Монгол Улс хаягийн мэдээллийн системээ шинэчилж, цахимжуулна
Монгол Улс хаяг, бүртгэлийн тогтолцоогоо шинэчилж, мэдээллийг нэг стандарттай, тогтмол шинэчлэгддэг цахим системд шилжүүлэх төслийг 2026-2029 онд хэрэгжүүлнэ. БНСУ-ын Засгийн газар уг төсөлд 8 сая хүртэлх ам.долларын буцалтгүй тусламж олгохоор тусгажээ. Шинэ систем нэвтэрснээр түргэн тусламж, шуудан, такси, тээвэр, логистик зэрэг салбарт хаягийг нарийвчлалтай ашиглах боломж нэмэгдэнэ.

Монгол Улс хаяг болон бүртгэлийн мэдээллээ цахимжуулж, иргэд байршлаа дэлгүүр, барилга, уулзвар зэрэг баримжаагаар тайлбарлах шаардлагыг бууруулах шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Хаягийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг 2024 оноос үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2026-аас 2029 онд хэрэгжих дараагийн төслийн хүрээнд хаягийн мэдээллийг нэг стандарттай болгож, бодит цагт шинэчилдэг, төрийн бусад мэдээллийн системтэй уялдсан хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөжээ.
БНСУ-ын Засгийн газар төсөлд 8 сая хүртэлх ам.долларын буцалтгүй тусламж олгохоор тусгасан байна.
Шинэ систем ашиглалтад орсноор тухайн хаягийг түргэн тусламж, шуудан хүргэлт, такси, нийтийн болон ачаа тээвэр, логистик зэрэг байршилд тулгуурласан үйлчилгээнд шууд ашиглах боломж нэмэгдэнэ. Ингэснээр иргэд хаягаа “дэлгүүрийн ард”, “шар байрны хажууд” гэх мэт баримжаагаар тайлбарлах хэрэгцээ багасах юм.
Одоогоор хаягийн мэдээллийн нэгдсэн системийг 21 аймаг, 330 суманд нэвтрүүлжээ. Мэдээллийн санд 202 мянган барилга, 767 мянган нэгж талбарт хаяг олгож, 37 мянган гудамж, 222 мянган зам, 628 мянган орц, гарцын мэдээллийг бүртгэсэн байна.
Нийслэлийн есөн дүүрэгт 516 мянган нэгж талбар, 318 мянган барилгын орц, гарцын мэдээллийг зураглаж, 34 мянган гудамж, замын нэршлийг баталгаажуулжээ.
Төслийн эхний шатанд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хаяг болон гео-орон зайн мэдээллийг шинэчилж, шинэ системийг туршихаар төлөвлөсөн байна. Туршилтын дараа бусад бүс нутагт үе шаттай нэвтрүүлэх юм.
Төслийн хүрээнд хаяг олгох, удирдах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаас гадна навигацийн газрын зургийн мэдээллийн сан байгуулахаар төлөвлөжээ. Уг мэдээллийн санг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн үйлчилгээ үзүүлэгчид ашиглах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улс БНСУ-ын хаягийн системийн туршлагыг шууд хуулбарлах бус дотоодын хот байгуулалт, гэр хороолол болон орон нутгийн нөхцөлд тохируулан нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Төслийн хүрээнд систем хөгжүүлэхээс гадна Монголын мэргэжилтнүүдийг сургаж, хаяг болон гео-орон зайн мэдээллийн удирдлагын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх ажил мөн багтаж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.