egov.mn
ТехнологиАвтомат

Хятадын хүргэлтийн өрсөлдөөн хэрэглэгчдийг “нэг цагийн” худалдаанд дасгажээ

“Meituan”, “Alibaba”, “JD.com”-ийн олон тэрбум юанийн татаасын өрсөлдөөн саарсан ч хэрэглэгчид хүнснээс гадна цахилгаан бараа, гоо сайхны бүтээгдэхүүн, эм зэрэг барааг нэг цагийн дотор авахыг хүлээдэг болжээ. Хятадын шуурхай жижиглэн худалдааны зах зээл 2026 оны эцэс гэхэд 1.2 их наяд юань буюу 178 тэрбум ам.долларт хүрч, 2030 он хүртэл жилд дунджаар 12.6 хувиар өсөх төлөвтэй байна. Платформууд хэрэглэгч татахын тулд татаас олгодог үеэс хэрэглэгчээ хадгалах, барааны сонголтоо нэмэгдүүлэх, хүргэлтийн дэд бүтцээр өрсөлдөх дараагийн шатанд шилжиж байна.

Хуваалцах
Хятадын хүргэлтийн өрсөлдөөн хэрэглэгчдийг “нэг цагийн” худалдаанд дасгажээ

Хятадын хоол хүргэлтийн татаасын өрсөлдөөн өнгөрсөн онд хэрэглэгчдэд хямд хоол, ундаа авах боломж олгосноос илүү том өөрчлөлт авчирлаа. Томоохон хотуудын хэрэглэгчид хүнс, гоо сайхны бүтээгдэхүүнээс эхлээд цахилгаан бараа, цэцэг, эм хүртэл төрөл бүрийн бүтээгдэхүүнийг захиалснаас хойш нэг цагийн дотор авахад дасч эхэлжээ. Цахим худалдааны “Meituan”, “Alibaba” болон “JD.com” компаниуд өнгөрсөн онд купон, үнэгүй хүргэлт болон худалдаа эрхлэгчдэд зориулсан урамшуулалд олон тэрбум юань зарцуулсан. Татаасын ширүүн өрсөлдөөн намжсан ч компаниудын анхаарал одоо шуурхай жижиглэн худалдаа буюу цахимаар захиалсан барааг ихэвчлэн нэг цагийн дотор хүргэдэг үйлчилгээ рүү шилжив. “Meituan”-ийн санхүү хариуцсан захирал Чэнь Шаохуй компанийн санхүүгийн тайланг танилцуулах үеэр шуурхай худалдаа нь хэрэглэгчдийн тав тух, найдвартай үйлчилгээний талаарх хүлээлтийг үндсээр нь өөрчилсөн гэж мэдэгдсэн. Тэрбээр уг өөрчлөлтийг буцаахад хэцүү амьдралын шинэ хэв маяг хэмээн тодорхойлжээ. Хятадын Худалдааны яамны судалгаагаар шуурхай жижиглэн худалдааны зах зээл 2026 оны эцэс гэхэд 1.2 их наяд юань буюу 178 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй. Улмаар 2030 он хүртэл жилд дунджаар 12.6 хувиар өсөхөөр байна.

Хоол хүргэлтээс илүү том зах зээл Хоол, ундаа нь хэрэглэгчдийг аппликейшнд ойр ойрхон нэвтрэхэд хүргэдэг ч платформуудын урт хугацааны зорилго үүгээр хязгаарлагдахгүй. Компаниуд хэрэглэгчдийн тогтсон дадлыг ашиглан ашгийн түвшин харьцангуй өндөр хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Бээжингийн оршин суугч Жян Яньшин найзуудтайгаа өдрийн хоол идэхээр явах замдаа цахим орчинд алдартай болсон хүүхэлдэйн киноны дүрээс сэдэвлэсэн “Niu Lai” хүүхэлдэй захиалжээ. Түүнийг ресторанд очих үед хүргэлтийн ажилтан барааг нь аль хэдийн авчирсан байв. Энэ талаар Жян “Одоо би ийм байдлаар худалдаа хийхэд дассан” гэдгийг онцолж, “Ямар нэг зүйл хэрэгтэй гэж бодмогцоо худалдаж аваад шууд авдаг” гэдгийг хэлжээ. “China Digital Retail Report”-ийн шинжээч Эд Сандерын үзэж буйгаар томоохон хотуудын хэрэглэгчид шуурхай худалдааг хэдийн өдөр тутмын хэрэглээ болгосон. Тиймээс уг үйлчилгээ уламжлалт худалдааны сувгуудаас зах зээлийн тодорхой хэсгийг шилжүүлэн авах боломжтой гэж тэрбээр тайлбарлав.

Татаасын өрсөлдөөн өндөр өртөг дагуулж байна Хэрэглэгчид хямдралын гол ашиг хүртэгч болсон ч татаасын өрсөлдөөн платформууд болон жижиг ресторануудад өндөр өртөгтэй тусжээ. Хятадын зах зээлийн зохицуулагч өнгөрсөн онд “Meituan”, “JD.com” болон “Alibaba” зэрэг компанийг хэд хэдэн удаа дуудаж, өрсөлдөөний арга барилыг нь анхааруулан хэрэглэгч, худалдаа эрхлэгч болон хүргэлтийн ажилтнуудын эрх ашгийг илүү хамгаалахыг шаардсан. Улмаар дөрөвдүгээр сард хоол хүргэлтийн аюулгүй байдлын зөрчилтэй холбоотойгоор компаниудад нийт 3.6 тэрбум юанийн торгууль ногдуулжээ. Хүнсний салбарын шинжээч Жу Даньпэнгийн хэлснээр зохицуулагчдын хатуу оролцооны дараа платформуудын татаас түшиглэсэн өрсөлдөөн үндсэндээ дууссан ч жижиг ресторануудад учирсан санхүүгийн хүндрэл бүрэн арилаагүй байна. Платформууд өөрсдөө ч ихээхэн зардал хүлээсэн. Өнгөрсөн онд “Meituan” алдагдалтай ажиллаж, “Alibaba”-ийн ашигт ажиллагаа буурсан бол “JD.com”-ийн ашиг бараг үгүй болжээ. Өрсөлдөөн зах зээлийн бүтцийг ч өөрчлөв. Судалгааны “Analysys”-ийн мэдээллээр 2026 оны хоёрдугаар улиралд шуурхай жижиглэн худалдааны зах зээлийн 45.7 хувийг “Alibaba”-ийн “Taobao Instant Commerce” эзэлж байгаа бол, “Meituan”-д 45.3 хувийг бүрдүүлж буй. Харин 7.7 хувийг “JD.com” эзэлжээ. Гэхдээ татаас буурахад хэрэглэгчид платформдаа үлдэх эсэхээс энэ харьцаа дахин өөрчлөгдөх боломжтойг шинжээчид анхааруулж байна.

Дараагийн өрсөлдөөн хүргэлтийн дэд бүтцэд өрнөж магадгүй

Хоёрдугаар улирлын санхүүгийн үзүүлэлтүүдээс харахад платформууд хэрэглэгч татахад бус, шинээр бий болсон хэрэглээг ашигтай бизнес болгоход илүү анхаарч эхэлжээ. “Alibaba”-ийн шуурхай жижиглэн худалдааны орлого хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 45 хувиар өсөж, 53.3 тэрбум юаньд хүрсэн. “JD.com” тус сегментийн алдагдлаа мэдэгдэхүйц бууруулсан бол “Meituan” татаасын зардлаа багасгаснаар бараг нэг жилийн дараа анх удаа нийт дүнгээр ашигтай ажиллав. Бээжинд төвтэй “Data Centre of China Internet”-ийн захирал Лю Синляны тодорхойлсноор салбар татаасаар хэрэглэгч татах эхний үеэ өнгөрөөж, хэрэглэгчээ хадгалах, барааны нийлүүлэлтээ өргөжүүлэх, захиалга бүрийн ашигт ажиллагааг тооцох дараагийн шатанд оржээ. Өрсөлдөөний шинэ талбар нь хүргэлтийн дэд бүтэц болж байна. “Meituan” хүнсний бүтээгдэхүүний бизнесээ тэлэхээр супермаркетууд байгуулж байгаа бол “Alibaba”, “JD.com” зөвхөн онлайн захиалга бэлтгэдэг агуулах-дэлгүүрүүд болон хүн ам шигүү суурьшсан бүсүүдэд хурдан хүргэлтийн жижиг агуулахууд нээж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
Технологи

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

2 мин унших
Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Технологи

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв

Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

3 мин унших
Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Технологи

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?

Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

3 мин унших
Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Технологи

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа

Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

2 мин унших
Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Технологи

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ

Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

2 мин унших
Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Технологи

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

2 мин унших
Хятадын хүргэлтийн өрсөлдөөн хэрэглэгчдийг “нэг цагийн” худалдаанд дасгажээ | egov.mn