АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСТАЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа.

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд тэргүүтэй төлөөлөгчид Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдаж буй AIM Congress 2026 буюу Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож байна. Энэ хүрээнд Шадар сайд Т.Доржханд Хөрөнгө оруулалтын асуудлаарх сайд нарын дугуй ширээний уулзалтад оролцож, Монгол Улсын эдийн засгийн боломж, хөрөнгө оруулалтын орчин, эрчим хүчний салбарын шинэчлэл, ногоон шилжилтийн талаар танилцууллаа. Мөн тус чуулга уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэвлэлд ярилцлага өгөв. Түүнчлэн айлчлалын хүрээнд Шадар сайд Т.Доржханд АНЭУ-ын Эрчим хүч, дэд бүтцийн яамны сайд Сухайл бин Мухаммад Аль-Мазруи-тай өдөр хоёр талын уулзалт хийж, Монгол Улсын Эрчим хүчний яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрчим хүч, дэд бүтцийн яам хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд талууд сэргээгдэх эрчим хүч, ногоон устөрөгч, цахилгаан эрчим хүчний дамжуулах болон түгээх сүлжээ, эрчим хүч хуримтлуулах систем зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Түүнчлэн цахилгаан эрчим хүч, ногоон устөрөгчийг бүс нутгийн зах зээлд экспортлох боломжийг судлах, туршлага, технологи солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажилана. Мөн Абу Даби хөгжлийн сан болон G42 группийн удирдлагатай уулзаж, эрчим хүчний салбарын шинэчлэл, сэргээгдэх болон ногоон эрчим хүч, хөрөнгө оруулалт, дата төвийн дэд бүтэц, түүнийг найдвартай, цэвэр эрчим хүчээр хангах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар өргөн хүрээнд санал солилцов. Энэхүү айлчлал нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, эдийн засгийн боломжийг АНЭУ-ын хөрөнгө оруулалт, технологи, туршлагатай уялдуулж, эрчим хүчний салбарт бодит төсөл, хөрөнгө оруулалт татах, ногоон эрчим хүчний шинэ эх үүсвэр хөгжүүлэх, экспортын шинэ боломж бүрдүүлэх хамтын ажиллагааны шинэ суурийг тавьж буйгаараа ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.