БОГИНО ДРАМ КОНТЕНТЫН ХЭРЭГЛЭЭГ ӨӨРЧИЛЖ БАЙНА
Хятадын богино драмын зах зээлийн хэмжээ 2025 онд 100 тэрбум юанийг давжээ. Богино драмын үзэгчдийн тоо 700 саяд дөхөж, контентын шинэ зах зээл эрчимтэй тэлж байна. “Тэнгэрийн зурсан хайр” богино драмыг MoniChat аппын MoniDrama цэсээс үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Нэг анги нь хэдхэн минут үргэлжилж, гар утаснаасаа хүссэн үедээ үзэх боломжтой богино драм Хятадын дижитал контентын зах зээлд эрчимтэй тэлж байна. Уламжлалт олон ангит киноноос богино атлаа сошиал видеоноос ялгаатай нь үргэлжилсэн үйл явдал, дүрүүдтэй энэ формат үзэгчдийн контент хэрэглэх шинэ хэв маяг болжээ.
Хятадын Үндэсний радио, телевизийн захиргааны мэдээллээр 2025 онд тус улсад 33 мянган микро драм шинээр гарч, үзэгчдийн тоо 700 саяд дөхсөн байна. Мөн богино драмын зах зээлийн хэмжээ 100 тэрбум юанийг давсан тухай мэдээ байна.
Энэ өсөлтийн цаана үзэгчдийн контент хэрэглэх дадлын өөрчлөлт бий. iiMedia Research-ийн судалгаанд оролцогчдын 46.38 хувь нь богино драмыг зугаа, амралтын зорилгоор үздэг гэж хариулсан бол 43.10 хувь нь үйл явдал сонирхол татдаг, 39.44 хувь нь хаанаас ч, хүссэн үедээ үзэх боломжтой байдлыг гол шалтгаануудын нэгээр нэрлэжээ.
БОГИНО ДРАМ ШИНЭ ЖҮЖИГЧДИЙГ ХУРДТАЙ ТАНИУЛЖ БАЙНА
Богино драмын үйлдвэрлэл хурдацтай өсөхийн хэрээр шинэ жүжигчид ч олон бүтээлээр дамжин асар богино хугацаанд үзэгчдэд танигдах боломжтой болж байна. Үүний нэг жишээ нь 2003 онд төрсөн Хятадын жүжигчин Жя Исюань юм.
Тэрээр 2023 онд богино драмын салбарт хөл тавьснаасаа хойш залуу үзэгчдийн дунд хурдтай танигджээ. MoniDrama-аас ирүүлсэн мэдээллээр Жя Исюань 18 сарын хугацаанд 27 богино драмд тоглосон бөгөөд нэг бүтээлийн зураг авалтыг дунджаар долоо хоногт дуусгадаг байна.
Энэ нь зөвхөн нэг жүжигчний карьерын өсөлт бус, богино драмын үйлдвэрлэлийн онцлогийг харуулах жишээ юм. Бүтээл хийх хугацаа богино, шинэ контентын давтамж өндөр байгаа нь жүжигчдэд олон дүрээр үзэгчдэд хүрэх боломж олгож байна.
Жя Исюаний тоглосон бүтээлүүдийн нэг “Тэнгэрийн зурсан хайр” Монголын үзэгчдэд мөн хүрч эхэлжээ.
Хэдхэн минутын анги, гар утсанд тохирсон формат нь богино драмыг өдөр тутмын завсарлага, зорчих хугацаа зэрэг богино хугацаанд үзэх боломжтой контент болгож байна.
“Тэнгэрийн зурсан хайр” болон бусад Хятад богино драмыг MoniChat аппын MoniDrama цэсээс үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Холбоотой мэдээ

“The MongolZ”: “Tikuak” Ч.Золбаяр, “DarkMeister” Д.Ирээдүй нарыг сэлгээнд суулгана
Хоёр тоглогч үндсэн бүрэлдэхүүнд хоёр сар тоглохдоо нийт есөн тоглолт хийсэн бөгөөд дундаж үзүүлэлт нь 0.91 болон 0.92 байв. “The MongolZ” PGL Masters Bucharest 2026 тэмцээнээс өмнө үндсэн бүрэлдэхүүнээ нөхөх шаардлагатай боллоо. Шинэ тоглогчдоо сонгоход нэг сар гаруй хугацаа үлдээд байна.

Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын ‘Монголоо дуулна’ тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна
Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатар задгай талбайн томоохон тоглолтоо зарлаж, үзэгчдийг нэгтгэхээр зорилоо ‘Монголоо дуулна’ тоглолт энэ сарын 19-ний Бямба гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болохоо хэвлэлийн хурлаар мэдээлэв Тэрээр хит дуунуудаа толилуулж, үзэгчид даган дуулдаг найр шиг уур амьсгал бүрдэнэ гэж үзэж байна

SocialPay Park-д болох 'Super Concert: Special'-ийн тасалбарыг SocialPay-аар хөнгөлөлттэй авах боломж нээлээ
Есдүгээр сарын 19-нд SocialPay Park-д болох 'Super Concert: Special'-ийн тасалбарыг хөнгөлөлттэй санал болгожээ Голомт банкны кредит картаар төлбөр хийвэл TICKET CASHBACK-аар 20 хувь буцаан олголт нэмэгдэнэ Хямдралтай тасалбарын тоо хязгаартай тул сонирхогчид эрт захиалах хэрэгцээ үүсэж байна

АНУ-д спортын онлайн бооцоо тэлэхийн хэрээр дүрэм зөрчих эрсдэл нэмэгдэж байна
АНУ-д 3,084 хүнээс авсан судалгаагаар спортын бооцооны данстай америкчууд 27 хувийг эзэлж байна. Хэрэглэгчийн хүрээ тэлэхийн хэрээр хэн нэгний өмнөөс бооцоо тавих зэрэг зөрчил үүсч байна. Платформууд хэрэглэгчийн байршлыг олон төрлийн техникийн дохиогоор баталгаажуулж, сэжигтэй тохиолдлыг дахин шалгах боломж бүрджээ.

FISSURE Playground 3: Монголоос “The MongolZ”, “5star eSports” багууд өрсөлдөнө
“Counter-Strike 2”-ын нэгдүгээр зэрэглэлийн “FISSURE Playground 3” тэмцээн есдүгээр сарын 8-13-нд БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдана. Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 баг өрсөлдөх бөгөөд аварга баг 300,000 ам.долларын шагнал хүртэнэ. Монгол Улсаас “The MongolZ” болон “5star eSports” багууд оролцож, есдүгээр сарын 8-нд эхний тоглолтуудаа хийнэ.

The MongolZ “FISSURE Playground 3”-т шинэчилсэн бүрэлдэхүүнээр оролцоно
The MongolZ “FISSURE Playground 3”-т bLitz, 910, tikuak, DarkMeister, cobrazera гэсэн бүрэлдэхүүнээр оролцоно. Нэг сая ам.долларын шагналын сантай тэмцээн есдүгээр сарын 8-13-нд БНХАУ-ын Сүжөү хотод болж, The MongolZ эхний тоглолтоо MIBR-ийн эсрэг хийнэ. The MongolZ өмнөх “FISSURE Playground 2”-т bLitz, 910, Senzu, Techno, mzinho гэсэн бүрэлдэхүүнээр финалд шалгарч, FURIA-д 2:3-аар хожигдон дэд байр эзэлсэн.