egov.mn
Эдийн засагАвтомат

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо. Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна.

Хуваалцах
Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар "Тасганы овоо"-нд дөрвөн автомашиныг нэгэн зэрэг түргэн цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орлоо. Тус “Ногоон өртөө” нь эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарны хавтангаас хангадаг бөгөөд дэргэдээ CU худалдаа, үйлчилгээний дэлгүүртэй, жишиг буюу flagship “Ногоон өртөө” болж байна. Улсын хэмжээнд нийт 38 цэнэглэгч суурилуулж, 75 автомашиныг нэгэн зэрэг цэнэглэх боломж бүрдээд байгаа юм. Цаашид Улаанбаатар хотын долоон байршилд 10, орон нутгийн 10 байршилд 20 цэнэглэгч шинээр суурилуулж, нийт 60 автомашиныг зэрэг цэнэглэх боломжтой болно. Мөн цахилгаан автомашинуудад улсын ногоон дугаар олгож эхэлсэн бөгөөд энэ зуны байдлаар 670 гаруйг олгоод байгаа аж. Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, "Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын нэг гол чиглэл нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм. Түлш, шатахуунаа гадаадаас авч, үнэ, нийлүүлэлтээс нь хамаарч амьдардаг нөхцөл байдлыг өөрчлөх чөлөөлөлт бол "Ногоон өртөө". Өргөн уудам Монгол орныхоо хаана ч цахилгаан автомашинаар төвөггүй зорчих жимийг бүрдүүлэх зорилт тавьж байгаа. 150 километр тутамд “Ногоон өртөө” байгуулж, улс орон даяар 500 автомашиныг түргэн цэнэглэх сүлжээ бий болгоно. Би хэн нэгнийг цахилгаан машин уна гэж албадахгүй. Сонголт хийх нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хамгийн гол нь түлш, шатахууны төлбөрт гадагшаа урсдаг валютыг Монголдоо үлдээж, эрчим хүчний хараат байдлаа бууруулна” гэв. Энэхүү бүтээн байгуулалтыг MMS компани хэрэгжүүлжээ. Тус компани 2028 он хүртэл нийт 111 байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх цогцолбор байгуулна. Үүнээс 83 байршлыг хөдөө орон нутагт, 28 байршлыг Улаанбаатар хотын бүсэд байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр цогцолбор нь нар, салхи зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч үйлдвэрлэх аж. Ингэснээр цахилгаан тээврийн хэрэгслийг зөвхөн төвийн эрчим хүчний системээс хамааралгүйгээр цэнэглэх боломжийг нэмэгдүүлж, орон нутагт цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслөө танилцууллаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эдийн засаг

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ

Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

1 мин унших
Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Эдийн засаг

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

2 мин унших
"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
Эдийн засаг

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"

АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

2 мин унших
Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
Эдийн засаг

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа

“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.

2 мин унших
Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?
Эдийн засаг

Төсөв дүрмээ дагах уу, дүрэм төсвөө дагах уу?

2026 оны төсөв үндсэн тоон хязгааруудаа зөрчөөгүй ч төсөвт тааруулан дүрмээ өөрчлөх эрсдэл анхаарлын төвд байна. 13 хувийн инфляц, ₮1.2 их наядын тэнцвэржүүлсэн алдагдал дотоод эмзэг байдал өндөр хэвээр байгааг харуулж байна. Гол маргаан нь төсвийн хэмжээ бус, дунд хугацааны хүрээ болон төсвийн дүрмийг улс төрийн шийдвэрээр байнга өөрчлөх эсэхэд төвлөрч байна.

4 мин унших
Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?
Эдийн засаг

Хятадын үйлдвэрлэгчийн үнэ 3.8 хувиар өслөө: Монголын импортын барааны өртөгт нөлөөлөх үү?

Хятадын үйлдвэрлэгчийн үнийн өсөлт наймдугаар сард 3.8 хувьд хүрч хурдаслаа. Үйлдвэрлэлийн өртгийн өсөлт Монголын Хятадаас импортолдог зарим барааны үнэд дамжих эрсдэлтэй. Монголын экспортын хувьд Хятадын үйлдвэрлэлийн бодит эрэлт хэр өөрчлөгдөх нь илүү чухал үзүүлэлт юм.

2 мин унших