egov.mn

Онон-Балжийн бүсэд 42 баавгай "зочилж", гурван бамбаруушийг байгальд нь тавьжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага болон Дорнодын Баян-Уул сумдын нутагт оршдог. Баян-Уул сумаас хоёр, Норовлин сумаас нэг бамбаруушийг авчирч, долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлжээ. Бамбаруушийг байгальд тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан байна.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

Онон-Балжийн бүсэд 42 баавгай "зочилж", гурван бамбаруушийг байгальд н — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/3qd2)
Онон-Балжийн бүсэд 42 баавгай "зочилж", гурван бамбаруушийг байгальд н — Эх сурвалж: ikon.mn (https://ikon.mn/n/3qd2)

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон түүний орчны бүсэд наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 16-ны хооронд 42 баавгай орж ирсэн талаар тус газрын Хамгаалалтын захиргаа мэдээлэв.

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар нь Хэнтий аймгийн Дадал, Биндэр, Норовлин, Баян-Адрага болон Дорнод аймгийн Баян-Уул сумдын нутагт оршдог бөгөөд нийт 415.8 мянган га талбайг хамардаг.

Тус бүсээс хамгаалалтын захиргаанд нийт гурван бамбарууш хүргэгджээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас хоёр, Хэнтий аймгийн Норовлин сумаас нэг бамбаруушийг авчирч, долоо хоногийн турш тэжээн тэнхрүүлсний дараа есдүгээр сарын 15-нд байгальд нь буцаан тавьсан байна.

Бамбаруушийг байгальд тавих ажлыг Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын захирамжаар байгуулсан “Шуурхай баг”-тай хамтран зохион байгуулжээ.

Баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол бүртгэгдэж байгаатай холбоотойгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам холбогдох аймгуудад хариу арга хэмжээ авах 24 цагийн шуурхай алба ажиллуулах албан даалгавар хүргүүлсэн байна.

Хамгаалалтын байгууллагууд иргэдийг баавгай бүртгэгдсэн бүс нутгаар зорчихдоо сонор сэрэмжтэй байж, хүнс болон хог хаягдлаа ил задгай орхихгүй байх зэрэг хувийн аюулгүй байдлын арга хэмжээг сайтар хангахыг анхааруулжээ.

Хуваалцах
Дараагийн мэдээХятадын Батлан хамгаалахын сайд Дун Жюнь өдөөн хатгалгаас зайлсхийж, түүхэн ухралтын шинжүүдийг хязгаарлахыг уриалав
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Нийгэм

Килмар Абэго Гарсиа Испанид очиж, Трампын цагаачлалын бодлогын маргааныг дахин хурцатгав

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат

Нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн асуудлаар өмгөөлөгч Ө.Батбаяр байр суурь илэрхийлэв

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат

Нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг нарийвчлан тогтооно

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат