Нэгдүгээр эмнэлэг: Бөөр, түрүү булчирхайн мэс засалд робот "дайчилна"

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг мэс заслын үйлчилгээндээ технологийн шинэчлэл хийж, “Revo-I” робот мэс заслын системийг албан ёсоор ашиглалтад орууллаа. Ингэснээр робот технологид суурилсан мэс заслын үйлчилгээ Монголын эрүүл мэндийн салбарт дахин нэг байгууллагаар тэлжээ.
Шинэ системийг эхний ээлжид Урологи-Андрологийн төвд ашиглаж, түрүү булчирхай, бөөр зэрэг эрхтний мэс засалд түлхүү нэвтрүүлэхээр төлөвлөж байна. “Revo-I” нь мэс заслыг бие даан гүйцэтгэдэг автомат төхөөрөмж биш, харин эмчийн бүрэн удирдлагаар ажилладаг робот систем юм. Мэс заслын эмч төхөөрөмжийг удирдахад гарын хөдөлгөөн робот гарт бодит цагт дамжиж, хүний гараар шууд хийхэд хүндрэлтэй нарийн хөдөлгөөнийг тогтвортой гүйцэтгэх боломж бүрддэг.
Технологийн тусламжтайгаар эмч эд, эрхтнийг илүү нарийн ялган харахаас гадна оёдол тавих, хайчлах, тайрах болон эдийг салгах зэрэг мэс заслын үндсэн үйлдлийг өндөр нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой.
Робот мэс заслын системүүд мэс заслын талбайг томруулсан, өндөр нягтралтай гурван хэмжээст дүрслэлээр харуулж, эмчийн хөдөлгөөний уян хатан байдал, хяналтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр хүрэхэд төвөгтэй байрлалд байгаа эд, судас болон мэдрэлийн ойролцоо нарийн ажилбар хийх боломж өргөждөг байна. “Revo-I” системийг олон улсад урологи, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолойн мэс заслын чиглэлээр ашиглаж байна.
Үйлдвэрлэгч “Meerecompany” өнгөрсөн долоодугаар сард “Revo-I” системийг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийлүүлж дуусчээ. Энэ нь тус компанийн Монголд нийлүүлсэн хоёр дахь робот мэс заслын систем юм.
Холбоотой мэдээ

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.