egov.mn
Дэд бүтэцАвтомат

Багануурын батарей хуримлуурын станц наймдугаар сард 5.8 сая кВт.ц эрчим хүч нийлүүлжээ

Станцаас 2026 онд нийт 43.1 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөж үйл ажиллагааг нь “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК хариуцаж байна. Тус станц шөнийн бага ачааллын үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулна. Өдрийн оргил хэрэглээний үед системд нийлүүлэх замаар эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг нөхөх зориулалттай.

Хуваалцах
Багануурын батарей хуримлуурын станц наймдугаар сард 5.8 сая кВт.ц эрчим хүч нийлүүлжээ

Багануур дүүрэгт байрлах 50 МВт-ын батарей хуримтлуурын станц өнгөрсөн сард төвийн бүсийн нэгдсэн системд 5.8 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлсэн талаар “Улаанбаатар хотын Хөгжлийн Корпораци” ХК мэдээллээ. Тус станцаас энэ онд 43.1 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөжээ.

Тус станц цахилгаан эрчим хүчний хэрэглээ харьцангуй бага байдаг шөнийн цагаар системийн илүүдэл эрчим хүчийг батарейд хуримтлуулж, өдрийн оргил ачааллын үед буцаан нийлүүлдэг. Өдөр болон шөнийн хэрэглээний хооронд 300-аас 400 МВт хүртэлх зөрүү үүсдэг бөгөөд батарей хуримтлуур уг зөрүүний тодорхой хэсгийг нөхөх боломж бүрдүүлж байна.

Багануурын 50 МВт-ын батарей хуримтлуурын станцыг БНХАУ-ын эрчим хүчний технологийн “Энвижн Энержи” компани 2024 онд барьж, тухайн оны арванхоёрдугаар сараас төвийн бүсийн нэгдсэн системд цахилгаан нийлүүлж эхэлсэн.

Төслийн бүтээн байгуулалтад нийслэлийн бондын эх үүсвэрээс 293.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Нийслэлийн тооцооллоор станц бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 25 мянган өрхийн цахилгаан хэрэглээг дөрвөн цагийн турш хангах хэмжээний эрчим хүч хуримтлуулах боломжтой.

Батарей хуримтлуур нь шинэ цахилгаан үйлдвэрлэх бус, хэрэглээ багатай үед байгаа эрчим хүчийг хадгалж, эрэлт нэмэгдэх үед системд нийлүүлдгээрээ төвийн бүсийн оргил ачааллыг зохицуулахад ашиглагддаг байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэд бүтэц

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна

Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

1 мин унших
Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Дэд бүтэц

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна

Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

1 мин унших
Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Дэд бүтэц

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ

Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

2 мин унших
УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дэд бүтэц

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ

Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

1 мин унших