МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II…

Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II төслийн хэрэгжилт болон дижитал эдийн засаг, хиймэл оюуны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. “Ухаалаг Засаг II” төсөл нь төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэх, цахим засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэлж Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж байна. Монгол Улсын дижитал эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд дэмжих стратегийн төлөвлөлт, бодлогын шинэчлэл, дата төв болон тооцоолох дэд бүтэц, хиймэл оюун, өгөгдлийн засаглал, төрийн цахим үйлчилгээ болон хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллах боломжийг хэлэлцлээ. Цаашид дижитал шилжилтийн үр өгөөжийг иргэд, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад хүртээмжтэй хүргэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв. The post МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

"OpenAI" компани "GPT-6 Sol", "Luna" загваруудаа танилцуулж, API ашиглалтын үнийг буурууллаа
"GPT-6 Sol" нь код бичих болон агентын төвөгтэй ажлын урсгалд, "Luna" нь их хэмжээний давтагдах даалгаврыг бага зардлаар боловсруулахад чиглэж байна.

“Qualcomm” компани Android утасны шинэ чипүүдээ танилцууллаа
Шинэ чипүүдийг “Motorola”, “Xiaomi”, “ZTE” зэрэг брэндийн дээд зэрэглэлийн ухаалаг утсанд ашиглана. Энэ нь “Apple”-ийн iPhone-д ашигладаг A20 Pro процессортой өрсөлдөхөд чиглэж байна.

Qualcomm хиймэл оюунд оновчилсон шинэ Android чипээ танилцуулж, ухаалаг утасны зах зээлд дарамт нэмэгдэв
Qualcomm төхөөрөмж дээрх хиймэл оюунд тааруулсан Android чип танилцуулж, өрсөлдөөн ба нийлүүлэлтийн дарамт хурцдав.

Хятадын “төмсний нийслэл” гэгдэх Өвөр Монголын Улаанцав хот өдгөө хиймэл оюуны дата төвийн бүс болжээ
Өвөр Монголын Улаанцав хотод сэрүүн уур амьсгал, харьцангуй хямд газар, эрчим хүчний нөөцийг түшиглэн хиймэл оюуны тооцоололд зориулсан дата төвүүд олноор баригдаж байна.

iPhone хулгайд алдагдвал автоматаар түгжигдэнэ: “Apple” шинэ хамгаалалт хөгжүүлж байна
АНУ-ын технологийн “Apple” компани iPhone-ийг гараас булаасан тохиолдолд автоматаар түгжих шинэ хамгаалалтын функц хөгжүүлж байна.

Өвөр Монголын талд төмсний хажуугаар дата төвүүд сүндэрлэж, Хятадын хиймэл оюуны өрсөлдөөнд түлхэц өгч байна
Өвөр Монголын ган зудтай талд дата төвүүд олноор баригдаж, Хятадын хиймэл оюуны хурдац эрчимжив Бээжин 2030 он гэхэд салбар, нийгмийн 90 хувьд хиймэл оюун нэвтрүүлэх зорилт тавьжээ Энэ тэлэлт нь…