ОУВС-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГЫГ САЙШААВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засаг, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ аж үйлдвэр, цөмийн энерги, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллаж байгааг танилцууллаа. Мөн геологийн судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох, хайгуулын үйл ажиллагааг өргөжүүлэх, уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж буйг онцлов. Шатахууны нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөц хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мөн мэдээлэл өглөө. ОУВС-ийн төлөөлөгчид Монгол Улстай нягт хамтран ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийхээ илэрхийлж, хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүдийг зөв чиглэлд хийгдэж буй өөрчлөлтүүд хэмээн үнэллээ.
Холбоотой мэдээ

“САН ПЕТРОЛИУМ” ХХК 16,000 М³ ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАДГАЛАХ САВЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд газрын тосны бүтээгдэхүүний нөөц хадгалах агуулах, савны хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 3–6 сарын хэрэглээний нөөц…


АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТОГТВОРЖУУЛАХ, ИМПОРТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв шатахууны хангамж, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

АҮЭБЯ-НЫ ТНБД Б.ДАШПҮРЭВ САЛБАРЫН АЖЛУУДЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагын ээлжит шуурхай хуралдаан болж, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв яам, харьяа байгууллагуудын ажлын явцтай танилцан, дараах үүрэг, чиглэлийг өглөө.

‘Зөөвч-Овоо’ төслийн хүний нөөцийг бэлтгэх ‘Бадрах Энержи Академи’-ийн эхний төгсөгчид сертификатаа гардан авлаа
Монгол дахь анхны уран олборлох ‘Зөөвч-Овоо’ төслийн хүний нөөцөд чиглэсэн шинэ хөтөлбөр эхний үр дүнгээ харууллаа ‘Бадрах Энержи Академи’ зургаан сарын хөтөлбөрт 70 орчим хүсэлтээс 11 оролцогч…

Lake Resources N.L.-ийн Kachi литийн давст усны төсөл Катамаркад байгаль орчны зөвшөөрөл авч, FEED шат руу шилжив
Lake Resources N.L. Аргентины Катамарка муж дахь Kachi төслөө байгаль орчны зөвшөөрөлтэй болгож, хөгжүүлэлтийн хурдыг нэмлээ Катамарка мужийн Уул уурхайн яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын тунхаглал…