“Lululemon”-ийн борлуулалт хоёрдугаар улиралд буурч, хувьцааны ханш нь 15%-аар уналаа
Спорт хувцасны “Lululemon” компанийн орлого хоёрдугаар улиралд 4 хувиар буурч, ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ. Компани бүтэн жилийн орлогын төсөөллөө 11-11.15 тэрбум ам.доллароос 10.35-10.5 тэрбум ам.доллар болгон бууруулав. Гол бүтээгдэхүүний эрэлт суларч, сошиал орчин дахь сөрөг хандлага борлуулалтад нөлөөлсөн гэж удирдлагууд тайлбарласны дараа хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унав.

Спорт болон өдөр тутмын хувцас үйлдвэрлэгч “Lululemon”-ийн борлуулалт дахин буурч, компани бүтэн жилийн төлөвөө таналаа. Санхүүгийн сул гүйцэтгэл болон эрэлт ойрын хугацаанд сэргэхгүй гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг нэмэгдүүлж, улмаар компанийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 15 хувиар унажээ.
“Lululemon”-ийн орлого санхүүгийн хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 4 хувиар буурч, 2.42 тэрбум ам.доллар болсон нь “LSEG”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн 2.46 тэрбум ам.долларын таамгаас доогуур үзүүлэлт болов. Мөн ижил дэлгүүрийн борлуулалт 9 хувиар агшжээ.
Компанийн цэвэр ашиг мөн хугацаанд 329.2 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 370.9 сая ам.доллароос буурсан байна. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг 2.92 ам.доллар болсон бол өмнөх оны мөн үед 3.10 ам.доллар байв.
Гол бүтээгдэхүүний эрэлт саарав
“Lululemon”-ийн түр гүйцэтгэх захирал Меган Фрэнк хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр цахим орчин дахь брэндийн талаарх “сөрөг сэтгэгдэл” хоёрдугаар улирлын гүйцэтгэлд нөлөөлснийг онцолжээ. Мөн леггинс зэрэг компанийн үндсэн бүтээгдэхүүний зарим ангиллын борлуулалт төсөөлснөөс илүү саарсан байна.
Шинэ загваруудын зарим нь хэрэглэгчдээс эерэг үнэлгээ авч байгаа ч бүтээгдэхүүний шинэчлэл бүр ижил үр дүн үзүүлэхгүй байгааг Фрэнк хэлэв. Түүний тайлбарласнаар компанийн хоёр том зах зээлд брэндийн гүйцэтгэл сул хэвээр байна.
“Lululemon” борлуулалтаа сэргээхийн тулд шинэ загварын бүтээгдэхүүн нэмэгдүүлэхийн зэрэгцээ бараа материалын хэмжээг илүү хатуу удирдахад төвлөрчээ.
Бүтэн жилийн төсөөллөө дахин бууруулав
Компани санхүүгийн гуравдугаар улирлын орлогоо 2.29-2.32 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байгаа нь өмнөх оны мөн үеэс 10-11 орчим хувийн буурсан үзүүлэлт болж байгаа юм. Харин нэгж хувьцаанд ногдох ашиг 0.93-0.98 ам.доллар байх төлөвтэй байна.
үүний зэрэгцээ жилийн орлогын төлөвөө өмнөх 11-11.15 тэрбум ам.доллароос бууруулан 10.35-10.5 тэрбум ам.доллар болгожээ. Уг түвшин нь жилийн дүнгээр орлого 5-7 хувиар агших төлөвийг илэрхийлж байна.
Нэгж хувьцаанд ногдох жилийн ашгийн төсөөллийг мөн 10.95-11.15 ам.доллароос 9.48-9.73 ам.доллар болгон танав. Шинэ төлөвт гаалийн тарифын буцаан олголтын эерэг нөлөөг тооцсон байна. Тус компани хоёрдугаар улиралд 134.5 сая ам.долларын тарифын буцаан олголт авснаар нийт ашгийн маржин 5.6 хувиар нэмэгджээ.
Хэрэглэгчдийн дунд брэндийн эрэлт, байр сууриа сэргээх нь “Lululemon”-ийн гол сорилт хэвээр байна. Тус компанийн шинэ гүйцэтгэх захирал Хайди О’Нилл ирэх долоо хоногт ажлаа хүлээн авахаар байгаа бөгөөд борлуулалтын уналтыг зогсоох, бүтээгдэхүүний шинэчлэлийг эрчимжүүлэх асуудал шинэ удирдлагын эхний томоохон даалгавруудын нэг болохоор байна.
Холбоотой мэдээ

НЗДТГ: Хотын төвийн явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ТҮЦ байрлуулахгүй
Нийслэл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш автобусны буудал болон нийтийн эзэмшлийн 100 гаруй байршлаас нийт 1,278 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ. Гэвч нүүлгэсэн байршлуудад ТҮЦ дахин байрласан тохиолдол гарч байна. Цаашид дүүргүүдийн хяналт, нүүлгэн шилжүүлсний дараах хэрэгжилтэд илүү анхаарахаа нийслэлийн удирдлага онцоллоо.

“Barington Capital” компани Bath & Body Works-ийг худалдах боломжийг удирдлагад нь санал болгожээ
Идэвхтэй хөрөнгө оруулалтын “Barington Capital Group” хувийн арчилгааны бүтээгдэхүүний “Bath & Body Works”-д хувь эзэмшиж, компанийг худалдах боломжийг судлахыг удирдлагад нь санал болгожээ. “Barington Capital компанийн брэнд, зах зээл дэх байр суурь болон мөнгөн урсгал нь хувийн хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татах боломжтой гэж үзэж байна. Мэдээллийн дараа “Bath & Body Works”-ийн хувьцааны ханш өргөтгөсөн арилжаагаар 2 орчим хувиар өссөн ч он гарснаас хойш бараг 13 хувиар буураад байна.

Монгол Улсын гадаад худалдаа $6 тэрбумын ашигтай гарлаа: Нүүрсний экспорт 74 сая тонныг давлаа
Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеэс 36.8 хувиар өсөж, 22.8 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 57.2 хувиар нэмэгдэж, 14.4 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрс болон зэсийн баяжмалын биет хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн байна. Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний найман сард 74.4 сая тоннд хүрсэн нь Засгийн газрын энэ онд 95 сая тонн нүүрс экспортлох зорилтын 78 орчим хувьтай тэнцэж байна.

Walmart Dunkin’-ийн ундаа, боовыг хүргэлтээр нэмэхээр төлөвлөж, захиалгын шинэ давхарга нээв
АНУ-ын жижиглэн худалдааны “Walmart” компани рестораны хүргэлтийн үйлчилгээндээ “Dunkin’”-ийг нэмж, ирэх жил тус сүлжээний 10 мянга орчим салбарыг хамруулахаар төлөвлөжээ. “Walmart” одоо байгаа хүргэлтийн сүлжээгээ ашигласнаар зардлын давуу тал бий гэж үзэж байгаа ч өөрийн дэлгүүрээс гаднах ресторануудаас хүргэлт хийх нь нэг захиалгын өртгийг өсгөх сорилттой. Компанийн зорилго нь кофе, боовны захиалгаас дангаар нь ашиг олохоос илүү хэрэглэгчдийг аппликейшндаа тогтмол оруулж, бусад бараатай хосолсон захиалгын давтамж, хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Боргоцой боловсрох болоогүй: Монголд 60-70 мянган хүн самрын бизнес эрхэлдэг
2025 онд Монгол Улсын хэмжээнд 16,350 тонн самар бэлтгэжээ. Энэ нь албан ёсоор баталсан 9,512 тоннын квотоос 6,838 тонн буюу 71.9 хувиар давсан үзүүлэлт. Самрын бизнес Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6 хувийг бүрдүүлдэг.

Z үеийнхэн хэт хэрэглээнээс залхав уу: “Битгий ав” трендийн цаадах эдийн засаг
Амьжиргааны өртөг нэмэгдэхийн хэрээр Z үеийнхэн шаардлагагүй худалдан авалтаа танаж, байгаа зүйлээ удаан хэрэглэх хандлага руу шилжиж байна. Үүнийг дагаад сошиал сүлжээнд бүтээгдэхүүн авахыг ятгахын оронд “битгий ав” хэмээн зөвлөдөг нөлөөлөгчдийн шинэ чиг хандлага хүчээ авчээ. Гэвч “битгий ав” хэмээх зөвлөгөө хэрэглэгчлдийн нөлөөлөгчид итгэх хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлж, дараагийн бүтээгдэхүүнийг борлуулах маркетингийн шинэ арга болон хувирчээ.