ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА
“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” […]

“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, салбарын бодлогын шинэчлэл, цаашдын хөгжлийн боломжийг танилцууллаа. Дэлхийд баталгаажсан нүүрсний нөөц 861 тэрбум тонн байгаа бол Монгол Улс 39.8 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 90 сая тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд жилийн эцэст 115 сая тоннд хүрэх хүлээлттэй байна. Б.Дашпүрэв Төрийн нарийн бичгийн дарга Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хайгуулын үйл ажиллагаа эрчимжиж, хувийн хөрөнгө оруулалтаар шинэ нөөц тогтоох боломж нэмэгдэнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр өнөөдрийн баталгаажсан нөөцийг нэмэгдүүлж, шинэ уурхай бий болох, боловсруулах үйлдвэрлэл хөгжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж өргөжинө. Монгол Улс одоогоор жилд 90–100 сая тонн нүүрс экспортлох хүчин чадалтай бөгөөд цаашид төмөр зам, боомт, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нүүрсний салбарын эдийн засгийн үр өгөөжийг өсгөх зорилт тавьж байна. Мөн нүүрсний уурхайд түшиглэсэн дата төвүүд байгуулахыг бодлогоор дэмжиж , эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, технологийг уялдуулан хөгжүүлэх боломжийг судалж байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар өнөөдөр Монгол Улсын ДНБ-ий 34 хувь, экспортын орлогын 96 хувь -ийг бүрдүүлж байгаа бөгөөд уул уурхайн салбараас 32.6 их наяд төгрөг , улсын төсөвт 8.8 их наяд төгрөг , үүнээс нүүрсний салбараас 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж байна. “MiningWeek & MinePro-2026” үзэсгэлэнгээр олборлолт, боловсруулалт, техник технологи, дижитал шийдэл, автоматжуулалт, байгаль орчны шийдэл зэрэг салбарын шинэ технологийг танилцуулж байна. Энэ нь төрийн бодлого, эрх зүйн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн бодит үйлдвэрлэл, шинэ технологи, хөрөнгө оруулалттай уялдуулах чухал талбар болж байна. Зорилго нь тодорхой: хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлж, олборлолтоос боловсруулалт, үйлдвэрлэл, технологи руу шилжсэн уул уурхайн шинэ үеийг бий болгох.
Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]