ОХУ-д ажил хийхээр явсан иргэн Д.Эрдэнэмөрөн Оросын армид хууртагдан татагдсан гэж ар гэрийнхэн нь мэдээлэв
ОХУ-д өндөр цалинтай ажил хийнэ гэж 11 дүгээр сарын 7-нд явсан иргэн Д.Эрдэнэмөрөн Оросын армид хууртагдан татагдсан тухайгаа ар гэрийнхэндээ мэдэгджээ. Эхнэр нь Гадаад харилцааны яаманд хандсан ч шуурхай арга хэмжээ авахгүй байна гэв.

Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн ОХУ-д өндөр цалинтай ажил хийнэ гэж 2026 оны 11 дүгээр сарын 7-нд гэрээсээ гарсан ч тус улсад очсоныхоо дараа Оросын армид хууртагдан татагдсан тухайгаа ар гэрийнхэндээ мэдэгджээ гэж iSee.mn мэдээллээ. Тоймыг бэлтгэх хүртэл Гадаад харилцааны яам болон төрийн холбогдох бусад байгууллага энэ хэргийн талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Гэр бүлийнхэн нь тусламж хүсэв
LiveTV.mn-ий нийтэлсэн бичлэгт Д.Эрдэнэмөрөнгийн эхнэр нөхрийг нь цэргийн бэлтгэлд хамруулаад Украины дайнд илгээж болзошгүй аюултай нөхцөл байдал үүссэн гэж санаа зовнижээ. Тэрбээр Гадаад харилцааны яаманд хандсан ч шуурхай арга хэмжээ авахгүй байна гэж ярьсан байна. Энэ мэдээллийг UBN, iQnews зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч түгээж, X сүлжээнд олон хүнд хүрлээ.
Энэ одоо ямар аймшигтай үйлдэл вэ‼️‼️ Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явлаа хэмээн 2026.11.07-ны өдөр гэрээсээ яваад Оросын армид хууртагдан татагдсан гэдгээ ар гэрийнхэндээ хэлжээ‼️‼️
21 хариултыг X дээр уншихИРГЭН: Миний нөхрийг цэргийн бэлтгэл хийлгээд юу юугүй Украины дайн руу дайчилж магадгүй аюултай нөхцөл байдал үүслээ Монгол Улсын Гадаад харилцааны яаманд хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байна
11 хариултыг X дээр уншихХуурамч ажлын зарын эрсдэл
iSee.mn-ий бичсэнээр ОХУ гадаадын иргэдийг цэрэгт элсүүлэхдээ өндөр цалин, урамшуулал амлаж, барилга, жолооч, хамгаалалт, ложистикийн ажил санал болгодог ч тэднийг очсоных нь дараа цэргийн гэрээ байгуулахад хүргэж, фронт руу илгээсэн тохиолдлууд бүртгэгдэж байна. Монголын баримт шалгах төв 11 дүгээр сарын 13-нд гаргасан баримт шалгалтаараа ийм төрлийн хуурамч зар Монголд ч түгээгдэж байгааг анхааруулсан юм.
Иймд гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын үнэн бодит байдлыг нягтлахгүйгээр хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгөх, гэрээ байгуулах, гадаад улс руу зорчих нь амь нас, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж болзошгүйг хэвлэл мэдээллийнхэн сануулж байна.
ШУУРХАЙ: Иргэн Д.Эрдэнэмөрөн “өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу ОХУ-ыг зорьж, дайны фронтод хууртагдан татагджээ isee.mn/n/97417
X дээр үзэхШинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





