egov.mn

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO Group-ийн зүгээс харъяа нефт боловсруулах үйлдвэрээс нийлүүлэлт хийх бэлтгэл хангах талаар ажиллаж, эхний ээлжид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос экспортын квотыг тодорхой болгох, үүний дараа тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан нүүрс-химийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд технологийн болон хөрөнгө оруулалтын түншлэл бий болгох боломжийг судлахаар ярилцлаа. NORINCO Group нь Монгол Улсад геологи, хайгуулын чиглэлээр хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхлоо мөн илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт болон нүүрсийг гүн боловсруулах хоёр үндсэн чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж, тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлаар талууд санал нэгдэв.

Хуваалцах
Дараагийн мэдээ“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Б.Гейтс Чилийн зэсийн уурхайд зочилжээ: “Codelco”-г тойрсон маргаан "дэврэв"
Уул уурхай

Б.Гейтс Чилийн зэсийн уурхайд зочилжээ: “Codelco”-г тойрсон маргаан "дэврэв"

Уул уурхайАвтомат

3 мин уншихАвтомат

Усны нөөцөө хамгаалах бодлого буюу уул уурхайн үйлдвэрлэлд тусах өртөг
Уул уурхай

Усны нөөцөө хамгаалах бодлого буюу уул уурхайн үйлдвэрлэлд тусах өртөг

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

Зэсийн ханш нийлүүлэлтийн хомсдолоор сэргэж, стратегийн ашигт малтмалын төслүүдэд эрсдэл нэмэгдэв

Уул уурхайАвтомат

3 мин уншихАвтомат

Уул уурхай

Уул уурхайн салбарт нийлүүлэлтийн хомсдол, хөрөнгө оруулалтын эрсдэл зэрэгцэв

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат

Уул уурхай

Уул уурхайн зах зээлд төслийн саатал, зохицуулалтын дарамт нэмэгдэв

Уул уурхайАвтомат

2 мин уншихАвтомат