Хиймэл оюуны эринд кибер хамгаалалтаа нэн даруй бэхжүүлэхийг технологийн "аваргууд" уриаллаа
"OpenAI" тэргүүтэй технологийн болон санхүүгийн байгууллагууд кибер аюулгүй байдлыг нэн даруй чангатгахыг Засгийн газрууд, бизнесийн байгууллагуудаас шаардлаа. Пүрэв гарагт 127 байгууллага хамгаалалтын хэрэгслийн босгыг өсгөж, системээ шинэчилж, хямд ба дэвшилтэт загвар хослуулахыг уриалсан захидалд гарын үсэг зурав. Төрөөс уялдаа холбоотой санхүүжилт нэмбэл эмнэлэг, ус цэвэрлэх байгууламж зэрэг эмзэг дэд бүтцийн хамгаалалт түргэснэ.

“OpenAI”, “Anthropic”, “Microsoft” тэргүүтэй технологи, санхүү, кибер аюулгүй байдлын 127 байгууллага хиймэл оюуны эринд кибер хамгаалалтыг удирдлагын нэн тэргүүний зорилт болгохыг бизнесийн байгууллагууд болон Засгийн газруудад уриаллаа. Тэд энэ сарын 27-нд нийтэлсэн нээлттэй захидалдаа кибер хамгаалалтаа бэхжүүлэх боломжит хугацаа хязгаарлагдмал гэж анхааруулжээ. Хиймэл оюуны загваруудын чадамж нэмэгдэхийн хэрээр ойрын саруудад кибер халдлага илүү өргөн хүрээтэй, нарийн болно гэж гарын үсэг зурсан талууд үзэж байна.
Албан ёсны жагсаалтад “OpenAI”, “Anthropic”, “Microsoft”, “Google”, “Amazon Web Services”, “AMD”, “CrowdStrike”, “Palo Alto Networks”, “Okta”, “Cloudflare”, “Fortinet”, “IBM”, “Oracle”, “Mastercard”, “Visa”, “Capital One”, “Citi” зэрэг байгууллага багтжээ.
Эдгээр байгууллага эмнэлэг, ус цэвэрлэх байгууламж, орон нутгийн захиргаа болон интернэтийн үйл ажиллагааг хангадаг дэд бүтцийг өндөр эрсдэлтэй гэж онцлов. Олон жилийн өмнөөс засч амжаагүй программын алдаа, хэт өргөн хэрэглэгчийн эрх, буруу тохиргоо, шинэчлээгүй программ хангамж, сул нэвтрэлт баталгаажуулалт, хуучин системийн техникийн өр системүүдийг халдлагад өртөмтгий болгосон гэж захидалд тайлбарласан байна.
Ялангуяа чухал дэд бүтцийн кибер аюулгүй байдлын багууд олон жилийн турш хүний нөөц, төсөв, хамгаалалтын хэрэгслээр дутагдаж ирсэн тул өнөөгийн хамгаалалтын түвшнийг хэвээр хадгалах нь хангалтгүй гэж үзжээ. Хиймэл оюун цахим залилагчдад нарийн төвөгтэй ажиллагааг бага зардал, богино хугацаанд хэрэгжүүлэх боломж олгож байгаа ч хамгаалагч талд эмзэг байдлыг хурдан илрүүлэх, шалгах, аюулын мэдээллийг өргөн хүрээнд түгээх шинэ хэрэгсэл болж байна.
Хиймэл оюун эрчимтэй хөгжиж буй энэ үед байгууллага бүр хамгийн өндөр эрсдэлтэй эмзэг байдлаа эхэлж засварлан, худалдан авч, хөгжүүлж, ашиглалтад оруулж буй технологийн аюулгүй байдлын босгыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг захидалд онцолсон байна. Энэ шаардлага хиймэл оюунаар үүсгэсэн программын кодод мөн адил үйлчилнэ. Системүүдийг шинэчлэхдээ хэрэглэгчид зөвхөн ажил үүрэгт нь зайлшгүй хэрэгтэй эрх олгох, нэвтрэлтийн хяналтыг бэхжүүлэх, хамгаалалтын олон давхаргатай бүтэц нэвтрүүлэхийг уриалжээ.
Захидалд бага өртөгтэй, хангалттай чадамжтай загваруудыг өргөн хүрээний хяналт шалгалтад ашиглаж, хамгийн төвөгтэй асуудалд өндөр чадамжтай загвар хэрэглэхийг санал болгосон байна. Үндсэн системийг үйлчилгээ тасалдуулахгүйгээр шинэчлэх боломжгүй бол эрсдэлийг нөхөх нэмэлт хяналт нэвтрүүлж, үр дүнг нь баталгаажуулах шаардлагатай гэжээ.
Кибер аюулгүй байдлыг хамгаадах компаниудад тасралтгүй туршилт хэрэгтэй
Кибер аюулгүй байдлын компаниуд болон технологийн түншүүд хамгаалалтын системээ хамгийн өндөр чадамжтай хиймэл оюуны кибер боломжийн эсрэг тасралтгүй турших ёстой. Мөн одоо ашиглаж буй хамгаалалтын хэрэгслийг хиймэл оюунаар сайжруулж, чухал дэд бүтцийн операторуудад ашиглах боломжтой хэлбэрээр хүргэх, төхөөрөмж үйлдвэрлэгч болон систем нэгтгэгчидтэй хамтран засвар, түр хамгаалалтын заавар гаргахыг шаардсан байна.
Засгийн газрууд орон нутаг, үндэсний болон олон улсын түвшний кибер хамгаалалтын уялдааг сайжруулж, хэрэгжүүлэх боломжтой мэдээлэл солилцох сувгуудаа бэхжүүлэх шаардлагатайг онцолжээ. Санхүүжилтийг хүний нөөц, төсөв дутмаг эмнэлэг, ус хангамжийн байгууллага, орон нутгийн захиргаа зэрэг нэн шаардлагатай үйлчилгээнээс эхлүүлэхийг захидалд уриалсан байна.
Хамгийн өндөр чадамжтай загвар хөгжүүлэгч компаниуд нөөц дутмаг чухал дэд бүтцийн хамгаалагчдад загварын хариуцлагатай хүртээмж, санхүүжилт, сургалт, хэрэгжүүлэлтийн дэмжлэг үзүүлэх ёстойг зөвлөжээ. Мөн хиймэл оюуны агентын таних мэдээлэл, үйлдлийг мөрдөж, хариуцлага тооцох боломж олгох, тасралтгүй хяналтын шилдэг туршлагаа хуваалцахыг уриалжээ.
Эрсдэл онолоор хязгаарлагдахгүй
АНУ-ын таван харилцаа холбооны байгууллага энэ сарын 19-нд гаргасан хамтарсан зөвлөмждөө кибер халдагчид хиймэл оюунаар боловсруулсан скрипт ашиглан интернэтэд нээлттэй “Siemens S7” үйлдвэрийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулсан. Ус, бохир ус, эрчим хүч, үйлдвэрлэл, химийн болон хүнс, хөдөө аж ахуйн салбарын төхөөрөмжүүд энэ ажиллагааны бай болсон байна.
Монгол Улсад хиймэл оюуны хэрэглээ богино хугацаанд эрчимжиж байна. “Microsoft”-ийн "AI Economy Institute"-ийн хэмжилтээр хөдөлмөрийн насны хүн амын хиймэл оюун ашигласан хувь өнгөрсөн оны эхний хагаст 12.6 байсан бол оны хоёрдугаар хагаст 14.3 хувьд хүрчээ. Улмаар энэ оны эхний улиралд 16.7 хувь болж, өмнөх хагас жилээс 2.4 нэгж хувиар, өнгөрсөн оны эхний хагасаас 32.3 хувиар өссөн байна. “Microsoft”-ийн тайланд Монгол Улс Ази дахь хиймэл оюун хэрэглэгчдээр хамгийн хурдтай өссөн орнуудын дөрөвдүгээрт жагсав.
“Oxford Insights”-ийн 2024 оны Засгийн газрын хиймэл оюуны бэлэн байдлын индексээр Монгол Улс 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх жилээс 11 байр ахисан ч бодлого, засаглал, дэд бүтцийн чадавхаа үргэлжлүүлэн бэхжүүлэх шаардлагатай хэвээр байгааг анхааруулжээ.
Өсөн нэмэгдэж буй хиймэл оюуны хэрэглээ байгууллагуудын программын код, хэрэглэгчийн эрх, мэдээллийн хамгаалалт, нийлүүлэгчийн эрсдэлийг зэрэг шинэчлэх шаардлага нэмэгдүүлж байна. Тэгвэл хиймэл оюуны "судсыг атгаж буй" компаниудын нээлттэй захидалд гарын үсэг зурсан талууд тодорхой хөрөнгө оруулалтын дүн, хэрэгжүүлэх эцсийн хугацаа, заавал биелүүлэх амлалт зарлаагүй ч ойрын саруудыг кибер аюулгүй байплыг хамгаалагч тал давуу байдлаа ашиглан хуримтлагдсан эмзэг байдлыг засах хязгаарлагдмал боломж гэж тодорхойлжээ. Харин монголчууд хиймэл оюуны эрсдэлээс хэрхэн "хамгаалах цайз"-аа бэлтгэх вэ?
Холбоотой мэдээ

Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, 'фронтиер'-ийн хурдыг зохицуулахыг уриалав
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, салбарын маргааныг хурцатгав. Тэрээр X-д фронтиер хиймэл оюунд нэг мөр, тогтвортой шаардлага тогтоох холбооны зохицуулалт хэрэгтэй гэв. Хурд сааруулах уриалга нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг өөрчилж, хиймэл оюунтай холбоотой хувьцаанд хэлбэлзэл нэмэгдүүлж магадгүй.

Mondelez International Малайз дахь шинэ үйлдвэрээр Cadbury-д чухал орцын нийлүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгов
Mondelez International Малайзын Шах Аламд шинэ шугам нээснээр Cadbury-ийн орцын нийлүүлэлт түргэсэж, бүсийн өсөлтөд түлхэц өгнө. Тус компани шоколадны crumb үйлдвэрлэх 22 сая ам.долларын байгууламж нээж, нийлүүлэлтийн хугацаанаас дор хаяж хоёр сар хасна. Импорт, тээврийн зардал буурснаар Зүүн Өмнөд Азид үйлдвэрлэлээ тэлж, экспортын урсгалыг тогтворжуулах боломж нэмэгдэнэ.

Шадар сайд Т.Доржханд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж байна
Шадар сайд Т.Доржханд Дубайд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтыг онцлон ярив Тэр нээлт болон 'Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг'-т оролцож, АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзлаа Энэ оролцоо нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, худалдаа, технологийн түншлэл өргөжих хүлээлт нэмэгдүүлж байна

‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн гинжин стратегиа танилцуулав
‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр дотоод түүхий эдэд суурилсан барилгын материалын үйлдвэрлэлийн гинжин стратегиа дэлгэлээ. ‘Ховд Эко Цемент’ жилд 300,000 тонн портланд цемент үйлдвэрлэж, наймдугаар сараас ОХУ руу экспорт эхлүүлсэн. Үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүд уялдсанаар импорт орлох, экспорт нэмэх, нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжрах төлөвтэй.

Anthropic-ийн захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаачилгын хамгийн хэцүү эргэлзээг тодотгов
Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй хиймэл оюуны хурд сааруулах санаачилга өрсөлдөгч улс дагахгүйг анхааруулав Тэр CBS News-ийн Sunday Morning нэвтрүүлэгт гуравдагч талд ажилтны түвшний хандалт олгохоор нэг талдаа амласан Хэрэв стандарт хамтын ажиллагаа бүтэхгүй бол өрсөлдөөний болон аюулгүй байдлын дарамт улам ихсэх эрсдэлтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Ховдод танилцлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховдод ажиллахдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын явцыг шалгав Төслийг 90 МВт хүчин чадалтай, жилд 360 сая кВт.цаг үйлдвэрлэж 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулна Баруун бүсийн цахилгаан хангамж дотооддоо тогтвортой болж, төвийн бүсийн системийг дэмжих боломж нэмэгдэнэ