egov.mn
ТехнологиАвтомат

Монголын технологийн компаниудын гадаадын зах зээлд гарах чадавхыг нэмэгдүүлнэ

“Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслмийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Төслөөр технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, гарааны бизнесийг дэмжинэ. Нээлттэй болон их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Хуваалцах
Монголын технологийн компаниудын гадаадын зах зээлд гарах чадавхыг нэмэгдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, “Мэдээллийн технологийн үндэсний парк” хамтран “Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарыг хөгжүүлэх” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төслийн үндсэн ажлын хэсэг анхны хурлаа хийж, салбарын бодлого, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, компаниудын гадаад зах зээлд гарах боломж, гарааны бизнес болон өгөгдөл, хиймэл оюуны хэрэглээг хөгжүүлэх чиглэлүүдэд ажиллах юм.

Төслийн томоохон зорилго нь мэдээллийн технологийн компаниудын олон улсын зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх юм. Үүний хүрээнд компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, салбарын экосистемийн зураглал гаргахаас гадна экспортын чиглэлийн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Гарааны бизнесийн орчныг хөгжүүлэх чиглэлээр үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Мөн нээлттэй өгөгдөл, их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан инновацын шийдлүүдийг дэмжиж, туршилтын арга хэмжээ зохион байгуулна.

Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд үндсэн болон дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураглал, бодлогын санал зөвлөмж боловсруулах ажлыг мөн төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөтөлбөрүүд төлөвлөсний дагуу хэрэгжвэл Монголын технологийн компаниудын гадаад зах зээлтэй холбогдох суваг нэмэгдэж, гарааны бизнесүүд олон улсын түвшний сургалт, зөвлөх үйлчилгээ болон бизнесийн түншлэлд хамрагдах боломж өргөжих юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
Технологи

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

2 мин унших
Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Технологи

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв

Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

3 мин унших
Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Технологи

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?

Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

3 мин унших
Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Технологи

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа

Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

2 мин унших
Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Технологи

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ

Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

2 мин унших
Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Технологи

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

2 мин унших
Монголын технологийн компаниудын гадаадын зах зээлд гарах чадавхыг нэмэгдүүлнэ | egov.mn