egov.mn

БАНКНЫ САЛБАРЫН “БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ- 2027” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын банкны холбооноос “Бодлогын хэлэлцүүлэг-2027” арга хэмжээг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголбанкны удирдлагын баг бүрэлдэхүүн оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

БАНКНЫ САЛБАРЫН “БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ- 2027” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын банкны холбооноос “Бодлогын хэлэлцүүлэг-2027” арга хэмжээг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон Монголбанкны удирдлагын баг бүрэлдэхүүн оролцож, макро эдийн засгийн төлөв, банкны салбарт тулгамдаж буй асуудал, санхүүжилтийн шинэ механизм, активын удирдлага, технологи, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт зэрэг асуудлаар санал солилцов. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкнаас Эдийн засгийн төлөв байдал, “ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-г танилцуулав. Монголбанк дунд хугацаанд инфляцыг 5 хувийн голчтой, ±2 нэгж хувийн интервалд тогтворжуулахын зэрэгцээ санхүүгийн системийн эрсдэлийг бууруулах, хяналт зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх чиглэл баримталж буй бөгөөд гадаад, дотоод орчны өөрчлөлт, инфляц болон эдийн засгийн цаашдын төлөвийг танилцууллаа. Харин Монголын банкны холбооноос Монгол Улс дахь чанаргүй зээлийг шийдвэрлэх эрх зүйн тогтолцооны асуудал, зээлийн мэдээллийн тогтолцоо сэдвээр танилцуулга хийлээ. “Бодлогын хэлэлцүүлэг” нь 2027 оны мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, бизнесийн санхүүжилт, активын удирдлага, технологийн шинэчлэл зэрэг өргөн сэдвээр гарц шийдлийг хамтран эрэлхийлсэн хэлэлцүүлэг боллоо. The post БАНКНЫ САЛБАРЫН “БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ- 2027” ЗОХИОН БАЙГУУЛЛАА appeared first on Монголын Банкны Холбоо .

Хуваалцах
Дараагийн мэдээЕрөнхий сайд Н.Учрал ОХУ-тай түлш, эрчим хүчний хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэх шаардлагыг онцоллоо
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

СЗХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Т.Цэрэнбадрал. Зураг: Eguur.mn
Эдийн засаг

СЗХ-ны даргын үүргийг Т.Цэрэнбадрал түр гүйцэтгэж эхэллээ

Эдийн засагАвтомат

1 мин уншихАвтомат

Зээлийн «хар жагсаалт»-аас 620 мянга гаруй иргэн чөлөөлөгдсөн тухай мэдээний зураг. Зураг: Mpress.mn
Эдийн засаг

Зээлийн хар жагсаалтаас 620 мянга гаруй иргэн чөлөөлөгдлөө

Эдийн засагАвтомат

2 мин уншихАвтомат

АНУ-ын Элчин сайд Ричард Буанган. Зураг: DNN.mn
Эдийн засаг

АНУ-ын Элчин сайд Р.Буанган хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хоёр шинэчлэлийг уриалав

Эдийн засагАвтомат

3 мин уншихАвтомат

Монголбанкны алдагдлыг нөхөхөд 2028 оноос жил бүр ₮1 их наядын Засгийн газрын үнэт цаас гаргана
Эдийн засаг

Монголбанкны алдагдлыг нөхөхөд 2028 оноос жил бүр ₮1 их наядын Засгийн газрын үнэт цаас гаргана

Эдийн засагАвтомат

4 мин уншихАвтомат