egov.mn
ТехнологиАвтомат

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны бүсийн семинар (ITU RRS-26 for Asia and the Pacific)-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

Радио холбоо, радио давтамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульчдын мэдлэг, ур чадварыг…

Хуваалцах
Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны бүсийн семинар (ITU RRS-26 for Asia and the Pacific)-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна

Радио холбоо, радио давтамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) болон Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Радио холбооны бүсийн семинарыг 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Энэхүү олон улсын түвшний сургалт, семинарт дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч тус тус оролцож байна. ОУЦХБ-ын Радио холбооны товчоо (ITU BR)-оос гишүүн орнуудын үндэсний бодлого, зохицуулалтын байгууллага, оператор компаниуд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулан явуулдаг уг семинарын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна: Радио холбооны дүрмийн хэрэглээ: Дэлхийн Радио холбооны дүрмийн (Radio Regulations) хэрэглээ, радио давтамжийн зурвас болон хиймэл дагуулын орбитын тойрог замын зохицуулалтын талаар нарийвчилсан мэдлэг олгох; Координац ба бүртгэл: Дэлхийн болон бүсийн радио холбооны их хурлын (WRC, APG) шийдвэрүүд, радио давтамжийг улс хооронд болон олон улсын түвшинд зохицуулалт хийх, бүртгүүлэх үйл явцын чиглэлээр зөвлөмж өгөх; Практик сургалт: ITU-гийн программ хангамж, мэдээллийн санг ашиглан давтамжийн мэдүүлэг гаргах, зохицуулалтын шалгалт хийх дадлага, сургалт явуулах. Түүнчлэн энэхүү семинар нь 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Радио холбооны их хурал (WRC-27)-ын бэлтгэл ажлын хүрээнд радио давтамжийн зохицуулалт, олон улсын радио холбооны дүрэм, WRC-ийн шийдвэрүүдийн талаарх үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг, техникийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. WRC-27-д хэлэлцэгдэх радио давтамжийн асуудлуудтай холбоотой техникийн ойлголт, олон улсын зохицуулалтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын үндэсний байр суурийг боловсруулах, бүсийн түвшний бэлтгэл ажилд үр дүнтэй оролцох суурийг бүрдүүлэхэд уг семинар хувь нэмэр оруулна. Энэхүү семинар нь улс орнуудын радио давтамжийн бодлого боловсруулагч, зохицуулагч болон салбарын мэргэжилтнүүдийн техникийн чадавхыг бэхжүүлж, хил орчмын давтамжийн зохицуулалт болон олон улсын стандарт, дүрэм журмыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой юм. Мөн Монгол Улс уг семинарыг эх орондоо зохион байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн орнуудтай радио давтамжийн зохицуулалт, олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр мэдлэг, туршлага солилцох, цаашид WRC-27 болон түүний бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх, үндэсний мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх боломжийг бүрдүүлж байна. The post Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны бүсийн семинар (ITU RRS-26 for Asia and the Pacific)-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Технологи

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II…

1 мин унших
Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Технологи

Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ

Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.

3 мин унших