ДЦС-5: Арваннэгдүгээр сар гэхэд бүх тоноглолын суурийг бүрэн цутгаж дуусна
Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил эрчимжиж, нийслэлийн дулаан, цахилгаан хангамжийг тогтворжуулах ач холбогдол нь өсөв. Нийслэлийн Нэгдсэн Төслийн Удирдлагын Газрын мэдээлснээр гүйцэтгэл 16 хувьтай, талбайд 300 гаруй инженер ажиллаж байна. Үндсэн суурь, тоноглолын ажлууд урагшилбал ирэх өвлөөс өмнөх бэлтгэл сайжирч, хэрэглээний оргил үеийн эрсдэл саарна.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДЦС-2”-ын 26.4 га талбай бүхий үнсэн сангийн газарт барьж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилж байна.
Төслийн ажил сүүлийн гурван сарын хугацаанд эрчимжиж, нийт барилга угсралтын гүйцэтгэл 16 хувьд хүрчээ. Одоогоор станцын нэг, хоёрдугаар зуух, турбин, яндан болон уутан фильтерийн суурийг угсарч байна. Төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 300 гаруй инженер, мэргэжилтэн ажиллаж байгаа аж.
65 жилийн хугацаанд хуримтлагдсан ойролцоогоор нэг сая шоо метр үнсийг зөөж, тээвэрлэх ажил мөн үргэлжилж, одоогоор 300 мянган шоо метр үнсийг зөөсөн бөгөөд уг ажил 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар төслийн ахлах инженер Л.Баасан хэллээ.
Ирэх арваннэгдүгээр сар гэхэд газрын тэг түвшнээс доош байрлах бүх тоноглолын суурийг бүрэн цутгасан байх шаардлагатай тул үнсийг хэсэгчлэн зөөж, зарим хэсгийг талбайн өөр байршилд шилжүүлэн суурийн ажлыг зэрэг хийж байгаа аж. Үнс тээвэрлэлтийг зуны улиралд замын хөдөлгөөн ихтэй байдаг тул голчлон шөнийн цагаар хийсэн байна. Мөн өвлийн улиралд ч үнс зөөвөрлөх юм.
Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд тоног төхөөрөмжүүдийг талбайд татаж дуусгана. Улмаар ирэх оны хавраас тоног төхөөрөмжийн угсралт болон барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 гаруй хувийн явцтай байна.
Тус станц нь 300 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд хэвийн ажиллах нөхцөлд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулаан үйлдвэрлэхээр тооцжээ. Энэ нь ойролцоогоор 40 мянган айл өрхийг дулаанаар хангах юм. Нийслэл хөрөнгө оруулалтын 20 хувийг, хувийн хэвшил 80 хувийг гаргаж байгаа учраас талууд харилцан шаардлага тавьж, хариуцлага хүлээж ажиллах боломж бүрдэж байгааг албаныхан онцоллоо.
Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.

Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?
2026 оны төсөв үндсэн тоон хязгааруудаа зөрчөөгүй ч төсөвт тааруулан дүрмээ өөрчлөх эрсдэл анхаарлын төвд байна. 13 хувийн инфляц, ₮1.2 их наядын тэнцвэржүүлсэн алдагдал дотоод эмзэг байдал өндөр хэвээр байгааг харуулж байна. Гол маргаан нь төсвийн хэмжээ бус, дунд хугацааны хүрээ болон төсвийн дүрмийг улс төрийн шийдвэрээр байнга өөрчлөх эсэхэд төвлөрч байна.

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?
Хятадын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард 3.8 хувьд хүрч хурдаслаа. Үйлдвэрлэлийн өртгийн өсөлт Монголын Хятадаас импортолдог зарим барааны үнэд дамжих эрсдэлтэй. Монголын экспортын хувьд Хятадын үйлдвэрлэлийн бодит эрэлт хэр өөрчлөгдөх нь илүү чухал үзүүлэлт юм.