Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг…

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 9 дүгээр сарын 1-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад хүндэт зочноор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус чуулга уулзалт энэ жил “Алс Дорнод: Хүний сайн сайхны төлөөх хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, технологи, логистик, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хамарсан олон салбар хуралдаан, хэлэлцүүлгийг багтааж байна. Монгол Улс тус чуулга уулзалтад тогтмол өндөр түвшинд оролцож ирсэн бөгөөд Ерөнхий сайд Н.Учрал чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн, чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, Оросын төр, засгийн удирдлага болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Уулзалтын үеэр Монгол, Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, логистик зэрэг харилцан сонирхсон салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашдын төлөвийн талаар санал солилцоно. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш албан ёсоор хэрэгжиж эхэлснээс хойш гарч буй үр дүнгийн талаар хэлэлцэх ач холбогдолтой. Мөн энэ жилийн чуулга уулзалтын хүрээнд анх удаа зохион байгуулагдах “Монгол-Оросын бизнес хэлэлцүүлэг”-т хоёр улсын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож, худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тарифын болон тарифын бус саадыг бууруулах, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн эдийн засгийн интеграц дахь оролцоог нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэх юм. Монгол Улс Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад 2016 оноос хойш Ерөнхийлөгчийн түвшинд дөрвөн удаа, Ерөнхий сайдын түвшинд хоёр удаа тус тус оролцжээ.
Холбоотой мэдээ

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.