“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

Австрали-Британийн уул уурхайн “Рио Тинто” компани Австралийн Квинслэнд муж дахь “Aurukun” хөнгөн цагаан гаргаж авах үндсэн түүхий эд болох бокситын төслийг худалдан авахаар тохиролцсон талаар Reuters мэдээллээ. Төслийг өмнө нь Швейцарт төвтэй уул уурхайн “Glencore” болон Японы “Mitsubishi Development” компани хамтран эзэмшиж байжээ.
Хэлцлийн үнийг талууд зарлаагүй бөгөөд тохиролцоо хэрэгжихийн өмнө Квинслэндийн Засгийн газар болон Австралийн бусад зохицуулагч байгууллагын зөвшөөрөл шаардлагатай байгаа аж.
“Aurukun” төсөл нь “Рио Тинто”-гийн Квинслэндийн хойд хэсэг дэх бокситын олборлолттой газарзүйн хувьд ойр. Тус компани “Weipa” орчимд жилд 30 сая тонноос дээш боксит олборлодог бөгөөд “Aurukun” төсөл тэндээс ойролцоогоор 200 км-т байрладаг аж.
“Aurukun”-ийн өмчлөлийн бүтцэд “Glencore” олонхийн эзэмшилтэй байсан бол “Mitsubishi Development” ойролцоогоор 30 хувийг эзэмшиж байжээ. “Glencore” төслийг хөгжүүлэхэд олон жилийн турш хөрөнгө, нөөц зарцуулсан гэж Reuters мэдээлсэн байна.
“Glencore”-ийн мэдэгдэлд, тухайн бүсэд бокситын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Рио Тинто” төслийг цааш хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой байр суурьтай гэж талууд үзсэнийг дурджээ.
Гэсэн ч “Aurukun” төслийн олборлолт эхлэх эрх зүйн үндэс бүрдээгүй байна. Төсөл одоогоор ашигт малтмалын хөгжүүлэлтийн тусгай зөвшөөрлийн шатанд байгаа бөгөөд олборлолтын үндсэн лиценз хараахан аваагүй байна.
Үүний зэрэгцээ орон нутгийн уугуул иргэдтэй хийх зөвшилцөл анхаарал татаж байна. “The Australian” сонинд "Wik Waya" овгийн уламжлалт газар эзэмшигчид төслийн борлуулалт болон үйл ажиллагааны өөрчлөлтийн талаар өөрсөдтэй нь зөвлөлдөөгүй гэж мэдэгджээ.
Иймээс “Aurukun”-ийн цаашдын хөгжил зөвхөн компаниудын тохиролцоогоор шийдэгдэхгүй, зохицуулагчдын шийдвэр, олборлолтын тусгай зөвшөөрөл болон уугуул иргэдтэй хийх зөвшилцлийн явцаас хамаарахаар байна.
Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]

Оюутолгой: Цахилгааны шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон
Уурхайн талбайд цахилгаан доголдсоны улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу зөөвөрлөдөг өргүүр зогсчээ. 61 ажилтан хэдэн цагийн турш тэндээ саатсан байна. Ажилтнуудыг аюулгүй гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүйг компани мэдээллээ.