Оюутолгой: Цахилгааны шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон
Уурхайн талбайд цахилгаан доголдсоны улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу зөөвөрлөдөг өргүүр зогсчээ. 61 ажилтан хэдэн цагийн турш тэндээ саатсан байна. Ажилтнуудыг аюулгүй гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүйг компани мэдээллээ.

“Оюу толгой” компанийн уурхайн талбайд цахилгаан доголдсоны улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу зөөвөрлөдөг өргүүр зогсч, 61 ажилтан хэдэн цагийн турш саатжээ. Ажилтнуудыг аюулгүй гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүйг компани мэдээллээ.
Компанийн тайлбараар тухайн өдрийн 18:10 цагт уурхайн талбар дахь цахилгааны хуурай салгуурын шугам хооронд шувуу орсноор богино залгаа үүссэн байна. Үүний улмаас цахилгааны шугамын автомат хамгаалалт ажиллаж, уурхайн зарим хэсгийн цахилгаан тасалджээ.
Цахилгааны доголдох үед гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу тээвэрлэдэг өргүүрийн шаталсан аюулгүйн систем автоматаар идэвхжиж, ажиллагаа нь зогссон байна. Системийг сэргээхэд хэдэн цаг шаардагдсан бөгөөд уурхайн холбогдох багууд өргүүрт байсан 61 ажилтныг 23:57 цагт гадарга руу гаргажээ.
“Оюу толгой”-н мэдээлснээр өргүүр зогссон хугацаанд агаарын урсгал хэвийн үргэлжилж, саатсан ажилтнуудтай байнгын холбоотой ажиллан нөхцөл байдлыг хянаж байсан аж.
Ажилтнуудыг гадарга руу гарсны дараа эмч болон сэтгэл зүйчид хүлээн авч, шаардлагатай дэмжлэг үзүүлсэн байна. Мөн ажилтнуудын гэр бүлд сэтгэл зүйн туслалцаа үзүүлж буйг компани дурджээ.
Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]