Монгол охин Ц.Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэлийг шилдэг төгсөгчөөр төгсөв
Ц.Үлэмжин «Honor Graduate Ribbon» болон буудлагын «Marksmanship Expert Award» шагнал хүртэж, төгсөлтийн жагсаалын тэргүүнд салааныхаа тугийг барьж алхжээ.

Монгол Улсын иргэн Цолмонбаатарын Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний (U.S. Air Force) анхан шатны цэргийн бэлтгэлийг (Basic Military Training) амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн «Honor Graduate Ribbon» шагнал хүртжээ. Энэ тухай TAC.mn өнөөдөр мэдээлэв.
Тэрбээр буудлагын ур чадвараараа эксперт түвшинд хүрч, «Marksmanship Expert Award»-аар шагнуулсан байна. Мөн төгсөлтийн ёслолын үеэр салааныхаа тугийг барьж, жагсаалын тэргүүнд алхах хүндтэй үүргийг хүлээсэн гэж мэдээлжээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний анхан шатны бэлтгэлийг Техас мужийн Сан Антонио дахь Лэклэнд баазад зохион байгуулдаг. «Honor Graduate» шагналыг сургалтын явцад бие бялдар, мэдлэгийн шалгалт, сахилга бат, манлайллаараа хамгийн өндөр үнэлгээ авсан цөөн тооны цэрэгт олгодог.
Мэдээг X сүлжээнд олон хэрэглэгч бахархан хуваалцаж, монгол залуусын амжилтад баяр хүргэжээ.
МОНГОЛ ОХИН АНУ-ЫН АГААРЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙ ШИЛДЭГ ТӨГСӨГЧ БОЛЖЭЭ Монгол Улсын иргэн Цолмонбаатарын Үлэмжин АНУ-ын Агаарын цэргийн хүчний (U.S. Air Force) анхан шатны цэргийн бэлтгэл (Basic Military Training)-ийг амжилттай төгсөж, шилдэг төгсөгчийн “Honor Graduate Ribbon”
Цааш уншихX дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





