egov.mn

БНХАУ-д зорчих гэж байна уу: Ачаа тээш болон бичиг баримтаа нягтлахыг зөвлөв

Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д зорчих монгол иргэдэд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг хүргэлээ. Хилээр нэвтрэх болон аяллын үеэр ачаа тээш, бичиг баримт, мөнгө санхүүтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөв. Тээшин дээрээ нэр, утасны дугаар, хаягаа тодорхой бичих нь чухал байна.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

БНХАУ-д зорчих гэж байна уу: Ачаа тээш болон бичиг баримтаа нягтлахыг  — Эх сурвалж: news.mn (https://news.mn/r/2888504/)
БНХАУ-д зорчих гэж байна уу: Ачаа тээш болон бичиг баримтаа нягтлахыг — Эх сурвалж: news.mn (https://news.mn/r/2888504/)

Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д зорчих монгол иргэдэд аюулгүй байдлын сэрэмжлүүлэг хүргэж, хилээр нэвтрэх болон аяллын үеэр ачаа тээш, бичиг баримт, мөнгө санхүүтэй холбоотой эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Тус байгууллагаас БНХАУ дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газраас гаргаж буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг аяллын хугацаанд тухай бүр дагаж мөрдөхийг мөн сануулсан байна.

Нисэх буудал болон хилээр нэвтрэх үед ачаа солигдох, алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд тээшин дээрээ нэр, утасны дугаар, хаягаа тодорхой бичихийг зөвлөжээ. Мөн танихгүй хүний эд зүйл, ачааг авч явахгүй байх, гар цүнх болон тээшээ өөрөө шалгаж, хяналтаасаа гаргахгүй байхыг анхааруулсан байна.

Хилээр хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум, түүх дурсгал болон соёлын үнэт зүйл оруулахыг хориглодог. Ийм төрлийн эд зүйл бусдын ачаатай андуурагдах эсвэл мэдэлгүй тээшинд орсон тохиолдолд хууль эрх зүйн ноцтой асуудал үүсэх эрсдэлтэй тул хил нэвтрэхээс өмнө ачаагаа сайтар шалгах шаардлагатайг Консулын газар онцолжээ.

Түүнчлэн хил нэвтрэх болон гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан бөглөж бэлдэх, хязгаарлалттай бараа бүтээгдэхүүний зөвшөөрөгдсөн хэмжээг шалгахыг зөвлөсөн байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн бараанд татвар, хураамж ногдуулж болзошгүй тул зорчигчид авч яваа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, нөхцөл шаардлагыг урьдчилан нягтлах шаардлагатай.

Мөн гадаад паспортын хүчинтэй хугацааг тогтмол шалгаж, хугацаа дуусахаас өмнө шинээр авахыг сануулжээ. Паспорт, иргэний үнэмлэх зэрэг баримт бичгийг бусдад ашиглуулах, худалдах, барьцаалах болон хуурамчаар үйлдэхийг хориглодог.

Консулын газраас шаардлагагүй үед бичиг баримтын эх хувийг биедээ авч явахгүй, харин хуулбар болон зургийг гар утас, цахим шуудандаа хадгалахыг зөвлөсөн байна.

Хэрэв паспорт болон бусад баримт бичгээ гээсэн бол орон нутгийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, тодорхойлолт авсны дараа БНХАУ дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хандах шаардлагатай.

Олон нийтийн сүлжээгээр танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжтой байх, баталгаагүй этгээдтэй мөнгө санхүүгийн асуудлаар харилцахгүй байхыг дахин анхааруулжээ.

Хуваалцах
Дараагийн мэдээАялал жуулчлалын арга хэмжээнүүд бизнесүүдэд ₮13 тэрбумын орлого бүрдүүлжээ
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Аялал

АНУ-ын агаарын тээвэрлэгчид олон улсын нэгдүгээр зэрэглэлийг тансаг бизнес ангиллаар сольж байна

АялалАвтомат

3 мин уншихАвтомат

Аялал

United Airlines компанийн системийн саатал нислэгийн үйл ажиллагааг доголдуулж, саяхны үндэсний хэмжээний тасалдлын дарамтыг нэмэгдүүлэв.

АялалАвтомат

2 мин уншихАвтомат

Аялал

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ЗӨВЛ... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

АялалАвтомат

1 мин уншихАвтомат

Аялал

Хонконг руу электрон тамхи авч орвол 2 сая хүртэл хонконг доллароор торгуулах эрсдэлтэй

АялалАвтомат

1 мин уншихАвтомат