"Samsung", "TSMC" компаниуд "ASML"-ийн шинэ үеийн чип үйлдвэрлэлийн төхөөрөмжийг ашиглана
Нэг бүр нь ойролцоогоор 400 сая ам.долларын үнэтэй уг төхөөрөмж жижиг, нарийн бүтэцтэй хэлхээг цахиурын хавтан дээр хэвлэнэ. Хиймэл оюуны хэрэглээнд шаардлагатай чипийн бүтэц улам төвөгтэй болж буй нь High NA EUV төхөөрөмжийн эрэлтийг нэмэгдүүлж байна. “ASML”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 120 орчим хувиар өсчээ.

Нидерландын хагас дамжуулагчийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “ASML” компанийн шинэ үеийн "High NA EUV" литографийн системийг дэлхийн хоёр том чип үйлдвэрлэгч “Samsung Electronics” болон “TSMC” ашиглахаар боллоо. Дэвшилтэт чипийн эрэлт, ялангуяа хиймэл оюуны хэрэглээ нэмэгдэж буй үед илүү жижиг, нарийн бүтэцтэй хэлхээ үйлдвэрлэх шаардлага өсгөж байна.
EUV буюу хэт ягаан туяаны литографийн төхөөрөмж нь чип үйлдвэрлэх явцад цахиурын хавтан дээр хэлхээний хээг хэвлэхэд ашигладаг үндсэн тоног төхөөрөмжийн нэг. "High NA" хувилбар нь одоогийн системээс илүү жижиг, нарийн хээ хэвлэх боломжтой бөгөөд нэг төхөөрөмжийн үнэ ойролцоогоор 400 сая ам.долларт хүрдэг.
Санах ойн чипийн томоохон үйлдвэрлэгч “Samsung Electronics” High NA төхөөрөмжийг DRAM санах ойн үйлдвэрлэлд ашиглахаар төлөвлөж байна. Тус компани уг технологийг 2030 оноос өргөн нэвтрүүлснээр DRAM чипийг улам жижигрүүлэх хөгжүүлэлтийн замыг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэж мэдээлэв.
Дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч “TSMC” мөн уг системийг дэвшилтэт чипийн үйлдвэрлэлд ашиглахаа мэдэгдсэн байна. Компанийн тайлбарласнаар хиймэл оюуны хэрэглээнд зориулсан транзисторын бүтэц улам нарийн төвөгтэй болж байгаа нь "High NA" төхөөрөмжийн хэрэглээг цаашид нэмэгдүүлэх гол хүчин зүйл болно.
“Samsung Electronics” болон “TSMC” ийнхүү АНУ-ын чип үйлдвэрлэгч “Intel”-тэй хамт "High NA EUV" системийн хэрэглэгчдийн эгнээнд нэгдэж байна. “ASML” долдугаар сард “Intel” уг технологийг дэвшилтэт чип үйлдвэрлэлд ашиглаж эхэлснийг мэдээлсэн.
High NA EUV системийн зах зээлд нэвтрэх хурд нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. “ASML”-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд 120 орчим хувиар өссөн бөгөөд хөрөнгө оруулагчид шинэ системийн борлуулалтыг компанийн цаашдын өсөлтийн чухал хөдөлгөгч гэж үзэж байна.
Их Британийн санхүүгийн үйлчилгээний “Barclays” банк “Samsung Electronics”, “TSMC”-ийн шийдвэр нь High NA технологийн хэрэглээ хэр хурдан нэмэгдэх талаарх тодорхойгүй байдлыг бууруулж байна гэж дүгнэжээ. Тус банкны шинжээчдийн үзэж буйгаар эрэлт өндөр хэвээр байгаа тул “ASML” EUV төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа одоогийн төлөвлөгөөнөөс цааш нэмэгдүүлэх эсэх талаар шийдвэр гаргах шаардлагатай болж магадгүй.
“ASML” High NA төхөөрөмжөөс хэдийг борлуулахаа сүүлийн үед тодорхой мэдээлээгүй ч 2027 онд EUV системийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадлыг ойролцоогоор 30 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ “TSMC” болон “Samsung Electronics” компаниуд “ASML”-тэй хамт 12 инчийн шинэ үеийн фотомаск хөгжүүлэх салбарын санаачилгад нэгдэхээр болжээ. Фотомаск нь цахиурын хавтан дээр хэлхээний хээг буулгах хэвний үүрэгтэй бөгөөд одоогоор 6 инчийн формат өргөн хэрэглэгддэг. “ASML”-ийн мэдээлснээр фотомаскийг томруулснаар үйлдвэрлэлийн бүтээмжийг сайжруулж, нэг чип үйлдвэрлэх зардлыг бууруулах боломжтой.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.