egov.mn
Уул уурхайАвтомат

АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө.

Хуваалцах
АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө. Төрийн үйлчилгээг шуурхай болгох: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлж буй өргөдөл, хүсэлтийг хугацаанд нь шийдвэрлэж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулахыг үүрэг болгов. Мөн салбарын цахим системүүдийг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх: Шатахууны нийлүүлэлт, нөөцийн тогтвортой байдлыг хангаж, дотоодын боломжит эх үүсвэрийг ашиглах хувилбаруудыг судлахаар болов. Тодруулбал “Петро Матад” компанийн олборлосон 70–80 мянган тонн түүхий тосыг дотоодын бага оврын үйлдвэрүүдэд боловсруулж, шатахуун үйлдвэрлэх боломжийг судлах үүрэг өглөө. Хайгуул, тусгай зөвшөөрлийн ажлыг эрчимжүүлэх: Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооллогыг дуусгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлнэ. Хайгуулын талбайн сонгон шалгаруулалтыг эрчимжүүлж, аж ахуйн нэгжүүдээс талбайн саналыг цахимаар авах механизмыг бүрдүүлэх, Хууль, эрх зүйн шинэчлэлийн бэлтгэлийг хангах: Ашигт малтмалын тухай хууль батлагдахтай холбогдуулан дүрэм, журмыг шинэчлэх ажлууд хийгдэж, танилцуулах шатанд явж байна. Нөгөө талдаа хүчингүй болж буй журмуудыг танилцуулах үүргийг өглөө. Түгээмэл тархацтай ашигт малтмал, Газрын тос, Газрын тосны бүтээгдэхүүн болон Хүнд үйлдвэрлэлийн тухай хуулийн төслүүдийн ажлыг эрчимжүүлэхийг даалгав. Үйлдвэржилтийн төслүүдийг урагшлуулах: Гангийн үйлдвэрийн сонгон шалгаруулалт, алт цэвэршүүлэх, зэс боловсруулах үйлдвэрүүдийн сонгон шалгаруулалт болоод холбогдох бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх, мөн Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг тойрсон бодлогын зохицуулалтуудыг тодорхой болгох хүрээнд бусад яамдуудтай уялдаа, холбоотой ажиллах үүргийг өглөө. Хяналт, хариуцлагыг чангатгах: Уул уурхайн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулж, осол, зөрчлийг шуурхай мэдээлэх нэгдсэн шугамтай болох шаардлагатай онцоллоо. Мөн авлигын эсрэг төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, шилэн дансны хуулийг хэрэгжүүлэх, санхүүгийн сахилга батыг сайжруулж, гүйцэтгэлийн аудитын шаардлагыг бүрэн хангаж ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн Монгол Улсын боомтуудын аюултай ачаа тээвэрлэх боломж, эдийн засгийн ач холбогдлын талаар нэгдсэн судалгаа гаргах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын тов, үр дүнг олон нийтэд тогтмол мэдээлэх, гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан санамж бичиг, тохиролцооны хэрэгжилтийг нэгтгэн тайлагнах чиглэл өглөө. Мөн Ерөнхий сайдын дэвшүүлсэн “За бол заавал хий” хөдөлгөөний хүрээнд уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаанд анхаарал хандуулж, бодлого төлөвлөгөө гаргаж ажиллах үүргүүдийг өглөө. Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилтийг хугацаанд нь хангаж, бодит үр дүнгээр тайлагнахыг яам, харьяа байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“САН ПЕТРОЛИУМ” ХХК 16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Уул уурхай

“САН ПЕТРОЛИУМ” ХХК 16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц…

1 мин унших
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Уул уурхай

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

3 мин унших
‘Зөөвч-Овоо’ төслийн хүний нөөцийг бэлтгэх ‘Бадрах Энержи Академи’-ийн эхний төгсөгчид сертификатаа гардан авлаа
Уул уурхай

‘Зөөвч-Овоо’ төслийн хүний нөөцийг бэлтгэх ‘Бадрах Энержи Академи’-ийн эхний төгсөгчид сертификатаа гардан авлаа

Монгол дахь анхны уран олборлох ‘Зөөвч-Овоо’ төслийн хүний нөөцөд чиглэсэн шинэ хөтөлбөр эхний үр дүнгээ харууллаа ‘Бадрах Энержи Академи’ зургаан сарын хөтөлбөрт 70 орчим хүсэлтээс 11 оролцогч…

2 мин унших
Lake Resources N.L.-ийн Kachi литийн давст усны төсөл Катамаркад байгаль орчны зөвшөөрөл авч, FEED шат руу шилжив
Уул уурхай

Lake Resources N.L.-ийн Kachi литийн давст усны төсөл Катамаркад байгаль орчны зөвшөөрөл авч, FEED шат руу шилжив

Lake Resources N.L. Аргентины Катамарка муж дахь Kachi төслөө байгаль орчны зөвшөөрөлтэй болгож, хөгжүүлэлтийн хурдыг нэмлээ Катамарка мужийн Уул уурхайн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын тунхаглал…

2 мин унших