт хувьцааны 1.37 хувийг эзэмших болсон байна. Хедж сангуудын эзэмшлийн өөрчлөлтийг Уолл Стритийн хөрөнгө оруулагчид анхааралтай ажигладаг. Учир нь эдгээр сан өмнө нь хөрөнгө оруулсан компаниудадаа хувьцаагаа эргүүлэн худалдан авах, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх, тэр ч байтугай компанийг худалдах зэрэг арга хэмжээ авахыг шаардаж байсан туршлагатай юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





