“Рио Тинто” уул уурхайн технологийн гарааны таван компанид хөрөнгө оруулна: Гэрээний цаана юу "нуугдаж" байна вэ?
“Рио Тинто” компани болон гарааны бизнес хөгжүүлэгч “Founders Factory” 500 гаруй өргөдлөөс шалгарсан технологийн таван гарааны компанид хөрөнгө оруулж, дөрвөн сарын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулна.

“Рио Тинто” компани болон гарааны бизнес хөгжүүлэгч “Founders Factory” хамтран уул уурхайн технологийн эрчимжүүлсэн хөтөлбөрийн тав дахь ээлжид шалгарсан таван стартап компанид хөрөнгө оруулахаар болжээ.
500 гаруй өргөдлөөс сонгогдсон компаниуд дөрвөн сарын хугацаанд эрдэс илрүүлэлт, уурхайн аюулгүй ажиллагаа, боловсруулах технологийг сайжруулах шийдлээ хөгжүүлж, уурхайн орчинд турших юм. Мөн хиймэл оюунд суурилсан технологийн туршилтыг нэмэгдүүлж, шинэ шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацааг богиносгохыг зорьж байна.
Уурхайд технологио турших ховор боломж
Стартапууд “Рио Тинто”-ийн удирдлагын багтай шууд ажиллаж, баруун Австрали дахь дэвшилтэт уурхайн үйл ажиллагаатай танилцана. Ингэснээр компаниуд санхүүжилт авахаас гадна технологио уурхайн бодит нөхцөлд туршиж, арилжааны бүтээгдэхүүн болгох боломж бүрдэж байна.
Өмнөх ээлжүүдэд оролцсон стартапуудын гуравны хоёр нь “Рио Tинто”-той технологийн туршилтыг одоо хийж байгаа бол заримынх нь гэрээ байгуулах явц үргэлжилж байгааг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид мэдээлэв.
Хайгуулаас боловсруулалт хүртэлх шийдлүүд шалгарчээ
Шалгарсан таван компанийн гурав нь АНУ-д төвтэй “Cascade Geomatics”, “Fieldstone”, “Determinant Materials” бол “NanduX” нь АНУ болон Чилид үйл ажиллагаа явуулдаг компаниуд юм. Түүнчлэн “Imvelo”-ийн хөгжүүлэгч Австралийн “Blueprint” платформ уг хөтөлбөрт багтжээ.
“Cascade Geomatics” нь ашигт малтмалын нөөц болон дэд бүтцэд учирч болох геологийн эрсдэлийг хянах технологи хөгжүүлдэг. “Fieldstone” нь биологид суурилсан аргаар металлыг богино хугацаанд хэмжих шийдэлд төвлөрч байна. “Determinant Materials” чухал ашигт малтмалыг олборлосон газарт нь бичил хэсгийн түвшинд хурдан боловсруулах технологи хөгжүүлж байна. “Blueprint” платформ уурхайн төслийн төлөвлөлт болон ашиглалтын мөчлөгийн эдийн засгийн шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлнэ. “NanduX” гүн мэдрэгчийн технологи ашиглан зэсийн хайгуулыг сайжруулж, чухал эрдсийн шинэ нөөц илрүүлэхэд чиглэжээ.
Уул уурхайн технологийн шинэчлэлийг хурдасгана
“Founders Factory”-ийн Ерөнхийлөгч Жорж Норткоттын хэлснээр уул уурхайн салбар шинэ үеийн үүсгэн байгуулагчдыг татахын хэрээр илүү үр ашигтай, цэвэр, аюулгүй үйлдвэрлэлд чиглэсэн технологийн хөгжүүлэлт нэмэгдэж байна.
“Рио Тинто”-ийн инновац хариуцсан Ерөнхий менежер Эмили Хилтон стартапууд уул уурхайн салбарын гол сорилтуудыг шийдэхээр ажиллаж байгааг онцлоод, ирээдүйд шаардлагатай түүхий эдийг хайх, олборлох, боловсруулах арга барилыг өөрчлөх боломжтой санаануудыг туршиж, өргөжүүлэхэд компани дэмжлэг үзүүлэхээр зорьж буйг мэдээлжээ.
Ийнхүү дөрвөн сарын эрчимжүүлсэн хөтөлбөр нь стартапуудад зөвхөн хөрөнгө оруулалт татах бус, технологио уурхайн бодит шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, туршилтаас арилжааны хэрэглээнд шилжүүлэх боломж олгохоор байна.
Холбоотой мэдээ

$500 саяын хайгуулын хөрөнгө оруулалт Монголд жилд $2 тэрбумын орлого бүрдүүлэх боломжтой
Монгол Улс ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулбал дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банк групп тооцоолжээ.

Millennial Potash Габоны баруун өмнөд дэх Banio төслөө 2029 онд олборлолтод оруулах зорилт тавив
Millennial Potash Габонд Banio калийн бордооны төслөө урагшлуулж, нийлүүлэлтийн төвлөрлийн эрсдэлийг бууруулах шинэ эх үүсвэрээр байршуулж байна.

Монголчууд чухал ашигт малтмалын чиглэлээр АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрэх боломж хайж байна
Хоёр улс 2023 онд ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, найдвартай, тогтвортой чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэхээр тохиролцож байв.

KGHM болон South32 Чилийн Sierra Gorda уурхайн өргөтгөлийг албан ёсоор эхлүүллээ
KGHM болон South32 Чилид Sierra Gorda уурхайн хүчин чадлыг нэмэх төслийг эхлүүлж, нийлүүлэлтийн дарамтыг бууруулахыг зорилоо 725 сая ам.

АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ буцаан атгаж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахыг эрчимжүүлж байна
АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ дахин хянахгүй бол аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэнэ гэж анхааруулав Эрчим хүчний яам сүүлийн жил АНУ-д 160, Хятадад 3,000 уулын инженер төгссөнийг…

Майхан уул ордоос зэс-сульфидын эрдэсжилтийн шинэ бүс илэрлээ
“Red Hill” зэс-алтны төслийн "MU2613A" цооногийн 72.3 метрийн гүнээс борнит, халькопирит агуулсан сульфидын бүс илэрснийг “Azzuro Resources PLC” мэдээллээ.