Монголын гал унтраах техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчиллээ
Бакуд болж буй гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аваргын эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монголын шигшээ баг 25.08 секундын амжилтаар мөнгөн медаль хүртлээ.

Монгол Улсын гал унтраах техник спортын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчиллээ.
Азербайжаны Баку хотноо арваннэгдүгээр сарын 2–8-нд болж буй Гал унтраах техникийн олон төрөлт спортын эрэгтэйчүүдийн XXI, эмэгтэйчүүдийн XII удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн байлдааны тархалтын төрөлд Монголын шигшээ баг 25.08 секундын амжилт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болсныг МҮОНРТ, iNews.mn, iSee.mn мэдээлэв.
МҮОНРТ-ийн мэдээлснээр Монголын баг 2017 онд Туркийн Измир хотноо болсон дэлхийн аваргын байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, улсын дээд амжилт тогтоож байсан бөгөөд есөн жилийн дараа медалийн өнгөө ахиулж, улсын дээд амжилтаа шинэчилжээ.
Тэмцээнд 14 орны 139 эрэгтэй, 50 эмэгтэй тамирчин оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас 10 эрэгтэй, 8 эмэгтэй тамирчинтай хоёр баг өрсөлдөж байна. Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын байгууллагын ахмад Б.Анхзул, техникч Б.Хонгорзул нар багтсаныг МҮОНРТ өмнө нь мэдээлж байв.
Монголын гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ isee.mn/n/96961
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





