Бяцхан зүрх бүрийг хамгаалъя: Хүүхдүүдэд зүрхний оношилгоо хийх аян эхэллээ
Улсын гуравдугаар төв эмнэлгээс зохион байгуулж буй аян есдүгээр сарын 7-13-нд үргэлжилнэ. Хүүхдүүдийг зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ болон оношилгоонд хамруулж, мэргэжлийн эмч зөвлөгөө, мэдээлэл өгнө. Үзлэг, оношилгоог 13:00-аас 16:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод зохион байгуулна.

Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний талаарх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд хүргэх “Хүүхдийн зүрхний 7 хоног” аян эхэллээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын төвөөс зохион байгуулж буй аян энэ сарын 7-ноос 13-нд үргэлжилнэ. Аяны хүрээнд хүүхдийн зүрхний эрүүл мэнд, төрөлхийн эмгэгийг эрт оношлохын ач холбогдлыг таниулах юм.
Хүүхдүүдийг зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, зүрхний эхо шинжилгээ болон оношилгоонд хамруулж, мэргэжлийн эмч зөвлөгөө, мэдээлэл өгнө. Үзлэг, оношилгоог 13:00-аас 16:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлгийн 322 тоотод зохион байгуулна.
Аяны үеэр зүрхний мэс заслын өнөөгийн нөхцөл байдал, технологийн хөгжил, мэс заслын багийн ажиллагаа, эрт илрүүлэг болон оношилгооны чиглэлээр мэдээлэл хүргэнэ.
Монгол Улсад хүүхдийн зүрхний мэс заслын хэрэгцээ өндөр хэвээр байна
Эрүүл мэндийн яамны 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан дүнгээр 2024-өөс 2025 оны хичээлийн жилд нийслэлийн нэгдүгээр ангид элссэн 33,901 хүүхдийг зүрхний эмгэг илрүүлэх үзлэгт хамруулжээ. Зүрхний цахилгаан бичлэгийн эхний шатны үзлэгээр 7,241 хүүхдэд өөрчлөлт илэрсэн байна.
Зүрхний хэт авиан оношилгооны хоёрдугаар шатанд 448 хүүхдийн зүрхний эмгэгийн онош батлагдаж, үүнээс 140 орчим хүүхдэд мэс заслын эмчилгээ шаардлагатай гэж тогтоожээ. Яаралтай мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдийг Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилж эхэлсэн бөгөөд 21 аймгийн нэгдүгээр ангийн сурагчдыг мөн адил зарчмаар үзлэг, оношилгоонд хамруулна.
Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах нэг удаагийн мэс ажилбарын даатгалын санхүүжилтийг 8 хүртэл сая төгрөгөөр нэмэгдүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны тайланд хамруулсан өмнөх нэг жилийн хугацаанд 0-ээс 19 насны 213 даатгуулагч зүрх болон гол судасны төрөлхийн гажиг засах мэс засал хийлгэжээ. Эдгээр мэс заслын санхүүжилтэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.6045 тэрбум төгрөг олгосон байна.
Мэс засал хийлгэсэн хүүхдүүдийн 146 буюу 68.5 хувь нь 0-ээс 4 настай, 51 буюу 23.9 хувь нь 5-аас 9 настай байжээ. Харин 10-аас 14 насны 10 хүүхэд, 15-аас 19 насны зургаан хүүхэд мэс засал хийлгэсэн байна. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг засах нэг мэс заслын даатгалын санхүүжилтийг найман сая хүртэл төгрөгөөр нэмэгдүүлжээ.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сард Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн зүрхний нээлттэй мэс заслын төрөлжсөн тасаг ашиглалтад оржээ. Тухайн үед Монгол Улсаас жил бүр 50 гаруй нярай болон хүүхэд төрөлхийн зүрхний гажгаа засуулахын тулд гадаад улсыг зорьдог, нэг хүүхдийн эмчилгээний зардал 15-аас 40 мянган ам.долларт хүрдэг байсныг НҮБ-ын Хүн амын сан мэдээлж байв.
Хүүхдийн зүрхний төрөлхийн эмгэгийг эрт илрүүлж, оношийг цаг алдалгүй тогтоох нь шаардлагатай эмчилгээ, мэс заслын тусламжийг тохирсон хугацаанд авах үндэс болдог. Ингэснээр эмчилгээ хожимдох эрсдэлийг бууруулж, хүүхдийн эрүүл мэнд болон амьдралын чанарыг хамгаалах ач холбогдолтой.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна