egov.mn
Уул уурхайАвтомат

Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн Чухал ашигт малтмалын форумыг нээж үг хэллээ.

Хуваалцах
Б.ДАШПҮРЭВ: ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ӨРТГИЙН СҮЛЖЭЭГ БҮС НУТГИЙН ХЭМЖЭЭНД ХӨГЖҮҮЛНЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн Чухал ашигт малтмалын форумыг нээж үг хэллээ. Тэрээр “25 жилийн түншлэл, ирээдүйг хамтдаа тодорхойлох” сэдвийн хүрээнд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилтаа дүгнэж, бүс нутгийн хамтын ажиллагааны дараагийн үе шатыг эхлүүлэхэд энэхүү форум чухал үүрэгтэйг онцоллоо. Монгол Улс Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш худалдаа, тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт, Боршоо зэрэг боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх, бүс нутгийн эдийн засгийн коридоруудтай холбох чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлсэн талаар мэдээлэв. Мөн “Бид хууль, эрх зүйн шинэчлэлийн ажлыг эхлүүлж, чухал ашигт малтмалын чиглэлээр хөрөнгө оруулалт татах, геологийн хайгуулын хамтарсан судалгаа хийх, уул уурхайн бодит шинэ төслүүдийг бий болгох боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээс тодорхой санал, санаачилга гарч, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ түншлэл, бодит шийдлүүдийн эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээн АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв илтгэлдээ онцоллоо. Монгол Улсын эрдэс баялгийн санд 59.7 сая тонн зэс, 39.8 тэрбум тонн нүүрс, 2.2 тэрбум тонн төмөр, 568.8 тонн алт, 37.9 сая тонн хайлуур жонш зэрэг 80 гаруй төрлийн ашигт малтмал бүртгэгдсэн нь Монгол Улс геологийн судалгаа, хайгуулын өндөр хэтийн төлөвтэйг илэрхийлж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засагт ДНБ-ий 33 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 84 хувь, экспортын орлогын 96 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 84 хувь, улсын төсвийн орлогын 29 хувийг тус тус бүрдүүлж байгаа нь Монгол Улс бүс нутаг төдийгүй олон улсын чухал ашигт малтмалын салбарт тодорхой үүрэг гүйцэтгэх боломжтойг олон улсын байгууллагууд онцолж байгаа юм. Тодруулбал Азийн хөгжлийн банкнаас 2026 онд гаргасан Монгол Улс дахь чухал ашигт малтмалын зах зээлийн үнэлгээний судалгаанд дурдсанаар, Монгол Улс дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлийн 1 хувийг эзлэх хэмжээнд хүрч чадвал ойролцоогоор 4 тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Ийнхүү Монгол Улсын уул уурхайн салбарт дэлхийн олон орон хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байгаа энэ үед уг арга хэмжээг зохион байгуулж байгаа нь бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд томоохон түлхэц өгч байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Чухал ашигт малтмал Монголын экспортод $4 тэрбумын шинэ боломж нээх магадлалтай
Уул уурхай

Чухал ашигт малтмал Монголын экспортод $4 тэрбумын шинэ боломж нээх магадлалтай

АХБ-ны тооцоогоор Монгол Улс дэлхийн чухал ашигт малтмалын зах зээлийн 1 хувийг эзэлбэл жилд ойролцоогоор дөрвөн тэрбум ам.долларын экспортын орлого бүрдүүлэх боломжтой.

2 мин унших
“САН ПЕТРОЛИУМ” ХХК 16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Уул уурхай

“САН ПЕТРОЛИУМ” ХХК 16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц…

1 мин унших
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Уул уурхай

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

3 мин унших
АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Уул уурхай

АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө.

2 мин унших