egov.mn
Уул уурхайАвтомат

ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

Хуваалцах
ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Нээлттэй засгийн түншлэл” (НЗТ)-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Эрика Блас, Свати Мехта нартай уулзаж, олборлох салбарын эрх зүйн шинэчлэл, ил тод байдлыг хангах чиглэлээр санал солилцлоо. Монгол Улс 2013 онд НЗТ-д нэгдсэн бөгөөд одоогоор тав дахь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний хүрээнд олборлох салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох нь тэргүүлэх зорилтын нэг юм. Уулзалтын үеэр АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, уг шинэчлэлээр хайгуулын ажлыг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбараас Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэхийг онцоллоо. Хуулийн төсөл одоогоор батлагдах шатандаа явж байна. Мөн Байгалийн нөөцийн ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, байгалийн нөөцийн ашиглалтад олон нийтийн хяналт, иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд уг хуулийн ач холбогдлыг тэмдэглэв. Хуулийн төсөлд амьтан, ус, ой, ургамал, эрдэс баялаг зэрэг байгалийн нөөцийг хамруулсан байна. Талууд олборлох салбарын ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлага, мэргэжлийн сүлжээг ашиглах, бусад улс орны туршлагаас суралцах боломжийг хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“Рио Тинто” компани металлын арилжаагаа өргөжүүлэхээр судалж байна: Хөнгөнцагааны исэл болон зэсийг бизнесээ өргөжүүлэх чиглэлээр нэрлэв
Уул уурхай

“Рио Тинто” компани металлын арилжаагаа өргөжүүлэхээр судалж байна: Хөнгөнцагааны исэл болон зэсийг бизнесээ өргөжүүлэх чиглэлээр нэрлэв

"Рио Тинто" компани бусад үйлдвэрлэгчээс металл худалдан авч борлуулах болон санхүүгийн ирээдүйн чиг баримжаагаа өргөжүүлэхээр судалгаа хөгжүүлэлт хийж байна.

2 мин унших
OceanaGold Нью Зеландад Waihi боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхийг судалж, Wharekirauponga дахь өндөр агуулгын үр дүн анхаарал татав
Уул уурхай

OceanaGold Нью Зеландад Waihi боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхийг судалж, Wharekirauponga дахь өндөр агуулгын үр дүн анхаарал татав

OceanaGold Wharekirauponga-д өндөр агуулгын огтлол илрүүлсний дараа Waihi үйлдвэрийн өргөтгөлийг судалж эхэллээ. Тус компани жилийн хүчин чадлыг 800,000 тонноос 1.

2 мин унших
Tungsten West Hemerdon уурхайн вольфрамын нийлүүлэлтийн гэрээг Elmet Technologies-тэй найман жилээр байгууллаа
Уул уурхай

Tungsten West Hemerdon уурхайн вольфрамын нийлүүлэлтийн гэрээг Elmet Technologies-тэй найман жилээр байгууллаа

Их Британийн Devon дахь Hemerdon уурхай АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд гарц нээх найман жилийн гэрээ байгууллаа Гэрээгээр жил бүр 1,000 тонн WO₃ нийлүүлэх бөгөөд нийт үнэлгээ 1.

3 мин унших
Rare Earths Americas Бразил дахь Homer төслөөс хүнд газрын ховор элементийн ойр гадаргын эрдэсжилт илрүүлснээ мэдээлэв
Уул уурхай

Rare Earths Americas Бразил дахь Homer төслөөс хүнд газрын ховор элементийн ойр гадаргын эрдэсжилт илрүүлснээ мэдээлэв

Rare Earths Americas Бразил дахь Homer төсөлд өргөн тархсан ойр гадаргын эрдэсжилт илэрснээр төслийн ач холбогдол өсөв Homer-т 6,500 гаруй метр өрөмдсөн бөгөөд 10 метрээс дээш интервалд 2,000 ppm-ээс…

3 мин унших
Чилийн Эскондида зэсийн уурхайд осол гарч ажилтан амиа алдсанаар BHP үйл ажиллагаагаа зогсоов
Уул уурхай

Чилийн Эскондида зэсийн уурхайд осол гарч ажилтан амиа алдсанаар BHP үйл ажиллагаагаа зогсоов

Чилийн Эскондида зэсийн уурхайд ажилтан амиа алдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл хурцаар сөхөгдлөө Чилийн Үндэсний геологи, уул уурхайн алба Sernageomin есдүгээр сарын 23-нд эндэгдлийг баталж,…

2 мин унших