ОРОН НУТАГТ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ Ж... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн алба, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит туршлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь ЖАЙКА-ийн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд олон улсын тогтвортой аялал…

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн алба, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит туршлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээ нь ЖАЙКА-ийн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд олон улсын тогтвортой аялал жуулчлалын зарчим, шалгуурыг орон нутгийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан бодит үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэж байна.
ОЛОН УЛСЫН САНААЧИЛГА, ХӨТӨЛБӨРИЙГ ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛТЭЙ УЯЛДУУЛНА
Сургалтын хүрээнд аялал жуулчлалын салбарын оролцогчдод тогтвортой аялал жуулчлалын олон улсын санаачилга, хөтөлбөр, шалгаруулалтын ач холбогдол, орон нутгийн онцлогт суурилсан брэнд хөгжүүлэлт, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх арга замын талаар мэргэжилтнүүд мэдлэг, туршлагаа хуваалцаж байна.
Төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Булган сумыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Best Tourism Villages” (Шилдэг аялал жуулчлалын тосгон) санаачилгад, Баянзагийг Green Destinations байгууллагын “Top 100 Stories” (Тогтвортой аялал жуулчлалын шилдэг 100 түүх) хөтөлбөрт тус тус нэр дэвшүүлэх материалыг боловсруулан хүргүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтын үр дүнг хүлээж байна.
Мөн Төв аймгийн Аргалант сумыг НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Best Tourism Villages” санаачилгад, Хустайн байгалийн цогцолборт газрыг Green Destinations байгууллагын “Top 100 Stories” хөтөлбөрт тус тус нэр дэвшүүлэх материалыг хүргүүлээд байна.
“ТОГТВОРТОЙ, ТЭСВЭРТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН ЖИЛ–2027”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2027 оныг “Тогтвортой, тэсвэртэй аялал жуулчлалын олон улсын жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс орон нутгийн түвшинд бодитой, хэрэгжихүйц үйл ажиллагааг эрчимжүүлж байна.
Энэ хүрээнд олон улсын тогтвортой аялал жуулчлалын зарчим, шалгуурт нийцсэн үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх нь 2027 оныг угтсан бэлтгэл ажлын чухал хэсэг болж байна.
БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, САЙЖРУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙЛНО
Хөтөлбөрийн нэг чухал хэсэг нь дэлхийд алдартай үлэг гүрвэлийн олдворын өлгий Баянзагт газар дээрх танилцах судалгаа зохион байгуулах явдал юм.
Япон Улсын мэргэжилтнүүд болон холбогдох талууд Баянзагийн аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцана. Энэ үеэр жуулчдад зориулсан мэдээлэл, тайлбарын самбар, чиглүүлэх тэмдэглэгээ, аяллын маршрут, аюулгүй байдал болон хамгаалалтын мэдээлэл, үйлчилгээний цэг, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх сайжруулалтын арга хэмжээг тодорхойлно.
Мөн Баянзаг орчмын малчин өрхийн уламжлалт ахуй, тэмээн сүрэг, тэмээтэй холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, орон нутгийн соёл, байгаль, ахуйд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судална.
ОРОН НУТГИЙН БРЭНД, ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛНЭ
Төслийн хүрээнд зорилтот аймгуудын аялал жуулчлалын нөөц, онцлог, давуу талд тулгуурласан орон нутгийн аялал жуулчлалын брэндийн үзэл баримтлалыг судалгаанд үндэслэн боловсруулж байна.
Сургалт, хэлэлцүүлгийн үеэр Япон Улсын аялал жуулчлалын салбарын бодит туршлага, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын “Best Tourism Villages” санаачилга, тогтвортой аялал жуулчлалын олон улсын зарчим, шалгуур, брэнд хөгжүүлэлтийн стратеги, гадаадын жуулчдын хэрэгцээнд нийцсэн хоол, үйлчилгээний шийдэл, мөн аялал жуулчлалын төслийн Тогтвортой хөгжлийн зорилтуудад оруулах хувь нэмрийг хэмжих “TIPs” шалгуур үзүүлэлтийг практикт ашиглах арга замын талаар хэлэлцэж байна.
Арга хэмжээний хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЖАЙКА болон зорилтот дөрвөн аймгийн төлөөлөл 2026 оны сүүлийн улирлаас үе шаттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг дараах гурван үндсэн чиглэлээр хэлэлцэн тодорхойлно. Үүнд:
“Best Tourism Villages”, “Top 100 Stories” зэрэг олон улсын санаачилга, хөтөлбөр, шалгаруулалттай холбоотой цаашдын үйл ажиллагаа;
Орон нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт;
Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа багтаж байна.

Холбоотой мэдээ

БНХАУ-д зорчих гэж байна уу: Ачаа тээш болон бичиг баримтаа нягтлахыг зөвлөв
Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д зорчих монгол иргэдэд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг хүргэлээ. Хилээр нэвтрэх болон аяллын үеэр ачаа тээш, бичиг баримт, мөнгө санхүүтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Тээшин дээрээ нэр, утасны дугаар, хаягаа тодорхой бичих нь чухал байна.

Аялал жуулчлалын арга хэмжээнүүд бизнесүүдэд ₮13 тэрбумын орлого бүрдүүлжээ
Улаанбаатар хотноо энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, давхардсан тоогоор 300 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 54.1 хувиар өссөн байна. “Хүннү Эйр” компани мөн есдүгээр сарын 28-наас Улаанбаатар-Дели чиглэлд тогтмол нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Фүжи ууланд улирлын бус авиралтын үеэр гардаг нисдэг тэргээр аврах ажиллагаанд төлбөр ногдуулна
Мужийн захиргаа уг арга хэмжээ нь эрсдэлтэй нөхцөлд авирахтай холбоотой бодит зардлыг ойлгуулж, хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлав. Фүжи уулын албан ёсны авиралтын улирал долоодугаар сараас есдүгээр сарын эх хүртэл үргэлжилдэг. Жил бүр ойролцоогоор 200 мянган хүн оргилд нь гарахаар зорьдог ч улирлын бус үед үйлчилгээ, дэд бүтцийн боломж эрс багасдаг байна.

ТӨВ АЗИЙН БҮСИЙН ЭДИЙН ЗАСГИЙН... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC)-ийн Аялал жуулчлалын ажлын хэсгийн (TWG) хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод 2026 оны 09 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус уулзалтаар Узбекистан, Туркменистан, Тажикистан, Пакистан, Монгол, Киргиз, Казахстан, Гүрж, Хятад, Азербайжан зэрэг гишүүн орнууд өөрсдийн аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэл, гол хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудаа танилцуулж, аялал жуулчлалын боломжит төслийн санааг…

"АНУ-д зорчих Монгол иргэдэд виз, цагаачлалын статусаа урьдчилан нягтлах хэрэгтэй"
АНУ-ын олон улсын нисэх буудлуудад гадаадын иргэдийг нэмэлт шалгалтад хамруулах, саатуулах зэрэг тохиолдол нэмэгджээ. Хүчинтэй АНУ-ын виз нь хилээр заавал нэвтрэх баталгаа болдоггүй. Эцсийн шийдвэрийг хилийн боомт дээр АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны ажилтан гаргадгийг Сан-Франциско дахь Монгол Улсын ерөнхий консул онцолжээ.

Төлбөрөө төлсний дараа ил болох нууцлаг аяллын багц жуулчдыг татаж байна
АНУ-д нислэг, шатахууны зардал огцом өссөн ч бага орлоготой хэрэглэгчдийн аяллын зардал 2026 оны эхний хагаст сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрчээ. Жилийн 36,675 ам.доллараас бага орлоготой хэрэглэгчдийн аялалд зарцуулсан мөнгө долоодугаар сард өмнөх оны мөн үеэс 7 хувиар өсөв. Хэрэглэгчид аяллаа зогсоохын оронд хямд багц, сүүлийн мөчийн хямдрал, автомашинаар хүрч болох чиглэл зэргийг харгалзаж байна