GPS хүрэхгүй уурхайд зориулсан технологийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
Технологийн “Advanced Navigation” компани АНУ-ын Алабама мужийн Хантсвилл хотод үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, уул уурхайн хүнд ажиллагааг хөнгөвчилсөн төв байгуулна.

Навигаци, байрлал тогтоох технологийн “Advanced Navigation” компани АНУ дахь үйлдвэрлэлийн баазаа өргөтгөж, GPS-ийн дохиолол хүрдэггүй уурхайн орчинд техник ажиллуулахад шаардлагатай технологийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байна.
Тус компанийн АНУ дахь салбар “Advanced Navigation America” Алабама мужийн Хантсвилл хотод байршил, цаг хугацааны нарийвчлалтай мэдээлэл боловсруулах технологийн шинэ төв байгуулахаар төлөвлөжээ.
Уурхайн тоног төхөөрөмжийг GPS-ийн дохио хүрэхгүй, харанхуй, зураглаагүй орчинд илүү найдвартай горимоор ажиллуулах боломж нэмэгдэхийн хэрээр аюултай бүс дэх хүний оролцоог бууруулах боломжтой гэж компани үзэж байна.
Хиймэл оюунаас квант мэдрэгч хүртэлх технологийг төвд хөгжүүлнэ
Хантсвилл дахь шинэ төвийн шинэчлэл шилэн оптик, микро цахилгаан-механик буюу MEMS систем, лазер мэдрэгч, фотоник, дүрслэлд суурилсан системээс гадна хиймэл оюун болон квант мэдрэгчийн технологийг хамрах аж.
Эдгээр технологийг хослуулснаар хиймэл дагуулын навигацийн дохио тасарсан эсвэл огт хүрдэггүй үед тээврийн хэрэгсэл өөрийн байршил, чиглэл, хөдөлгөөнийг нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэх юм. Ийм чадамж нь газар доорх уурхай болон бусад хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжид чухал ач холбогдолтой.
“Advanced Navigation America”-ийн Ерөнхийлөгч Майк Коэн “Тэсвэртэй навигаци, байрлал тогтоох технологи нь уул уурхай болон бусад хүнд үйлдвэрийн ирээдүйг тодорхойлох ажиллагааны үндэс болж байна” хэмээн онцолжээ.
Түүний хэлснээр эрэлт нэмэгдэхийн хэрээр эдгээр технологийг хурдан, найдвартай үйлдвэрлэх хүчин чадлыг АНУ-д бий болгох шаардлага тулгарч байгаа бөгөөд Хантсвилл дахь өргөтгөл уг хэрэгцээг хангахад чиглэж байна.
110 сая ам.долларын хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжинэ
“Advanced Navigation” C шатны цуврал хөрөнгө оруулалтаар 110 сая ам.доллар татсан бөгөөд уг хөрөнгийг шинэ төвийн судалгаа, хөгжүүлэлт болон үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд ашиглахаар төлөвлөжээ.
Хантсвилл дахь өргөтгөл зөвхөн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөхгүй. Компани АНУ дахь нэгдэл, худалдан авалтын үйл ажиллагаагаа түргэсгэж, өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах үйлдвэрлэлийн тогтвортой суурь бий болгох зорилт тавьсан байна.
АНУ-ын шинэ төв нь Австрали болон Их Британи дахь нэгжүүдтэй нийлж, компанийн гурван бүсэд түшиглэсэн үйлдвэрлэлийн сүлжээг бүрдүүлнэ. Ингэснээр аль нэг бүсэд нийлүүлэлт доголдсон үед бусад үйлдвэрлэлийн төвөөр нөхөх боломж нэмэгдэж, нийт үйлдвэрлэлийн хүчин чадал тэлэхээр байна.
Энэ төрлийн үйлдвэрлэл нэмэгдсэнээр тус улсын уурхайн захиалгад илүү хурдан хариулах, технологийн нийлүүлэлтийг тогтвортой байлгах боломж нэмэгдэнэ гэж “Advanced Navigation” тооцоолжээ. Тус компанийн хувьд Хантсвилл дахь хөрөнгө оруулалт нь уурхайн хүнд нөхцөлд ашиглах навигаци, байрлал тогтоох технологийн үйлдвэрлэлийг хэрэглэгчдэд ойртуулах алхам болж байна.
Холбоотой мэдээ




$500 саяын хайгуулын хөрөнгө оруулалт Монголд жилд $2 тэрбумын орлого бүрдүүлэх боломжтой
Монгол Улс ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулбал дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банк групп тооцоолжээ.

“Рио Тинто” уул уурхайн технологийн гарааны таван компанид хөрөнгө оруулна: Гэрээний цаана юу "нуугдаж" байна вэ?
“Рио Тинто” компани болон гарааны бизнес хөгжүүлэгч “Founders Factory” 500 гаруй өргөдлөөс шалгарсан технологийн таван гарааны компанид хөрөнгө оруулж, дөрвөн сарын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулна.

Millennial Potash Габоны баруун өмнөд дэх Banio төслөө 2029 онд олборлолтод оруулах зорилт тавив
Millennial Potash Габонд Banio калийн бордооны төслөө урагшлуулж, нийлүүлэлтийн төвлөрлийн эрсдэлийг бууруулах шинэ эх үүсвэрээр байршуулж байна.