Улаанбаатарт үүлэрхэг, ялимгүй цастай, -8...-10 хэм хүйтэн байна
Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар цас орж шуурна. Салхи тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорнодын зарим, Хэнтийн өмнөд сумдын нутгаар цас орж шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -16...-21, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -11...-16, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8, бусад нутгаар -7…-12 хэм хүйтэн байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





