Монгол Улс 2028 он гэхэд газрын тосыг гурван сараар нь нөөцөлдөг болно
Одоогоор улсын хэмжээнд дээд тал нь 42 хоногийн хэрэглээтэй тэнцэх газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх хүчин чадалтай. Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн үргэлжлүүлэн импортлох есдүгээр сарын захиалга баталгаажжээ. Өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 96 шатахуун түгээх станцад 1,037 тонн бүтээгдэхүүн хүргэв.

Монгол Улс 2028 он гэхэд газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээг хангах хэмжээний нөөцтэй болохоор төлөвлөж байна. Одоогоор улсын хэмжээнд дээд тал нь 42 хоногийн хэрэглээтэй тэнцэх газрын тосны бүтээгдэхүүн нөөцлөх хүчин чадалтайг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Нөөцийн багтаамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийт 300 мянган шоо метр газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав барьж байгаа юм. Үүнээс 150 мянган шоо метрийн багтаамжтай савнуудыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээтэй тэнцэх нөөц бүрдүүлэх туршлага олон улсад түгээмэл. Монгол Улс мөн ийм түвшний нөөцтэй болсноор олон улсын зах зээлд газрын тосны ханш огцом өсөх, эсвэл импортын нийлүүлэлт тасалдах үед дотоодын хэрэгцээг тодорхой хугацаанд нөөцөөс хангах боломж бүрдэнэ. Мөн Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн үргэлжлүүлэн импортлохоор гэрээгээ сунгаж байгаа бөгөөд есдүгээр сарын захиалга баталгаажжээ.
Шатахууны нийлүүлэлтийн сүүлийн нөхцөл байдлын хувьд өнгөрсөн 24 цагт Улаанбаатар хотын 96 шатахуун түгээх станцад 1,037 тонн бүтээгдэхүүн хүргэжээ. Мөн орон нутгийн 65 шатахуун түгээх станц руу бүтээгдэхүүн ачсан байна.
Үүнээс гадна 79 вагон цистерн буюу 4,740 тонн АИ-92 автобензинийг буулгахад бэлэн болжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт саатах, үнэ огцом өсөх эрсдэлтэй холбоотойгоор импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх хувилбарыг мөн судалж буйг холбогдох яамнаас онцоллоо. Тухайлбал, Сингапур, Малайз, Японоос газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсын өмнөд хилээр импортлох боломжийг судалсан байна.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна