ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь улс орны дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбарын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үзсэн. Иймд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэл өглөө. Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай гэж Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанд мэдэгдлээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
Холбоотой мэдээ

Эрүү шүүлт тулгах хэргүүдэд прокурорын байгууллага хяналт тавьж, заримыг нь шүүхэд шилжүүлэв
Прокурорын байгууллага эрүү шүүлт тулгах хэргүүдэд хяналт тавьж, шүүхийн шатанд шилжүүлснээр хэрэгжилтэд анхаарал төвлөрөв 2026 оны эхний найман сард есөн яллагдагчтай таван хэргийг хянаж, долоон хүнд холбогдох гурван хэргээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ Ийм төрлийн хэрэг шүүхээр бодитоор шийдэгдэж эхэлснээр мөрдөн шалгах ажиллагаанд хяналт чангарах төлөвтэй байна

Ерөнхий сайд Н.Учрал салбарын хэвийн ажиллагаа, олон нийтийн итгэлд нөлөөлсөн нөхцөл байдлыг онцлон шийдвэр зарлав.
Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбар дахь нөхцөл байдал дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлснийг анхааруулав. Тэрээр хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Мөн холбогдох асуудлуудын үнэн зөвийг тогтоож, олон нийтийн итгэлийг сэргээх арга хэмжээ үргэлжилнэ.

Аюулт үзэгдэл, ослын бүртгэл буурч, эрсдэлийн зураглалд шинэ дохио өглөө
Үндэсний статистикийн хороо аюулт үзэгдэл, ослын бүртгэл буурсныг мэдээлж, эрсдэлийн үнэлгээнд шууд нөлөөлөв. 2026 оны эхний наймдугаар сард 3,545 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 7.4 хувь буурсан байна. Объектын гал түймэр давамгай хэвээр тул урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын бодлого илүү чиглэлтэй болох шаардлагатай.

Фүжи уулын албан бус улиралд аврах ажиллагаа шаардвал төлбөртэй болгоно
Японы Яманаши муж Фүжи уулын албан бус улиралд нисдэг тэргээр авруулахад төлбөр авах шинэ журам зарлалаа. Албан бус улирал нь есдүгээр сарын эхнээс дараа жилийн долдугаар сар хүртэл үргэлжилж, уулчид дэлгэрэнгүй төлөвлөгөө ирүүлэх шаардлагатай. Шизүока муж бүртгүүлээгүй авиралтад торгууль ногдуулж, хязгаарлагдсан бүсэд нэвтрэхтэй тэмцэхээ чангатгана.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны “Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Европын сэргээн босголт, хөгжлийн банкны "Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн удирдагч Зарина Абдуллаеватай уулзлаа.

Олон улсын нэгдсэн дүн шинжилгээ агаарын бохирдол амиа хорлох эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг харуулав
Белфаст дахь Күиний Их Сургуулийн багийн нэгдсэн дүн шинжилгээ агаарын бохирдол амиа хорлолттой холбогдож мэдэхийг харууллаа. Нийт 29 судалгааг нэгтгэхэд нарийн ширхэгтэй тоосонцор, азотын давхар исэл нь эрсдэлийг өсгөсөн. Ийм холбоо баталгаажвал урьдчилан сэргийлэх бодлогод бохирдлын хүчин зүйлийг тусгах шаардлага нэмэгдэнэ.