egov.mn
ХудалдааАвтомат

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг

2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

Хуваалцах
Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг

Налгар намрын нэгээхэн тодотгол нь болж гүйцсэн боргоцой ханатлаа цөмөх байдаг ч сүүлийн 20-оод жил хушин ойн нөөц илт дундарч байгааг судлаачид анхааруулсаар байна. Европын холбооноос хийсэн судалгаанд 60-аас 70 мянган хүн самар түүж, амьдрал ахуйгаа дээшлүүлдгийг онцолжээ. Тэдний дийлэнх нь малчин болон орон нутгийн иргэд бөгөөд албан бус байдлаар самар тэдний ажил болж хувирдаг байна.

2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэсэн нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Зөвшөөрөлгүйгээр самар түүсэн тохиолдол ч энэ дунд жин дарж байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.

Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6, хөдөө аж ахуй, ойн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлдэг. Нийлүүлэлтийн сүлжээнд 70–аас 80 бөөний худалдаачин, Улаанбаатарт төвлөрсөн 10 орчим боловсруулах компани ажиллаж байна. Самрын нөөцийн 65 хувь тусгай хамгаалалттай газарт байрладаг бөгөөд үүний 92 хувь нь Хан Хэнтийн дархан цаазат газрынх юм.

Хэдийгээр уулын модны бяцхан боргоцой Монголын олон арван мянган өрхийн улирлын орлого, уул уурхайн бус экспортын чухал эх үүсвэр болж байгаа ч зөвшөөрөлгүйгээр, хугацаанаас нь өмнө, тусгай хамгаалалттай газарт үйлдвэрлэлийн зорилгоор үйл ажиллагаа явуулах нь байгаль орчинд ч, самрын нөөцөд ч хөнөөлтэй.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа есдүгээр сарын 3-нд Дугуй цагаанаас Зүүн ширээ, Тэнгэр хад, Их тэнгэрийн амны дээд эх хүртэлх чиглэлд эргүүл хийжээ. Шалгалтаар хуш модны самар түүж, бэлтгэхээр ууланд гарсан 50 орчим иргэнийг илрүүлсэн байна.

Байгаль хамгаалагчид иргэдэд холбогдох хууль тогтоомж болон дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг танилцуулж, зөрчлийг баримтжуулан уулнаас буулгажээ. Самар бэлтгэхэд ашиглаж байсан муна, шигшүүр болон бусад багаж хэрэгслийг хураан авсан байна. Мөн ууланд үлдээсэн хог хаягдлыг түүлгэн цэвэрлүүлж, ил задгай асаасан галыг бүрэн унтраалгажээ.

Нэг удаа 50 хүртэл кг самар түүх зохицуулалттай

Хуш модны самар түүх хугацааг тогтмол нэг өдрөөр бус, тухайн жилийн ургац, болц, бүс нутгийн нөхцөлд үндэслэн тогтоодог зохицуулалт 2024 оноос өнөөг хүртэл үйлчилж байна.

Орон нутгаас шалтгаалан, зохицуулалтууд харилцан адилгүй бөгөөд сумын түвшинд ургацын нөөц, бэлтгэх хэмжээ, хугацааг тогтоож, аймаг, нийслэл болон Ойн газраар дамжуулан санал хүргүүлсний дараа байгаль орчны байгууллага тухайн жилийн шийдвэрийг есдүгээр сарын 1-ний дотор гаргадаг.
Богдхан ууланд илэрсэн зөрчил нь зөвхөн 50 орчим иргэний асуудал бус, үнэ цэнтэй боловч эмзэг нөөцийг зөвшөөрөл, гарал үүсэл, даацад тулгуурлан ашиглах шаардлагыг дахин анхаарлын төвд авчирлаа.

Иргэд зөвхөн тухайн жилийн шийдвэрт заасан хугацаа эхэлсний дараа, зөвшөөрөгдсөн бүсээс, эрхийн бичиг авч самар түүх боломжтой. Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар нэг удаад 50 хүртэл кг самар бэлтгэх дээд хэмжээтэй.

Өмнөх журамд хэрэглэж байсан “аравдугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1 хүртэл” гэсэн хугацааг 2026 онд хүчинтэй гэж үзэх боломжгүй. Иргэн тухайн жилийн сайдын шийдвэр, зөвшөөрөгдсөн бүс, зориулалт, хэмжээ болон эрхийн бичгийг заавал авах учиртай бөгөөд одоогоор түүх хугацааг нарийвчлаагүй байна. Самрын болц гүйцээгүй үед боргоцой давирхай ихтэй, мөчрөөс нь салгах гэж модыг мунаар хүчтэй цохих нь холтос, гол ишийг гэмтээж, модны урт хугацааны өсөлт болон самар ургах чадварыг сулруулдаг. Самрыг газарт унасны дараа түүх нь хуш мод, ойн экосистемд үзүүлж буй иргэн хүний тус юм.

Хушин ойн нөөц дундарсаар…

Ойн газрын мэдээлснээр, Монгол Улсад дэлхийн Сибирийн хуш модны нөөцийн 1.8 хувь нь бий. Хушин ойн сангийн нийт талбай 612.9 мянган га, модны нөөц 111.2 сая шоо метр бөгөөд улсын ойн нөөцийн 8.9 хувийг бүрдүүлдэг. Хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий, Төв, Увс, Сэлэнгэ зэрэг 10 аймгийн 63 сум, Улаанбаатарын ногоон бүс болон улсын тусгай хамгаалалттай 10 газарт тархан ургажээ. Тэгвэл энэхүү мод удаан ургадаг, байгалийн нөхөн сэргээлт эмзэг бүлэгт хамрагддаг. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг хэчнээн дайчлаад ч хушин ойг арвижуулж чадахгүйтэй адил хүмүүс байгальд хүргэж чадах ганц тус нь тогтсон хугацаанд зохих хэмжээгээр, зориулалтын хэрэгслээр самар түүж хэвших юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Худалдаа

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй

Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

1 мин унших
“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Худалдаа

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ

Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

2 мин унших
Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Худалдаа

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

2 мин унших
Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
Худалдаа

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв

АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

2 мин унших
“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Худалдаа

“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа

Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

2 мин унших
Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Худалдаа

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг

Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.

3 мин унших