egov.mn
БизнесАвтомат

“Солонго 1, 2” төслийн сонгон шалгаруулалт ирэх сарын 10-наас эхэлнэ

Иргэд материалаа цахимаар илгээх бөгөөд систем хүсэлтүүдийг 100 онооны шалгуураар үнэлж, эрэмбэлэхээр зохицуулжээ. Тус төслөөр нэг ам метр талбайн үнэлгээг 4.428 сая төгрөгөөр тогтоожээ. Түрээслэгч орон сууцандаа тав хүртэлх жил амьдрах хугацаандаа сарын түрээсээс гадна нэмэлт төлбөр төлж, байрны урьдчилгаагаа хуримтлуулах боломжтой.

Хуваалцах
“Солонго 1, 2” төслийн сонгон шалгаруулалт ирэх сарын 10-наас эхэлнэ

Түрээслээд өмчлөх нөхцөлтэй “Солонго 1, 2” орон сууцны төслийн сонгон шалгаруулалт сонгон шалгаруулалт аравдугаар сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ. Иргэд материалаа цахимаар илгээх бөгөөд систем хүсэлтүүдийг 100 онооны шалгуураар үнэлж, эрэмбэлэхээр зохицуулсан байна.

Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтыг цахимаар хийх тул хүний шууд оролцоогүйгээр хүсэлт гаргагчдыг шалгуурын дагуу харьцуулж үзэх юм.

“Солонго 1, 2” нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан төсөл бөгөөд нэг ам метр талбайн үнэлгээг 4.428 сая төгрөгөөр тогтоожээ.

Түрээслэгч орон сууцандаа тав хүртэлх жил амьдрах хугацаандаа сарын түрээсээс гадна нэмэлт төлбөр төлж, байрны урьдчилгаагаа хуримтлуулах боломжтой. Орон сууцны нийт үнийн 30 хувьтай тэнцэх урьдчилгааг бүрдүүлсний дараа үлдэгдэл төлбөрөө орон сууцны зээлээр санхүүжүүлэх нөхцөлтэй.

Тухайлбал, 45 ам метр орон сууц 199.26 сая төгрөгийн үнэлгээтэй бол 30 хувийн урьдчилгаа нь 59.78 сая төгрөг болно. Түрээслэгч уг дүнг тав хүртэлх жилийн хугацаанд шат дараатай бүрдүүлнэ.

Түрээсийн хэмжээг орон сууцны нэг ам метр тутамд сарын 11-ээс 15 мянган төгрөг байхаар зохицуулжээ. Ийм тарифаар 42 ам метр орон сууцны сарын түрээс ойролцоогоор 462-оос 630 мянган төгрөгт хэлбэлзэнэ.

Иргэд хүсэлт илгээхдээ хэрэгжиж буй төсөл болон авахыг хүсч буй орон сууцны талбайн хэмжээ, өөрийн хамаарах бүлгийг сонгоод регистрийн дугаар, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллээ оруулна.

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 болон түүнээс дээш хоног хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох аж.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениофф хиймэл оюуны салбарыг хариуцлагатай хөгжүүлэхийг уриалав
Бизнес

Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бениофф хиймэл оюуны салбарыг хариуцлагатай хөгжүүлэхийг уриалав

Salesforce-ийн тэргүүн Марк Бениофф загварууд хүчирхэгжихийн хэрээр хиймэл оюуныг хариуцлагатай хэрэглэхийг сануулав. Тэрээр San Francisco дахь Dreamforce үеэр CNBC-ийн 'Mad Money'-д оролцож, нийгмийн сүлжээний алдааг давтахгүй байхыг хэллээ. Энэ байр суурь нь өсөн нэмэгдэж буй аюулгүй байдлын маргаанд салбарын өөрийн зохицуулалтад дарамт нэмэх төлөвтэй.

2 мин унших
Nvidia-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг Ши Жиньпиний төрийн зоогт оролцох төлөвтэй болж, анхаарал татав
Бизнес

Nvidia-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг Ши Жиньпиний төрийн зоогт оролцох төлөвтэй болж, анхаарал татав

Nvidia-ийн гүйцэтгэх захирал Жэнсэн Хуанг ирэх долоо хоногт Вашингтонд болох төрийн зоогт оролцох төлөвтэй байна. CNBC-ийн мэдээлснээр Ши Жиньпин Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үеэр хиймэл оюун гол сэдэв байна. Энэ оролцоо нь Цагаан ордон том бизнесүүдтэй хэлхээгээ бэхжүүлж, бодлогын хэлэлцээнд нөлөөлөх дохио болов.

3 мин унших
Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан хиймэл оюун компанид өрсөлдөөний хуулийн чөлөөлөлт олгох санаачилгыг шүүмжиллээ
Бизнес

Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан хиймэл оюун компанид өрсөлдөөний хуулийн чөлөөлөлт олгох санаачилгыг шүүмжиллээ

Nvidia-ийн тэргүүн салбарын зохицуулалтаар хиймэл оюуны хөгжлийг удаашруулах саналд эрс эсэргүүцэв Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй өрсөлдөөний хязгаарлалтаас чөлөөлөх, засгийн газрын дэмжлэгтэй зохицуулалт хэрэгтэй гэж бичсэн Чипийн эрэлт өсөлтөд тулгуурласан Nvidia-ийн хэтийн төлөвт хөгжлийн хурдыг сааруулах яриа эрсдэл нэмэгдүүлнэ

3 мин унших
Sandvik уул уурхайн тоног төхөөрөмжийн кибер аюулгүй хөгжүүлэлтийг олон улсын өндөр түвшинд баталгаажууллаа
Бизнес

Sandvik уул уурхайн тоног төхөөрөмжийн кибер аюулгүй хөгжүүлэлтийг олон улсын өндөр түвшинд баталгаажууллаа

Sandvik бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн кибер аюулгүй байдлаа олон улсын өндөр түвшинд баталгаажуулж, дижиталжсан уурхайн эрсдэл өсч буй үед ач холбогдлоо нэмлээ. Тус компани IEC 62443-4-1 стандартын Maturity Level 3 гэрчилгээг авч, 2025 онд ML2 түвшнээс ахиснаа мэдээлэв. Энэхүү баталгаажуулалт нь холбогдсон тоног төхөөрөмжийн хэрэглээ тэлэх нөхцөлд хэрэглэгчдийн итгэлийг өсгөж, тасралтгүй ажиллагааг дэмжинэ.

2 мин унших
Green Manganese Technologies далайн ёроолын зангилаанаас чухал металлуудыг нэг процессоор ялгах туршилтаа дуусгалаа
Бизнес

Green Manganese Technologies далайн ёроолын зангилаанаас чухал металлуудыг нэг процессоор ялгах туршилтаа дуусгалаа

Green Manganese Technologies далайн ёроолын олон металлын зангилааг нэг шугамаар боловсруулах боломжийг үзүүллээ, нийлүүлэлтийн эрэлт өсөх үед онцгой. Тус компанийн хэлснээр гидрометаллургийн арга нь эрчим хүчийг 5 дахин бага хэрэглэж, манган, никель, кобальт, зэсийн 90%-иас дээш гарцыг зэрэг хангажээ. Энэ нь олон шаттай хайлуулах үе шатыг тойрч, дараагийн пилот туршилт болон арилжааны хамтын ажиллагааг хурдасгах суурь тавина.

2 мин унших
Salesforce-ийн Dreamforce дээр Anthropic ба Nvidia-ийн тэргүүнүүд хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар зөрүүтэй байр суурь илэрхийллээ
Бизнес

Salesforce-ийн Dreamforce дээр Anthropic ба Nvidia-ийн тэргүүнүүд хиймэл оюун ухааны аюулгүй байдлын талаар зөрүүтэй байр суурь илэрхийллээ

Salesforce-ийн Dreamforce дээр Anthropic болон Nvidia-ийн удирдлагууд хиймэл оюун ухааны аюулгүй байдлаар зөрүүтэй байр суурь илэрхийллээ. Мягмар гарагт Сан-Францискогийн Moscone Center-т 12,000 хүний өмнө Дарио Амодэй удаашруулахыг, Жэнсэн Хуан зах зээлийн тохируулга хангалттайг онцолсон. Salesforce ба Nvidia Agentforce-д зориулсан шинэ reasoning загвар зарласнаар, зохицуулалт ба хурдны маргаан хөрөнгө оруулалтын хүлээлтэд нөлөөлнө.

3 мин унших