Эдийн засагчдын 89% нь Японы Төв банк бодлогын хүүг 0.25%-аар өсгөж, 1.25%-д хүргэнэ гэж таамаглаж байна
CNBC-ийн судалгаанд оролцсон эдийн засагч, шинжээчдийн 89 хувь нь Японы Төв банк баасан гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр өсгөнө гэж үзжээ. Инфляц эрчимжиж, бодит цалин долоон сар дараалан өссөн нь мөнгөний бодлогыг чангатгах үндэслэлийг нэмэгдүүлж байна. Хүү өсөх хүлээлт иений ханш чангарахад нөлөөлж байгаа ч судалгаанд оролцогчдын олонх нь тус валютыг ойрын нэг сард 155-160 иений хооронд хэлбэлзэнэ гэж тооцоолжээ.

Японы Төв банк хоёр өдрийн хурлаа баасан гарагт өндөрлүүлэхдээ бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмэгдүүлж, 1.25 хувьд хүргэх төлөвтэй байна. CNBC-ийн есдүгээр сарын 9-нөөс 14-ний хооронд нийт 18 эдийн засагч, шинжээчийн дунд явуулсан судалгаагаар оролцогчдын 89 хувь нь ийм шийдвэр гарна гэж таамаглажээ.
Тус банк 2024 оны гуравдугаар сард мөнгөний бодлогоо хэвийн горимд шилжүүлснээс хойш бодлогын хүүгээ зургаан сар орчмын зайтай нэмэгдүүлж ирсэн. Түүнчлэн хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард хүүгээ өсгөсөн бөгөөд баасан гарагт дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргавал хүүгийн өсөлтийн давтамж ийнхүү гурван сар болж богиносох юм.
Судалгаанд оролцогчид инфляц, цалингийн өсөлт болон АНУ-ын зүгээс ирж буй шахалтыг бодлогын хүүг нэмэгдүүлэх гол хүчин зүйлсээр нэрлэж байна. Японы Төв банкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хэд хэдэн гишүүн мөн сүүлийн үед инфляцын өсөлтийг хазаарлахад чиглэсэн хатуу байр суурь илэрхийлсэн нь хүүгийн өсөлтийн хурд нэмэгдэх боломжийг нээлттэй үлдээж байгаа юм.
Японы инфляц долдугаар сард жилийн дүнгээр 1.9 хувьд хүрсэн нь энэ оны дээд түвшин болсон ба үүнд Ираны дайнаас шалтгаалсан эрчим хүчний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн инфляцыг тооцсон бодит цалин тухайн сард өмнөх оноос 2.4 хувиар нэмэгдэж, долоо дахь сардаа дараалан өсөөд буй.
Үүний зэрэгцээ АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ сарын эхээр болсон “Их 20” бүлгийн Сангийн сайд, Төв банкны удирдлагуудын уулзалтын үеэр Японы Төв банкны ерөнхийлөгч Үэда Казүод зах зээлийн болон мөнгөний бодлогын чиглэлээр “шийдэмгий алхам” хийхийг уриалжээ. Бессент үүний дараа инфляцын хүлээлтийг тогтворжуулах, валютын ханшийн хэт хэлбэлзлээс зайлсхийхийн ач холбогдлын талаар ярилцсан байна.
Харин Швейцарын “UBP” банкны Азийн ахлах эдийн засагч Карлос Касановагийн үзэж буйгаар Японы Төв банк бодлогын хүүг энэ удаа хэвээр үлдээнэ гэж үзэж байна. Түүний тооцооллоор Төв банк цаашид зургаан сар тутамд 25 суурь нэгжээр хоёр удаа хүүгээ өсгөх шаардлагатай ч одоогийн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс харахад хүүгийн өсөлтийг огцом хурдасгах хангалттай нөхцөл бүрдээгүй байна. Үүний зэрэгцээ тэрбээр Ираны дайн болон газрын тосны ханш гол эрсдэл хэвээр байгааг онцолжээ.
Холбоотой мэдээ

Индонез сангийн сайдаа дахин сольж, төсөв санхүүгийн сахилга ба бодлогын чиглэл дээрх эргэлзээг хурцатгав
Индонез сангийн сайдаа дахин сольсноор бодлогын тогтвортой байдалд хөрөнгө оруулагчдын анхаарал дахин төвлөрлөө Ерөнхийлөгч Прабово Субианто Пурбая Юдхи Садеваг огцруулж, орлогч Суаҳасил Назараг томилсон Шинэ баг төсвийн итгэлцлийг сэргээж чадвал бонд, валютын дарамт цааш саарах төлөвтэй

"ОХУ газрын тосны бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нийлүүлэх Монгол Улсын хүсэлтийг байнга харгалзан үздэг"
“Монгол-Оросын бүс нутгийн хоёрдугаар чуулга уулзалт” есдүгээр сарын 14-нөөс 15-нд Улаанбаатар хотод боллоо. Худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, логистик болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохиогджээ. ОХУ Монгол Улсыг худалдааны чухал түншүүдийн нэг гэж тодорхойлов.

Газрын тосны ханш өссөний улмаас Япон наймдугаар сард ¥1.1 их наядын гадаад худалдааны алдагдал хүлээлээ
Японы худалдааны алдагдал наймдугаар сард 1.1 их наяд иень буюу 7.1 тэрбум ам.долларт хүрч, энэ оны нэгдүгээр сараас хойш анх удаа 1 их наяд иений босгыг давлаа. Ираны дайн үргэлжилж, газрын тосны ханш өндөр хэвээр байгаа нь эрчим хүчний импортоос ихээхэн хамааралтай тус улсын импортын зардлыг өсгөжээ. Япон сүүлийн саруудад Ойрх Дорнодоос авдаг газрын тосныхоо тодорхой хэсгийг АНУ-ын нийлүүлэлтээр орлуулсан ч илүү өндөр үнэ төлж байна.

БРИКС орон нутгийн мөнгөн тэмдэгтээр худалдааг тэлэхээр зорьж байна
БРИКС-ийн орнууд орон нутгийн валютаар хийх худалдаа, хил дамнасан төлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээ дахин баталгаажуулсан ч нийтлэг валют бий болгох шийдэлд хүрсэнгүй. БРИКС доторх худалдаа 2024 онд 1.17 их наяд ам.долларт хүрсэн ч дэлхийн худалдааны ердөө 5 орчим хувийг эзэлж байна. Гишүүн орнууд нэг валют бий болгохоос илүү төлбөрийн системүүдийг хооронд нь холбох, үндэсний валютаар тооцоо хийх зэрэг шаталсан шийдэлд төвлөрч байна.

Японы экспорт наймдугаар сард таамгаас давсан ч өсөлт удааширч эхэллээ
Японы экспорт наймдугаар сард төсөөллөөс давсан ч өсөлт саарч, худалдааны дарамт нэмэгдлээ Экспорт жилээр 19.3% өсөж, импорт 28% нэмэгдэн, худалдааны алдагдал 1.1 их наяд иен буюу 7.1 тэрбум ам.доллар боллоо Эрчим хүчний өндөр үнэ, Төв банкны бодлогын хүлээлт хавсарч, иен болон хөрөнгийн зах зээлд савлагаа үүсгэж мэднэ

БРИКС орнууд ам.долларын хамаарлыг бууруулахыг хэлэлцсэн ч бодит алхам дутмаг хэвээр байна
БРИКС-ын удирдагчид орон нутгийн валютаар арилжааг нэмэгдүүлэх дохио өгсөн ч ам.долларын ноёрхол хэвээр байна. Олон улсын тооцооны банкны мэдээллээр ам.доллар валютын захын гүйлгээний 89%-ийг эзэлж, БРИКС доторх худалдаа 2024 онд дэлхийн 5% орчим байна. Санхүүгийн уялдаа, зах зээлийн гүн болон гишүүдийн өрсөлдөөн сул хэвээр тул ам.доллароос шууд татгалзах хандлага удаашрах төлөвтэй.