egov.mn
Уул уурхайАвтомат

Канад улс сурьма-алтны хайгуулыг эрчимжүүлнэ

Канадын уул уурхайн “Military Metals” компани Нова Скотиа мужийн сангаас хайгуулын буцалтгүй тэтгэлэг авчээ.

Хуваалцах
Канад улс сурьма-алтны хайгуулыг эрчимжүүлнэ

Канадын уул уурхайн “Military Metals” компани Нова Скотиа мужийн Засгийн газрын Байгалийн нөөцийн газрын дэргэдэх Ашигт малтмалын нөөцийн хөгжлийн сангаас хайгуулын буцалтгүй тэтгэлэг авчээ. Тус компани санхүүжилтийн тодорхой хэсгийг Уэст Горегийн сурьма-алтны төсөлд үргэлжилж буй алмаазан өрөмдлөгийн ажилд зарцуулахаар төлөвлөж байна.

“Military Metals” Уэст Горегийн төслийг 2024 онд худалдан авсан, өмнө нь 100 мянган канад доллар буюу ойролцоогоор 71 мянган ам.долларын санхүүжилт авч байв. Компанийн мэдээлснээр шинээр олгосон тэтгэлэг нь хайгуулын хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд нэмэлт эх үүсвэр болох юм.

Одоогийн хайгуулын хөтөлбөрийн хүрээнд 1,750 метрийн урттай долоон цооног өрөмдөхөөр төлөвлөжээ. Өрөмдлөгийн гол зорилго нь өмнөх уурхайн түвшнээс доош үргэлжлэх боломжтой хүдрийн биетийг шалгах явдал юм.

Мөн Брук судлын гүнд чиглэсэн үргэлжлэлийг тусад нь онилж, өмнөх өрөмдлөгөөр илэрсэн огтлолцлууд хоорондоо хэр зэрэг холбоотойг тогтоох аж.

Ингэснээр өмнө нь олборлолт болон хайгуулын мэдээлэл хязгаарлагдмал байсан гүний хэсгүүдийн бүтэц, үргэлжлэлийг илүү тодорхойлох боломжтой гэж компани үзжээ.

Төслийн үнэлгээг нарийвчлах өгөгдөл нэмэгдэнэ

Уэст Горегийн одоогийн өрөмдлөг нь сурьма болон алтны тархалт, хүдрийн биетийн хэмжээ, үргэлжлэх гүний талаарх мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Шинэ өгөгдөл цугларснаар төслийн цаашдын хайгуулын чиглэлийг тодорхойлох суурь мэдээлэл нэмэгдэх юм. Сурьма нь батлан хамгаалах, электроник болон галд тэсвэртэй материал зэрэг салбарт ашиглагддаг стратегийн ач холбогдолтой металлд тооцогддог. Тиймээс Уэст Горегийн төслийн өрөмдлөгийн үр дүн нь хайгуулын боломжийг нарийвчлан тогтоохоос гадна “Military Metals”-ийн дараагийн хайгуулын шийдвэр гаргахад нөлөөлөхөөр байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

““Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
Уул уурхай

““Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

Эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэсэн “Mongolian Mining Week & MINEPRO 2026” олон улсын чуулга уулзалт, үзэсгэл...

1 мин унших
ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСАД “COUNTRY COMPACT” БОЛОВСРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА
Уул уурхай

ДЭЛХИЙН БАНК МОНГОЛ УЛСАД “COUNTRY COMPACT” БОЛОВСРУУЛАХ САНАЛ ТАВИЛАА

Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарт бодлого, эрх зүйн шинэчлэл, геологийн судалгаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт болон нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа. Энэ хүрээнд уул уурхайн салбарын “Country Compact” боловсруулахыг санал болгосон бөгөөд уг баримт бичиг нь гэрээ, санамж бичиг биш, хууль зүйн хувьд заавал биелүүлэх […]

1 мин унших
ЕХ: БНХАУ-ын “MMG”-ийн никелийн хэлцэл Европын нийлүүлэлтийг бууруулж болзошгүй
Уул уурхай

ЕХ: БНХАУ-ын “MMG”-ийн никелийн хэлцэл Европын нийлүүлэлтийг бууруулж болзошгүй

Хятадын уул уурхайн “MMG” компани Бразил дахь “Anglo American”-ийн никелийн активыг 500 сая ам.доллароор худалдан авах хэлцэл хийжээ. Үүний дараа Европ руу чиглэх ферроникелийн нийлүүлэлтийг хадгалж, нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдлээ. Европын комисс бага нүүрстөрөгчтэй ферроникелийн нийлүүлэлт Европоос өөр зах зээл рүү шилжвэл үнэ өсч, нийлүүлэлтэд эрсдэл үүсч болзошгүй гэж үзэж байна.

2 мин унших
Баруун Африк-Үнэт металлын компаниудын зайлшгүй анхаарах бүс
Уул уурхай

Баруун Африк-Үнэт металлын компаниудын зайлшгүй анхаарах бүс

Бүс нутаг дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд “Fortuna Mining” компани “Barrick Mining” болон “IAMGOLD”-оос “Bambadji” төслийг худалдан авчээ. Зарим тоног төхөөрөмжөө эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө захиалж байна. Чадварлаг ажилтан, тоног төхөөрөмж болон эрчим хүчний үүсгүүрийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь уурхайн төслүүдийн хугацаа, зардалд нөлөөлөх эрсдэл болов.

2 мин унших
ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА
Уул уурхай

ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА

“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” […]

2 мин унших